2016. Vol 05. No. 01 (07) Нийтлэгчид: Гомбожавын Түмэнбаяр (MA, M.Div, докторант) Батдэлгэрийн Өлзийжаргал (M.Div, Th.M) Туваанжавын Гантулга (МА) Баядаагийн Нарантуяа (MA) Сосорын Ганчимэг (M.Div) Гантөмөрийн Лувсангомбо (M.Div) 2016 он
ÀÃÓÓËÃÀ ГАЖ УРСГАЛ БУЮУ ТЭРС ҮЗЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? Г.Түмэнбаяр Библид гаж буруу сургаал, өөрсдийгөө Христ гэж хэнэггүй залагчид, хуурамч эш үзүүлэгч, мэхлэгч багш нар гарч ирэх тухай маш тодорхой зааж, анхааруулсан байдаг. ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР ГЭГЧ ГАЖ УРСГАЛ Б.Өлзийжаргал Ли Манхи гэгч өөрийгөө Ариун Сүнс, Библийг тайлах эрхтэй цор ганц нэгэн хэмээн өргөмжилснөөр үүссэн энэхүү гаж урсгалын тухай мэдэж, чуулганаа хамгаалах хэрэгтэй. ЁХОВАГИЙН ГЭРЧҮҮД ГЭГЧ ГАЖ УРСГАЛ Т.Гантулга Гурвал Бурханд бус цор ганц Ёхова Бурханд л итгэдэг гэх энэхүү гаж урсгал Есүс Христийн бурханлиг чанарт үргэлжид асуудал үүсгэдэг. ШИНЭ ҮЕ ХӨДӨЛГӨӨН ГЭГЧ ШАШИН Б.Нарантуяа Баруунд газар авсан Бурхан амьд биш хөдөлгөөн нь 1960-аад онд Библи, Теологийн сургуулиудаас эхлээд жирийн их сургуулиудын шашны факултет хүрч, тэндээсээ гудамжинд гарч нийт ард олны дунд тархсан. АВРАЛЫН УРСГАЛ ГЭГЧ ГАЖ УРСГАЛ С.Ганчимэг Маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү гаж урсгал Монголын эвангелийнхэн, Кампус Крусайд байгууллага зэргийг мэхлэн, хамтран ажиллах нэрээр өөрсдийн байр суурийг нилээдгүй бэхжүүлж авсан. ЭЭЖ БУРХАНЫ СҮМ ГЭГЧ ГАЖ УРСГАЛ Г.Лувсангомбо Энэ нь Бурхан Аав байгаа юм чинь бас ээж байх ёстой, тэр тухай Библи хэлдэг хэмээн улайм цайм зүтгэсэн, гаж урсгалаас үүсэлтэй гаж урсгал юм.
Теологийн товхимол 05/01 (07) ӨМНӨХ ҮГ Гаж урсгалуудын гай балаг Монгол дах Христийнхнийг олон жил нийгэмд доромжлуулж, буруу ойлгуулах үндсэн хүчин зүйл болсоор ирсэн. Бүтээгч Бурханы амьд Үг болсон Библиэс харь ухагдахуунаар хүний оюуныг булингартуулж, бурханлиг ёсноос гажууд явдал, хэм хэмжээг сурталчлагчид манай улсад хэтэрч байгааг бид харж байна. Саяхан болсон улстөрийн зорилготой байж болох Мүүн шашны асуудал энэхүү гаж урсгалын талаарх асуудлыг олон түмэнд нилээн таниулах шиг боллоо. 1 Гэсэн хэдий ч ойрын хугацаанд Монгол Улс энэ асуудлыг тийм ч амархан шийдчих боловсон хүчин, мэдлэг, туршлагаар хомсхон байгаа. Ямартай ч асуудал Христийнхний олон урсгалтай байгаагийн буруу болоод өнгөрөхийг хэн ч үгүйсгэхгүй. Гаж урсгалуудын мөн чанарыг бид нийгэмд таниулах асуудлын талаар ярьж болох ч юуны өмнө бид сүм чуулгануудаа энэ асуудлаар боловсруулах нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь, гаж урсгалууд христитгэгчдийн дундаас, Библийн дутуу дулимаг ойлголттой, шинэхэн итгэсэн, хараахан төлөвшиж амжаагүй итгэгчдээс маань сугалан авч, гаж сургаалаа заан сургаж, өөрсдөө ч мэдэж амжихаас нь өмнө өөрсдийнхөө гаж эгнээнд оруулдаг. Тэд үл итгэгчдээс илүү итгэгчид уруу улайран хөөцөлддөг. Тэд өөрсдийгөө Библийн шинэ илчлэлтийг авсан, Бурханы онцгой дуудлагатай гэх мэтчилэн итгэгчдэд үнэмшүүлж, өмнө нь сонсож байгаагүй маш алегоричилсон, хэт 1. Гэхдээ энэ асуудал нь биднийг энэхүү товхимлын сэдвийг сонгоход нөлөөлөөгүй. Нийгэмд өрнөсөн Мүүний тухай асуудал, БСТ-ийн Теологийн Товхимлын хөндөж буй асуудал хоёр төстэй байсан нь зөвхөн тохиолдол юм. Бурханы сануулга ч байж болох! - 5 -
Библийн Сургалтын Төв субъектив Библи тайллаар хүмүүсийг алмайруулж, улмаар тархи угаах хэмжээнд хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмддэг. Ингэснээр тэдгээр хүмүүс Библийн үнэнийг баримтлах нь байтугай, хүмүүний амьдралын, харилцааны хамгийн нийтлэг хэм хэмнэлээс гажиж, тэдгээр үйлдэл, бодол сэтгэлгээгээ Бурханаас ирсэн илчлэлт мэтээр ойлгосон байдаг. Ингэж нийгэмд Сайнмэдээний гэхээсээ илүү соёлын, нийгэм-эдийн засаг, улстөрийн зөрчилдөөнийг үүсгэдэг. Гаж урсгалын гажуудалд автсан хүмүүсийг тэрхүү тархи угаалт -аас нь эдгээхийн тулд олон жилийн сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцийн эмчилгээ шаардлагатай болдог тухай би цухасхан уншиж байснаа ч санаж байна. Гаж урсгал нь зөвхөн Бурханы үнэн үг болох Библийг баримтлагчдын чуулганд хор хөнөөлтэйгээс гадна бидний гэрбүл, оршин буй нийгэмд ч хор хөнөөлтэй юм. Гаж урсгал гэгч нэр томъёо нь Библийн сургаалиас гажууд гэсэн үндсэн утгатай. Гэхдээ энэхүү гаж хэмээх нэрнээс зугатахын тулд тэдгээр гаж урсгалууд өөрсдийгөө шинэ шашны хөдөлгөөн, шашны шинэ хөдөлгөөн, шинэ үеийн ургальч шашны үзэл гэх мэтээр гадны нийгэмд сурталчилж байгааг ч бид анхааралдаа авах хэрэгтэй. Тэрхүү ухагдахуун Монголд ч орж ирж, улмаар шашин шүтэх, эс шүтэх асуудал болж эргэхийг хэн ч үгүйсгэхгүй. Тийм ч замаар тэд зарим улс орнуудад гаарч, бүр дийлдэхээ больсон байдаг. Тиймээс Библийн цэвэр сургаалыг баримтлагч манай чуулганууд өөрсдийн итгэгчдийг сайн хоньчилж, зааж сургах нь юу юунаас чухал байна. Энэхүү товхимолд бид гаж урсгалуудын тухай гүнзгий теологийн ухагдахуунуудыг ярих гэж зорьсонгүй, харин тэднийг чуулгануудад таниулж болгоомжлуулах үүднээс төлөөлөл болгон Ёховагийн Гэрчүүд, Шинэ Тэнгэр Газар, Авралын Урсгал, Ээж Бурханы Сүм зэргийг толилуулж байна. Мөн өөрсдийгөө ихэвчлэн шинжлэх ухаанч, шашин бус хэмээн хүмүүст ойлгуулдаг Шинэ Үеийн талаар танилцуулж байна. Бурханы Үг христитгэгчдийн дунд үргэлж цэврээр тунхаглагдах болтугай! Жамсрангийн Пүрэвдорж (M.Div, докторант) Библийн Сургалтын Тºвийн Захирал Баярын Мэдээ Христийн Чуулганы тэргүүн пастор (Библи тайлал, номлох ухааны хичээлүүдийг голчлон заадаг) - 6 -
Теологийн товхимол 05/01 (07) ïùêïùç ëùêéàâãùï Çù? Г.Түмэнбаяр Гаж сургаалын эх үнд эс ба зорилго Бүхний түрүүнд гаж урсгалын эх сурвалж бол Сатан муу ёрын сүнс болохыг мэдэх хэрэгтэй. Энэ тухай элч Паул нэгэнтээ Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад. Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг гэсэн байдаг (2Кр 11:13-14). Үүний бодит жишээ бол Мормоны тэрс үзлийг үүсгэгч Иосеф Смит. Тэрээр 1823 онд тэнгэрэлчээс алтан хуудастай номыг авсан гэх бөгөөд энэ нь одоо ч тэдний уншиж буй Мормоны библи юм. Түүнтэй учирсан гэх тэнгэрэлч нь зүсээ хувиргасан Сатанаас өөр хэн байх билээ. Үнэнийг гуйвуулах, эсвэл худлыг үнэн болгож мэхлэх нь диавол буюу Сатаны гол зэвсэг. Тиймдээ ч Библид Сатаныг тодорхойлохдоо Мэхлэгч гэсэн буй (Илч 12:9). Анхны хүнийг мэхэлж, нүгэлд татагч нь могой болох Сатан байв (Эх 3:1-7). Дараагийн ээлжинд гаж урсгалын эх үндэс нь сувдаг шунахай, бусдыг завшигч, зальт хүний санаатай үйлдлээс эхтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүний бодит жишээ нь Мүүнизмийг үндэслэгч БНСУ-ын иргэн агсан Сан Мён Мүүн. Өөрийгөө хоёрдахь Христ гэж зарласан энэ зальт өвгөн 1954 онд Эв нэгдлийн сүм гэдгээ байгуулснаар өнөөгийн Мүүнийн тэрс урсгалыг эхлүүлсэн байдаг. Хэд хэдэн эхнэрийг сольж, татвар нуун дарагдуулсан хэргээр АНУ-д хоёр жил хоригдож явсан мань эрийг ОХУ, БНХАУ, Латви, Беларусь, Киргиз болон Европын хэд хэдэн улсууд эх орондоо нэвтрүүлэхийг хориглож байлаа. - 7 -
Библийн Сургалтын Төв Аливаа тэрс үзлийн эцсийн зорилго нь Үнэнийг гуйвуулж, худал хуурмаг итгэлээр хүмүүсийг ашиглахад оршиж байдаг. Есүс Эзэн хэлэхдээ Зам, үнэн, амь бол Би байгаа юм гэж айлдсан төдийгүй Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн гэж залбирсан билээ (Иох 14:6, 17:17). Эндээс дүгнэвэл үнэн гэдэг бол Есүс Христ бас Бурханы үг болох Библи ажээ. Тиймд, бүх гаж урсгалууд нэг бол Есүс Христийн мөн чанарыг үгүйсгэдэг. Үгүй бол Библийн үндсэн сургаалуудыг мушгин гуйвуулж, өөрсдийн ашигт нийцүүлж тайлбарладаг. Арга ядвал өөрсдийн бичсэн номуудаа Библитэй зүйрлэж, эцэстээ Библийг бүхэлд нь орхидог. Жишээ нь, МЭ320 оны орчим амьдарч байсан Александр хотын ахлагч Ариус гэгч нь Есүсийг Бурханы бүтээл гэж зааж байлаа. Энэ үед байсан досетикчүүд Есүсийг хүн байгаагүй, сүнс сүүдэр байсан гэж зааж байсан бол модалистууд Бурханы гурвалыг үгүйсгэж, ганц л Бурхан бий гэдэг. Харин бид Гурвалаар оршигч цор ганц Бурхан -д итгэдэг. Гностикчүүд Есүс хүн боловч бидэн шиг махан биетэй байсангүй гэж заадаг байжээ. эрхэнд байлгаж, дуртай зүйлдээ ашиглахаа тэд мэддэг. Библид тэрс үзлүүд бий болохыг анхааруулсан Библид гаж буруу сургаал, өөрсдийгөө Христ гэж хэнэггүй залагчид, хуурамч эш үзүүлэгч, мэхлэгч багш нар гарч ирэх тухай маш тодорхой зааж, анхааруулсан байдаг. Гэхдээ зүгээр ч анхааруулаад орхисонгүй. Библид тэрс үзлийг буруутгаж, төгсгөлдөө ямар сүйрэлд унахыг нь хүртэл айлдсан байдаг. Жишээлбэл: Есүс Эзэн: - Эцсийн цагийн үеийн тухай сургаалдаа хуурамч эш үзүүлэгч, хуурамч аврагч гарч ирэн олныг төөрөлдүүлэхийг сануулсан. Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олноороо Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөлдүүлнэ Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ Хэрэв хэн нэгэн та нарт Хараач, Христ энд байна эсвэл Тэнд байна гэвэл бүү итгэ. Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч Аливаа тэрс үзлийн эцсийн зорилго нь Үнэнийг гуйвуулж, худал хуурмаг итгэлээр хүмүүсийг ашиглахад оршиж байдаг. Библид итгэл ба нигүүслээр зөвтгөгдсөнөөр аврагддаг гэж заадаг (Ром 3:28, 5:21). Хүн бүр ямар нэгэн зүйлд итгэн үнэмшиж, тийн сүсэглэдэг. Гэхдээ үнэн Бурханд итгэх, үнэн зөв итгэлээр л хүн аврагдана. Түүнээс биш, худал хуурмаг зүйлд итгэснээр аврагдахгүй. Тиймд гаж тэрс урсгал хүнийг буруу итгэл рүү хөтөлдөг. Гол зорилго нь энэ. Нэгэнтээ буруу итгэлд хөтлөгдсөн хүнийг өөрийн ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв. Тиймээс тэд та нарт Хараач, Тэр цөлд байна гэвэл бүү оч эсвэл Хараач, Тэр дотоод өрөөнд байна гэвэл бүү итгэ (Мт 24:4-5, 11, 23-26). Элч Петр: - Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд - 8 -
яг түүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна. Олон хүний тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно. Тэд шуналдаа хуурамч Теологийн товхимол 05/01 (07) Бурханаас эсэхийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн. Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг Хүн бүр ямар нэгэн зүйлд итгэн үнэмшиж, тийн сүсэглэдэг. Гэхдээ үнэн Бурханд итгэх, үнэн зөв итгэлээр л хүн аврагдана. Түүнээс биш, худал хуурмаг зүйлд итгэснээр аврагдахгүй. үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна. (2Пт 2:1-3). Элч Паул: - Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм (Гал 5:19-21а). Эндээс тэрс үзэл гэдэг нь махбодын нүгэл болох нь тодорхой байна. Ийм учраас элч Паул зүгээр ч анхааруулга өгөлгүй, тэрс үзлийг хатуугаар буруутгасан байдаг. Тэр ийн айлджээ. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр нь хараагдаг (Гал 1:8-9). Элч Паулын тэрс сургаалуудын талаар өгүүлсэн өөр бусад ишлэлүүдийг Үйл 20:29-31, 1Тм 1:3-6, 18-20; 2Тм 1:13-14, Тит 3:10-аас уншаарай. Элч Иохан: - Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин сүнснүүдийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд аль хэдийнээ байна (1Ио 4:1-3). Элч Иуда: - Учир нь шийтгэлд хэдийнээ заагдсан, сүсэг бишрэлгүй хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурханы маань нигүүлслийг садарлал болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч бөгөөд Есүс Христийг үгүйсгэдэг (Иуд 1:4). Есүс бас элч нар тэрс үзлийн тухай юу өгүүлснийг сая уншлаа. Үйлс номонд Бурханы хуулийн талаар санал зөрчилддөг Садукай бүлэглэл, Назар, Фарисай бүлэглэлүүд байсан тухай тэмдэглэсэн байдаг (Үйл 5:17, 24:5, 26:5). 1 Иудей шашинд байсан ийм бүлэглэлүүд удалгүй Христийнхний дунд бий болсон юм. Тийм нэгэн бүлэглэл Галат хотын итгэгчдийг үймүүлсэн тул Паул элч Галат захидлаа бичсэн түүхтэй. Чуулганы түүхийн энэ урт хугацаанд үргэлж шахуу шинэ шинэ гаж урсгалууд гарч ирцгээсэн. Одоо ч бидний дунд байна. Цаашид ч шинээр төрөн гарцгаана. Гэхдээ аль ч цаг үед байснаасаа үл шалтгаалан тэдэнд нийтлэг, адилхан зорилго, башир аргатай байсаар ирсэн юм. - 9 -
Библийн Сургалтын Төв Энэ нь бидний хувьд тэднийг ялган таньж мэдэх, мэдээд зогсохгүй гэм зэмгүй, сул дорой, залуу итгэгчдээ тэднээс хамгаалан сэргийлэх боломж олгодог юм. Гаж урсгалаас хэрхэн сэргийлэх вэ? Нэгдүгээрт, тэднийг үр жимсээр нь ялган таньж болно. Есүс Эзэн нэг удаа Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхлаар ам ярьдаг гэсэн нь бий (Мт 12:33-34). Тэрс үзэлтнүүд амаараа юу ярьцгаадаг вэ? Нийтлэг гурван зүйл бий. Эдгээрээр бид тэднийг таньж болно. Үүнд: 1. Есүсийн тухай тэд юу ярьж, юу гэж заадгаар нь. Есүс Эзэн Өөрийн элч нараас Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр хариуд нь Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэсэн. Ингэж үнэн зөв хариулсан Петрийг сайшааж Эзэн айлдахдаа Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! гэсэн (Мт 16:15-16). Хожим элч Иохан өөрийн захидалдаа үүнчлэн Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу Эцэгийг болоод Хүүг үгүйсгэгч юм (1Ио 2:22) гэжээ. Тиймээс хэрэв хэн нэгэн нь Есүсийг Христ болохыг үгүйсгэж, эсвэл Бурхан биш гэвээс тэр нь тэрс сургаалтан мөн. 2. Тэдний ярьдаг сайнмэдээ юу вэ? Тэд авралын тухай юу гэж ярьдгаар нь. Жинхэнэ сайнмэдээ бол Есүс Христийн нүглүүдийн төлөөх үхэл ба Түүний дахин амилал юм (Үйл 2:22-36, 1Кр 15:1-4). Бурхан танд хайртай, Бурханд итгэвэл өвдөхгүй, баян чинээлэг болно гэх мэт чих сортойлгож, сэтгэл гижигдсэн цэцэн цэлмэг, уран гоё үгсийг ярих нь сайнмэдээ биш. Үүнийг сайтар ойлгосон элч Паул Ах дүү нар аа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыг тунхаглаж очоогүй. Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм гэж Коринтчуудад бичсэн байдаг (1Кр 2:1-2). Хэдий чинээ гоё сайхан зүйлс тухайлбал эрүүл мэнд, урт нас, эд баялаг, амжилт ялалт, алдар хүндийг амална төдий чинээгээр болгоомжлоорой. Хэдий Эзэн эдгээрийг хүнд соёрхдог нь үнэн боловч бас Христийн төлөө зовохыг бас соёрхдог гэдгийг санаарай (2Кр 11:23-28, Флп 3:10). 3. Тэдний амьдрал, зан суртахууныг ажигла. Иуда элч Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Каин шиг Бурханы зөвийг үл тоон өөрсдөөрөө бардамнагсад, Балаам шиг эд мөнгөний шуналтан, Коре шиг эрх мэдэлд шунагчид юм. Хоёрдугаарт, Тэдний итгэлийн тунхаг юу болохыг шалга. Бидий хувьд Элч нарын болон Никайн (МЭ325) тунхгийг баримталдаг. Эдгээрээс өөр Иерусалимын (МЭ350), Калседоны (МЭ451) гэх мэт тунхгууд байдаг боловч чуулган нэгдмэл, даяар байсан үед зохиогдсон, өрнөдорно дахины Христийнхэн бүгд хүлээн зөвшөөрдөг гэдэг утгаараа энэ хоёр - 10 -
тунхгийг хэрэглэдэг (Хавсралт #1 ба #2- ыг үзнэ үү!). Хэрэв эдгээр тунхгаас өөрөөр тэд итгэцгээдэг бол болгоомжил. Чуулганы мөргөлд одоог хүртэл энэ хоёр тунхгаас уншдаг нь итгэгчдийг цээжлүүлэн, өөрсдийн итгэлийг алив тэрс үзлүүдээс ялгаж, өөрсдийгөө хамгаалах чадвартай болгохын тулд билээ. Тиймээс, энэ нь чуулганы түүхийн турш буруу урсгалаас хамгаалах хамгийн өргөн дэлгэрсэн, оновчтой аргачлал байсаар ирсэн юм. Гуравдугаарт, Бусад ном зохиол, тэрс үзлийн талаарх мэдээллийг унш. Хэрэв танд ямар нэгэн үл мэдэгдэх бүлэг хүмүүс, цуглаан нэртэй хүмүүс, эсвэл тэднээс хэн нэгэн нь хачин жигтэй гэмээр зүйл яриад эхэлбэл даруй тэдний оноосон нэрийг мэдээд, тэдний талаар бичсэн судлаачдын ном зохиол, тэрс үзлийн үүх түүх, онол сургаалын сэжиг тааврыг танилцуулсан нийтлэл өгүүллүүдийг олж уншихыг зөвлөж байна. Энэ удаагийн БСТ-ийн Теологийн товхимлын дугаар энэ шаардлага хэрэгцээнд зориулагдан хэвлэгдэж байгаа билээ. Мэдээж дэлхий даяар тоо томшгүй олон тэрс үзэл, онол сургаалууд, тэдний салбар бүтцүүд бий. Бидний аз болоход тэднээс ялгаж болохуйц томоохон бүлэглэлүүд нь манай улсад нэвтэрсэн буй. Тэр бүгдийн талаар тайлбарласан Монгол хэл дээрх мэдээ занги ховор. Гэвч та бүр боломгүй бол өөрийн чуулганыхаа пастор, ахлагчдаасаа асууж лавлаарай. Дөрөвдүгээрт, Элдэв сургалт, хурал конференцид оролцохгүй байхыг хичээ. Хэрэв танд оролцох хүсэл төрвөл өөрийн хамрагдаж буй чуулганыхаа пастор ахлагчдаасаа асууж, учир зүгээ олохыг Теологийн товхимол 05/01 (07) сануулъя. Эсвэл хаанаас зохион байгуулж байгааг нь асууж шалга. Хаана хийж буйг нь анзаар. БСТ, АБН, МТӨСТ, МЭЭ, МЧҮЗ, МИХ, МИТ, Дэлхийн Зөн, МККК гэх мэт манайхан дунд хэдийн танигдсан христитгэлт байгууллагууд зохион байгуулж буй бол санаа зовох зүйлгүй. Хайрын гэгээ соёлын төв, Папа кафе гэх мэт газруудын нэр байвал бас санаа зоволтгүй. Харин нэр ус нь мэдэхгүй, үзэгдэж сонсогдож байгаагүй байгууллага, сүм чуулганы нэр байвал заавал пастор ахлагчдаасаа асуу. Солонгосчуудаас гаралтай гаж сургаалууд ихэвчлэн Та сүм чуулгандаа явж болно. Зүгээр та эхлээд манай Библийн сургалтанд суугаад үз гэж урхиддаг. Гэмгүй юм шиг ярьж буй боловч, нэгэнт сургалтандаа суулгачихвал тархийг нь угаана гэдгээ мэдэж буй. Зарим нь дээр дурдсан газруудаас ялангуяа МЭЭ-ийн нэрийг айж ичихгүйгээр ашигладаг. Тийм болохоор МЭЭ-ийн нэр байна гээд тайвширч болохгүй шүү. Тавдугаарт, сэжиг бүхий Библийн тайллаас болгоомжил. Библийн номуудаас Хуучин гэрээний Даниел, Езекиел, Зехариа, Исаиа, Иеремиа гэх мэт эш үзүүллэгийн номууд, Шинэ гэрээнээс Илчлэл ном нь итгэгчдэд төдийлөн танил бус байдаг. Учир нь эш үзүүллэг, апокалиптик (Илчлэл) төрлийн уран зохиолын хэлбэр угаас манайханд байгаагүй. Пастор ахлагчдын хувьд энэ шинэ төрлийн утга зохиолын хэлбэр бүхий номоос тэр бүр номлоод байдаггүй. Үүнээс болоод итгэгчид эдгээр номыг уншихад хэцүү, ойлгоход хэцүү гээд бодоод явдаг. Гэтэл яг энэ эмзэг байдал дээр нь дөрөөлж, тэрс үзлүүд тэдгээр номуудыг - 11 -
Библийн Сургалтын Төв чухам бид л үнэн зөвөөр нь тайлж чаддаг гэж зааж сургадаг. Хэрэв биднээс өөр хэн ч ингэж үнэн зөв тайлж чадахгүй гээд л бардамнаад эхэлбэл байдал бишдэж буйн шинж. Жишээ нь, Илчлэл номыг дөрвөн төрлийн онолын аргачлалаар дөрвөн янзаар тайлбарлаж болдог. Тэрнээс цорын ганц, хаашаа ч хөдлөхгүй цорын ганц үнэн зөв тайлбар гэж байхгүй. Эзэн Бурхан уншигч таныг хамгаалан сахих болтугай. ХАВСРАЛТ #1 ЭЛЧ НАРЫН ТУНХАГ Би газар тэнгэрийг бүтээгч, төгс хүчит Бурхан Эцэгт итгэдэг. Ариун Сүнсээр олдож, онгон Мариас мэндэлсэн, Понти Пилатын үед зовж явсан, цовдлогдон нас барж оршуулагдаад, гурав дахь өдрөө үхлээс дахин амилсан, тэгээд мөнхийн улс руу одож, төгс хүчит Бурхан Эцэгийнхээ баруун гарт заларсан, тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх Түүний цорын ганц Хүү бидний Эзэн Есүс Христэд би итгэдэг. Би Ариун Сүнсэнд итгэдэг. Ариун, нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмийн уучлал, биеийн дахин амилал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. ХАВСРАЛТ #2 НИКАЙН ИТГЭЛИЙН ТУНХАГ (МЭ325) Англикан чуулган, Ордотокс чуулган, Ассирийн чуулган, Зүүн Ортодокс чуулган (Гүрж, Армян гм) Ромын Католик чуулган, үүн дотроо Дорнод Католик чуулганууд ба Хуучин Католик чуулган, Лютеран болон ихэнх Протестант деноминацуудад өндөр ач холбогдол өгөн чуулганы мөргөлийн зан үйл, литургтээ өргөнөөр хэрэглэдэг. Тэнгэр газар хийгээд үзэгдэх ба үл үзэгдэх бүхнийг бүтээгч, төгс хүчит, цор ганц Бурхан Эцэгт бид итгэдэг. Бүх орчлон хорвоогийн үүслээс өмнө Эцэгээс гарсан, Бурханы ганц Хүү, цор ганц Эзэн Есүс Христэд бид итгэдэг. Тэр бол Бурханаас Бурхан, гэрлээс Гэрэл, жинхэнээс жинхэнэ Бурхан, бүтээгдээгүй харин Эцэгтэй үүдэл бүрдэл нэг. Түүгээр дамжуулан бүх юмс бүтээгдсэн. Хүмүүн бидний төлөө, бидний авралын төлөө тэнгэрээс залран бууж, Ариун Сүнсний хүчээр онгон Мариас мэндэлж хүмүүн төрлийг олсон, Понти Пилатын үед бидний төлөө цовдлогдсон. Тэрээр зовлон эдэлж, оршуулагдаад, Сударт бичигдсэн ёсоор гурав дахь өдрөө амь орж, тэнгэрт одож, Эцэгийн баруун гарт заларсан. Тэрээр сүр жавхлантайгаар дахин ирж амьд үхсэн бүхнийг шүүнэ. Түүний хаанчлалд эцэс төгсгөл гэж үгүй. Эзэн Ариун Сүнсэнд бид итгэдэг. Тэрээр Эцэгээс гардаг, амь Олгогч. Эцэг Хүүгийн хамтаар хүндлэгдэн алдаршсан, эш үзүүлэгчдээр дамжуулан ярьсан. Бид элч нарын үндэслэсэн нэг, ариун, - 12 -
даяар Чуулганд итгэдэг. Бид нүглийн уучлалыг хүртээх нэг баптисм бий гэж итгэдэг. Бид үхэгсдийн амилалд хийгээд, Теологийн товхимол 05/01 (07) ирэх ертөнцөд амьдapна хэмээн хүлээдэг. Амен. Төгсгөл зүүлт 1. Энд Паулыг Назар -ын бүлэглэлийн толгойлогч гэж хэлжээ. Нэг бол тэр үед Христийнхнийг Назар - ын бүлэглэл гэдэг байсан байх. Эсвэл Назар -ын гэсэн өөр Иудейн бас нэг сект байсан бололтой. Гомбожавын Түмэнбаяр (M.Div, докторант) Библийн Сургалтын Тºвийн Хичээлийн Эрхлэгч Үүрдийн Гэгээ Чуулганы тэргүүн пастор (Еврей, грек хэл, Шинэ гэрээний хичээлүүдийг голчлон заадаг) - 13 -
Библийн Сургалтын Төв ˆ ˆ ˆ ˆ Б. Өлзийжаргал Учир нь олноороо Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөгдүүлнэ. (Мт 24:5) Хэрэв хэн нэгэн та нарт Хараач, Христ энд байна эсвэл Тэнд байна гэвэл бүү итгэ. Хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөгдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв. Тиймээс тэд та нарт Хараач Тэр цөлд байна гэвэл бүү оч эсвэл Хараач, Тэр дотоод өрөөнд байна гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахилж, баруу зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно. (Мт 24:23-27) Судлаач Таг Жиэль БНСУ-д байдаг гаж урсгалуудыг ерөнхийд нь гурав ангилсан байдаг 1. Түүний эхний ангилалд Солонгост гадаад ертөнцөөс орж ирсэн гаж урсгалууд багтсан байдаг бол удаах ангилалд нь Солонгосын дайны өмнө буюу хойно үүссэн Солонгос гаралтай гэх гаж урсгалууд ордог. Харин сүүлчийн ангилалд хоёрдугаар ангилалд багтсан хүмүүсийн нөлөөнд автаж үүссэн хоёр дахь үеийн гаж урсгалууд ордог байна. Тэрээр, Гаж урсгал нь өөрсдийн ойлголт ба үйл ажиллгаандаа тохируулан Библийг тайлж, уламжлалт итгэлийг Библийн бус онол сургаалаар солин хүмүүсийг төөрөгдүүлдэг юм гэж өгүүлжээ. 2-14 -
Мөн тэрээр АНУ-ын Калифорины Их Сургуулиас гаргасан судалгаанд үндэслэн 3 солонгос гаралтай гаж урсгалуудыг судлаж дараах таван хүрээнд тэд Библийг өөрсдийн ашиг сонирхлын дагуу тайлбарлаж буйг тодруулжээ. 4 Үүнд, солонгос гаралтай гаж урсгалууд нь нэгдүгээрт, удирдагчаа бурхан болгохын тулд; хоёрдугаарт, үндэслэгчийнхээ Библийн бус үзэл бодлыг нотлож харуулахын тулд; гуравдугаарт, өөрсдийнх нь үзэл бодол ор хоосон зүйл биш бодит гэдгийг итгүүлэхийн тулд; дөрөвдүгээрт, нийгэмд нөлөөлөл, байр сууриа алдахгүйн тулд; тавдугаарт, зөвхөн тэд л жинхэнэ христитгэлт хүмүүс гэсэн, мөн зөвхөн тэд л аврагдах хаалтай хязгаарлагдмал илчлэлттэй гэсэн ойлголтыг тулган шаардаж итгэн дагагчдаа захирахын тулд Библийг ашигладаг болох нь дийлэнх гаж урсгалууд дээр илэрхий байсан байна. Ялангуяа Солонгос гаралтай гаж урсгалууд нь өөрсдийн үндэслэгчээ дахин ирсэн Есүс, туслагч Ариун Сүнс гэх бөгөөд өөрсдийнх нь илчлэлээр дамжуулан төгс биелэгдээгүй Ариун Бичээсийн илчлэл төгс биелэгдэх гэх мэт өрөөсгөл гаж ойлголтуудыг заадаг байна. Өнөөдөр миний та бүхэнд танилцуулж байгаа Шин Чонжи буюу Шинэ Тэнгэр Газар гаж урсгал нь Солонгосын дайнаас хойш үүссэн Солонгос гарал үүсэлтэй, дээр дурдсан ерөнхий гурван ангилалын хамгийн сүүлд багтдаг юм. Шинэ Тэнгэр Газар гаж урсгал бол өөрсдөд нь харъяатай 144,000 хүн л аврагдах, тэдний удирдагч Ли Манхи бол цор ганц аврагч гэдгээ итгүүлж нийгэм дэх байр сууриа алдахгүйн тулд Бичээсийг ашигладаг болох нь тодорхой болжээ. Теологийн товхимол 05/01 (07) Нийтлэлч би вээр Шинэ Тэнгэр Газар гаж урсгалыг үндэслэгч Ли Манхи гэж хэн болох, тулгуур онолоос өөр зүйлийг өөрийн сургааль онолд нийцүүлэн Бичвэрийг гуйвуулан ашиглаж буй байдал, хэрхэн Христийн чуулганд нэвтэрч христитгэгчдийг урвуулдаг тухай, ямар аргаар Солонгос болон Монголд үйл ажиллагаа явуулдаг болохыг танилцуулахыг хичээсэн юм. Үнд эслэгч Ли Манхи Шинэ Тэнгэр Газар гаж урсгалыг үндэслэгч Ли Манхи нь 1931 онд Гёнбуг аймгийн Жонду суманд төрсөн. Тэрээр 17 настайдаа Сөүлд ирж нэгэн барилгын компанид туслах ажилтан хийж байгаад ойролцоо байдаг чуулганд явж усан баталгаа хүртсэн боловч нэн удалгүй чуулганаасаа холдож Майхан Сүмийн Ли Жэёль гэдэг хүнийг дагах болсон. 5 1976 онд Ли Жэёлийн гаж буруу сургаалд хууртагдаж хохирсон хүмүүс түүнийг шүүхэд өгөхөд Ли Манхи нь түүнээс салан тусгаарлан 1980 оны 3 сарын 14-нд өөрийн дагагчдын хамт Сөүлийн Анян дүүрэгт өнөөгийн Шинэ Тэнгэр Газар цуглаанаа үүсгэн байгуулсан. Тэрээр 1984 онд тусгайлсан Библийн хичээлийг эхлүүлж, Солонгос улс даяар маш олон газар үнэгүй, тусгайлсан Библийн дамжааг ажиллуулсан байна. Шинэ Тэнгэр Газар гаж урсгалын цахим хуудаст үндэслэгч Ли Манхиг Бүгдийн эзэн, Туслагч Ариун Сүнс, Амлагдсан Хоньчин, Тослогдсон нэгэн, Ялагч нэгэн, Бурхан болон Есүстэй адил суудалд залрагч, Есүс - 15 -
Библийн Сургалтын Төв Христийн бүх өв хөрөнгийг эдлэгч нэгэн, Хуйлмал ном идэгч, Гэрчлэгч, Есүсийн илгээсэн Элч, Ерөнхийлөгч, Багш, Бүх хаадын хаад, Цагаан морь унасан нэгэн, Библийн доктор, 144,000 хүнийг тамгалагч нэгэн гэх мэт нэрлэж танилцуулсан байдаг. 6 Ли Манхи өөрийгөө бусдад танилцуулахдаа хамгийн ихээр ашигладаг Библийн ишлэлүүдийн тайлбарыг энд сонгон орууллаа. нэрээр Эцэгийн илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нар хэлсэн бүгдийг минь сануулах болно (Иох. 14:26), Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс Тэр Минийхийг авч мэдүүлнэ гэж Би хэлсэн билээ (Иох. 16:14-15) зэргийг ашиглан энэхүү Есүсийн амласан Ариун Сүнс бол Ли Манхи гэж олныг төөрөгдүүлэн Библийн олон Ялангуяа Солонгос гаралтай гаж урсгалууд нь өөрсдийн үндэслэгчээ дахин ирсэн Есүс, туслагч Ариун Сүнс гэх бөгөөд өөрсдийнх нь илчлэлээр дамжуулан төгс биелэгдээгүй Ариун Бичээсийн илчлэл төгс биелэгдэх гэх мэт өрөөсгөл гаж ойлголтуудыг заадаг байна. Ли Манхи нь Есүс, Би чуулгануудын төлөө та нар эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээнэ (Илч. 22:16) гэсэн эшлэлийг ашиглан өөрийгөө Есүсийн илгээхээр амласан элч хэмээдэг. Энэ эшлэлд өгүүлж байгаа тэнгэрэлч бол энэхүү илчлэлийг хүлээн авсан элч Иоханыг хэлсэн байдаг. Гэтэл Ли Манхи өөрийгөө би бол элч Иохантай адил илчлэл хүлээн авсан, Бурханаас илгээгдсэн тэнгэрэлч гэдэг. Түүнчлэн, Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна (Иох. 5:43), Есүс хашхиран Надад итгэгч нэгэн надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. Намайг харагч нэгэн намайг илгээгч Нэгэнийг харж байна (Иох. 12:44-45) зэргийг Есүс Өөрийг нь хүлээн аваагүй иудейчүүдэд хандаж ярьж байсныг Ли Манхи өөртэйгөө холбогдуулан би бол Бурханы нэрээр ирсэн Есүс гэж тайлбарладаг. Цаашлаад, Харин Туслагч буюу Миний - 16 - олон ишлэлүүдийг өөр дээрээ хувиргаж тайлбарладаг байна. Шинэ Тэнгэр Газрын үзэл Библи тайллын тухайд Есүс гэрчлэлийн үгсийг Цагаан морь унасан нэгэн гэх Ли Манхид үзүүлж тушаасан учраас тэр л бүх дэлхийд цор ганцаараа тэрхүү гэрчлэлийг гэрчлэх эрхтэй гэж үздэг. Илчлэл 1:2 (Тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой), Илчлэл 22:16 (Есүс Би чуулганыхаа төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм) зэргийг ашиглаж Библийг зөвхөн Ли Манхи л тайлбарлаж чадна гэдэг байна. 7 Амлагдсан хоньчины тухайд Шинэ Тэнгэр Газар гаж урсгал нь
Библийн түүхийг ерөнхийд нь Хуучин гэрээ, Шинэ гэрээ, Дахин ирэх үе гэж гурав ангилдаг. Хуучин гэрээ бол Есүсийг гэрчилдэг, харин Шинэ гэрээ бол дахин ирэх Амлагдсан хоньчныг гэрчилдэг. Тэрхүү Шинэ гэрээний амлагдсан хоньчин бол Ли Манхи гэж Иохан 8:16-18 (харин хэрэв Би шүүвэл шүүлт маань үнэн байна. Учир нь шүүх үед би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг)-ийг ашиглаж өөрийнхөө тухай ярьдаг. Түүгээр ч зогсохгүй Илчлэл номонд өгүүлэгч Ялагч Нэгэн бол би, надаар дамжихгүйгээр аврал байхгүй гэдэг байна. 8 Сургаалт зүйрлэлийн тухайд Библи бүхэлдээ сургаалт зүйрлэлээр бичигдсэн гэж үздэг. Тэрээр Матай 13:10-11 дээрх, Шавь нар нь түүн дээр ирж Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ гэхэд Тэр тэдэнд тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй Теологийн товхимол 05/01 (07) Манхи нь Иоханы үзсэн Илчлэл 21 дүгээр бүлгийн илчлэл зөвхөн тэдний байгуулсан хаанчлалаар дамжуулан биелэгдэнэ гэдэг. Гэтэл 2000 жилийн өмнө Иохан Патм арал дээр байхдаа энэхүү илчлэлийг харж, Ариун Сүнсний тайллын дагуу бичсэн юм. Лук 23:28-31-д Ромын цэргүүд Есүсээр загалмайг нь үүрүүлэн цовдлохоор явж байхад үй олон хүмүүс болон эмэгтэйчүүд түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж байгаа тухай гардаг. Есүс тэдэн руу хандан,... Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. Үзэгтүн Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх ерөөлтэй еэ гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд уулсад хандан Бидэн дээр унаач толгодод Биднийг нөмрөөч гэх болно. Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхайн модонд энэ нь юу болох билээ? гэв гэж хэлсэн байдаг. Тэрээр энэхүү үгээрээ дамжуулж Иерусалимд асар их гай гамшиг нөмрөхийг харж тэрхүү гай гамшгаас айж Есүс гэрчлэлийн үгсийг Цагаан морь унасан нэгэн гэх Ли Манхид үзүүлж тушаасан учраас тэр л бүх дэлхийд цор ганцаараа тэрхүү гэрчлэлийг гэрчлэх эрхтэй гэж үздэг. гэсэн Есүсийн шавь нартаа хандаж хэлсэн үгийг өөр дээрээ тусгаж зөвхөн өөрт нь сургаалт зүйрлэлийг тайлж чадах эрх мэдэл өгөгдсөн гэдэг. Ингэж Библийг Бурханы үг гэхээсээ илүү тайлагч өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлээ батлан харуулахын тулд ашигладаг байна. Илчлэл ба бодит биеллийн тухайд Шинэ Тэнгэр Газрыг үндэслэгч Ли - 17 - сандрахгүй байхыг сануулдаг. Түүхээс харахад Иерусалим хот нь Есүсийг тэнгэрт өргөгдсөний дараа ойролцоогоор 40 жил ч хүрэлгүй Ромын Дидо жанжины улмаас галд шатаж нурам болсон байдаг. Гэтэл Ли Манхи нь өөрийнхөө Библи тайлах аргачлалын дагуу дараах хоёр маягаар тайлбарладаг. Библид хоёр төрлийн эмэгтэйн тухай гардаг. Махан биеийн эмэгтэй нь хүний үрийг авч хүүхэд төрүүлэн
Библийн Сургалтын Төв түүнийгээ хөхүүлэгч. Харин сүнслэг эмэгтэй бол Бурханы үрийг тээж хүмүүст Сайнмэдээ тараадаг халамжлан хоньчлогч гэдэг. Тэрээр сүнслэг эмэгтэйг дотор нь Бурханы хоньчин, сатааны хоньчин гэж ангилдаг байна. Бурханы хоньчин Ариун Сүнсний үр болон үнэнээр итгэгчийг төрүүлж ус ба сүнсээр дахин төрүүлдэг бол сатааны хоньчин нь бузар сүнсний үр болох худал хуурмагаар хорон муугийн хөвгүүдийг төрүүлдэг гэж тайлбарладаг. Мөн Шинэ Тэнгэр Газар гаж урсгалын цуглаан нь Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд төрүүлж байгаагүй хэвлий, хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь хоньчин биш энгийн итгэгчид. Шүүлтийн өдөр хүүхэд төрүүлж хөхүүлсэн хоньчдод Бурханы уур хилэн буух бөгөөд эсрэгээрээ хэзээ ч хүүхэд төрүүлж байгаагүй хэвлий, хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх гэх итгэгчид ерөөлтэй гэдэг. Учир нь Матай 23 дугаар бүлэгт гарах Есүсийн хуулийн багш нар болон фарисайчуудыг буруушаасан хэсгээс эш татан Есүсийг дахин ирэхэд Иерусалимд байсан хоньчдод Бурханы уур хилэн бууж харин энгийн итгэгчид аврагдах тул Ли Манхиг дагасан энгийн итгэгчид аврагдана гэдэг байна. Чуулганы тухайд Шинэ Тэнгэр Газар нь чуулганыг сүнслэг Вавилон ба хоёр төрлийн үр цацагдсан талбай гэж хоёр янзаар тайлбарладаг. Сүнслэг Вавилон бол Христийн чуулган. Тэд Библийг тайлах чадваргүй гэж заадаг байна. 9 Мөн Гадна дотны олон хоньчид биднийг Библийг буруу тайлбарлаж байна гэдэг. Тэд тэгэж бодохоос өөр аргагүй байдаг нь илчлэл аваагүй болохоороо л тайлж чаддаггүй. Яагаад гэвэл, Бурхан лацадсан номоо тэдэнд нээгээгүй учраас тэд хүний хуулиар ярихаас өөр аргагүй гэж өөрсдийн сурах бичигтээ бичсэн байдаг байна. 10 Улмаар тэд уламжлалт (буюу бусад) чуулганыг сатааны дарлалд эзэмдүүлж чөтгөрөөр удирдуулдаг гэх бөгөөд зөвхөн Ли Манхи л цорын ганц хоньчин гэж үздэг байна. 11 Түүгээр ч зогсохгүй Шинэ гэрээний илчлэлийг авсан хоньчин болох Ли Манхи л гэрчлэх эрхтэй гэнэ. Түүнээс өөр хоньчноор гэрчлүүлэх нь талбайдаа хогийн ургамлын үр цацуулж байгаа мэт, хорон муу завхралын усан үзмийг ууж байгаа үйлдэл гэж заадаг байна. 12 Тиймээс уламжлалт чуулганыг хогийн ургамал болон сайн үр цацагдсан талбай гэж үздэг. Тэрхүү талбайгаас сайн үрийг түүж авах нь 12 овог бүхий Шинэ Тэнгэр Газрынхны үүрэг гэж үздэг байна. 13 Ялангуяа Ли Манхигийн онцолдог 12 овог гэдэг нь Илчлэл 2:6, 15-д гардаг Николайчуудтай дайтаж ялсан хоньчин Ли Манхи бөгөөд тэрээр дөрвөн зүгээс итгэгчдийг цуглуулан сүнслэг шинэ Израилийг байгуулна гэдэг. Энэ утгаараа ялагч хоньчин Ли Манхигийн сүнслэг шинэ Израиль бол 12 овгоор зохион байгуулагдсан Шинэ Тэнгэр Газар урсгал юм гэнэ. 14 Тэд Илчлэл биелэгдэж төгсгөл ирэхээс өмнө зөвхөн аврал байх Сион ууланд ургацыг хурааж авчрах ёстой гэж бусад чуулганы итгэгчдийг өөрсдийн гаж цуглаандаа хамрагдуулахын тулд янз бүрийн шалтгаанаар хууран мэхэлж чуулганаас нь холдуулж төөрөгдөлд оруулдаг байна. 15-18 -
Бусад чуулганы итгэгчдийг өөртөө урвуулдаг аргачлал 1980 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Шинэ тэнгэр газар гаж урсгалын цуглаан нь өнөөдөр Солонгос төдийгүй Хятад, АНУ (Лос Анжелос, Нью-Иорк, Чикаго, Сан- Франциско), Япон, Герман, Орос, Итали, Канад, Монголд өөрсдийн хүрээгээ тэлсэн. Мөн тэд уламжлалт чуулганы итгэгчдийг өөртөө урвуулах арга барилаа цаг үе болгонд өөрчилж байдаг. Анх Солонгос улс даяар Илчлэл номыг мэдэхгүй бол мөнхийн улсад очихгүй гэсэн нэртэй олон нийтийг хамарсан Теологийн товхимол 05/01 (07) Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа (14:1), Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав (14:3) зэрэг эшлэлүүдийг өөрсдийн дагагчдыг захирахын тулд хамгийн ихээр ашигладаг байна. 16 Ялангуяа Шинэ Тэнгэр Газар нь өөрсдийгөө Илчлэл 15:5-д гардаг Шинэ Тэнгэр Газар нь чуулганыг сүнслэг Вавилон ба хоёр төрлийн үр цацагдсан талбай гэж хоёр янзаар тайлбарладаг. Сүнслэг Вавилон бол Христийн чуулган. Тэд Библийг тайлах чадваргүй гэж заадаг байна. Библийн хичээлийг ил, далд хэлбэрээр хийж байсан байна. Харин 1990 оноос чуулганы итгэгчдийг урвуулах Үнэгүй Библийн дамжаа эхэлсэн боловч энэхүү дамжааны талаарх таагүй цуу яриа дэгдэж удалгүй дамжаанд сурагчдын тоо цөөрчээ. Тиймээс арга барилаа өөрчилж бусад чуулганаас итгэгчдийг урвуулахдаа эхлээд тэдэнд Шинэ Тэнгэр Газар гаж урсгалынхаа тухай ямар нэгэн юм ярихгүй нууж байгаад тодорхой хэмжээнд итгэлийг нь олж авсны дараагаар гуравдагч хүнтэй холбож Библийн хичээлдээ татан оруулах буюу Ургац хураах, Уулыг хөдөлгөх хөтөлбөртөө хамруулдаг байна. Гаж урсгалууд нь Илчлэл номын Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв (7:4), Гэрчлэлийн асар болох сүм гэдэг. Тиймээс тэдний тоо 144,000 хүрэхэд тэд хаан ба тахилч болж энэ дэлхийг захирна гэж итгэдэг байна. Энэ нь тэдний үйл ажиллагааны гол цөм болдог байна. Тэд энэ тоонд орохын тулд, энэ тоонд хүрэхийн тулд ажил, сургуулиа орхиж зөвхөн тэрхүү хаанчлалыг бүрэлдүүлэхийн төлөө бусдыг өөрсдөдөө татан оруулах гэж улайрдаг. Тиймээс гэр бүл болон чуулганд маш том зөрчилдөөн авчирдаг байна. Жишээлбэл, тухайн цуглааныхан өөрийнх нь тухай мэдэж зөвөөр ухуулга хийсэн хүнд буруугаа хүлээж байгаа мэтээр хоёулаа хамтдаа өөр шинэ цуглаанд явъя гэж өөрсдийнхөө цуглаанд мэхлэн авчирч аажмаар Библи судлалын хичээлдээ хамруулан өөрсдийн үзэл санаагаа тулгаж урхидан авдаг байна. Тэд цуглаанд нь удаан явж итгэл олж авсныхаа дараа ихэвчлэн эрүүл мэнд, - 19 -
Библийн Сургалтын Төв урлаг соёл, концерт, зөвлөгөө өгөх, спорт, семинар, худалдаа, дугуйлан, гэрчлэлийн цугларалт гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулан, сайхан харилцаа тогтоож өөрт нь итгэж эхлэнгүүт Библи судлалын хичээлд уриалан дууддаг. Үүнийхээ дараа дахин өөр Библи судлалын хичээл хийхийг санал болгож, үүндээ бат үнэмшин энэ эгнээндээ бусдыг элсүүлэхийн төлөө улайран зүтгэгч болгож авдаг байна. Дүгнэлт ба Зөвлөмж Гэх мэтчилэн өнөө үед Шинэ Тэнгэр Газар гаж урсгалын цуглаан нь нийгэмд олон янзын арга хэмжээ зохион байгуулж, хүмүүсийг өөртөө татан Библи судлалын хичээлд хамруулснаар өөрсдийн онол сургаалдаа үнэмшил төрүүлэн итгүүлдэг. Энэхүү арга барил нь Солонгосын нийгэм болон чуулгануудын дунд асуудал тарьж ирсэн. Өнөөгийн байдлаар манай улсад Шинэ Тэнгэр Газар гаж урсгал орж ирэн үйл ажиллагаагаа Сонгинохайран дүүргийн 1 ба 10 дугаар хороололд идэвхитэй явуулж байна. Тэд христитгэгчдийг ээрэн, Библи судлалын хичээлдээ уриалан дуудаж тэдэнд үндэслэгч Ли Манхигийн Библи ба Чуулганы талаарх тайллуудыг зааж зөвхөн аврал тэдэнд байдаг мэтээр ойлгуулдаг. Ялангуяа цуглуулсан хүмүүстээ өөрсдийн үзэл бодлын дагуу Библийг тайлбарлаж алмайруулсныхаа дараагаар өөрсдийнх нь чуулганы пасторуудыг муулж, Библийг гоё тайлбарлаж өгдөг цуглаанд хамтдаа явцгаая гэх мэтчилэн чуулганы итгэгч уруу уран аргаар довтолж ойр дотно харилцаа тогтоосныхоо дараа Библи судлалын хичээлдээ хамруулж гаж буруу итгэл үнэмшил уруу хөтөлдөг. Харин бид үүнээс урдчилан сэргийлэх боломжтой юм. Үүнд : Чуулганаас гадуур хэн нэгэн хүнтэй тусгайлсан Библийн хичээл хийхээс зайлхийх. Чуулганаас гадуурх янз бүрийн семинар сургалтанд суралцахдаа пастор болон удирдагчаасаа асууж лавлан иймэрхүү төөрөгдүүлэлтээс өөрсдийгөө болон чуулганыхаа ахан дүүсийг хамгаалах. Чуулганы итгэгчдэд гаж урсгалын талаарх сургалт зохион байгуулах. Төгсгөл зүүлт 1. Таг Жиэль нь Жаншин Теологийн Их Сургууль (Th.B), Ионсей Их Сургууль (Th.M), San Francisco GTU (Joint M.Div., M.A.) Canadа Toronto St.Michael s College (Ph.D)-д зэрэг сургуулийг төгссөн. Одоо тэрээр Пусан хотын Жаншин Теологийн Их Сургуулийн чуулганы түүхийн багш, орчин үеийн шашин сэтгүүлийн зөвлөгч, редактор, гаж урсгалаас урдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэшсэн судлаачаар ажиллаж байна. 2. Таг Жиэль «Гаж урсгалуудын зүйрлэл тайлал» Теологийн товхимол, Vol.26, 95. (Сөүл: Korea institute of Biblical Studies, 2010), 3. АНУ-ын Калифорины Их Сургуулийн (UC Santa Barbara) Судалгааны төвөөс АНУ-ын баруун бүсэд шинээр гарсан шашны гаж хөдөлгөөн (Prophet, Promise, Plan, Possibility, Place)-д судалгаа хийсэн байна. Шинэ гарсан шашны гаж хөдөлгөөний ард нөлөө бүхий удирдагч (эш үзүүлэгч)-тай ба тэрхүү удирдагч нь уламжлалт суурь онолоос өөр шинэ онол (амлалт)-ыг гаргадаг. Ингээд түүнийгээ нотлон харуулах дэлгэрэнгүй зураглал (төлөвлөгөө) үзүүлж, хэрэгжүүлэх боломжтой (possibility) нийгмийн нөлөөллийг ашиглан тусгаарлагдмал, алслагдсан, хаалттай байр (place)-ыг сонгож өөрсдийг нь дагагчдыг тусгаарлан захиргаандаа оруулдаг байна. Энэхүү судалгааны үр дүн нь Солонгос гаралтай гаж урсгалуудын шинж - 20 -
Теологийн товхимол 05/01 (07) байдалтай ч дүйцдэг байна. John K. Simmons and Brain Wilson, Competing Visions of Paradise: The California Experience of Nineteenth-Century American Sectarianism (Santa Barbara, CA: Fithian Press, 1993), 9-21. 4. Таг Жиэль «Гаж урсгалуудын зүйрлэл тайлал» Теологийн товхимол, Vol.26, 95. (Сөүл: Korea institute of biblical studies, 2010), 5. 1969 онд ертөнцийн төгсгөл ирнэ гэж олныг хууран мэхэлж, 1966 онд Майхан сүмийг эхлүүлсэн ба үүнд мэхлэгдсэн хүмүүс 1976 онд түүнийг шүүхэд өгч тэрээр шоронд орсон. Энэхүү үйл явдлын улмаас дагагчид нь түүнийг орхиж Майхан сүмийн үйл ажиллагаа зогссон байна. 6. www.shinchonji.kr [2016 оны 2-р сар] 7. Мөн тэнд 8. Мөн тэнд 9. Таг Живон, Гаж урсгалын тухай зөв ойлголт (Сөүл: Орчин Үеийн Шашин Судалгааны төв, 2010), 15-19. 10. Мөн тэнд 11. Мөн тэнд 12. Мөн тэнд 13. Мөн тэнд 14. Мөн тэнд 15. Мөн тэнд 16. Таг Жиэль «Гаж урсгалуудын зүйрлэл тайлал» Теологийн товхимол, Vol.26, 95. (Сөүл: Korea institute of biblical studies, 2010), Цахим хуудас: www.hdjongkyo.co.kr www.cafe.godpeople.com/onlygodglory www.cafe.naver.com/anyguestion www.kcen.or.kr www.youtube.com Батдэлгэрийн Өлзийжаргал (M.Div, M.Th) Библийн Сургалтын Тºвийн Хичээлийн багш Ханин цуглааны пастор (Еврей хэл, Хуучин гэрээний хичээлүүдийг голчлон заадаг) - 21 -
Библийн Сургалтын Төв ˆ ˆ ˆ ˆ Т.Гантулга Оршил: Өнөөдөр Монголд болон дэлхий дахинд тархаад байгаа бидний нэрлэдгээр гаж урсгал нь Грек хэлний hairesis буюу бүлэглэл, тэрс үзэлтнүүдийн үзэл бодол эсвэл бүлэглэлийг заасан haireo буюу сонгох гэдэг үгнээс гаралтай. Товчхондоо бол Христэд итгэгчдийн зөв сургаал, үзэл баримтлалтай (2Пт. 1:20-21) эсрэгцдэг онол сургаал болон хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг. 1 Гаж сургаалтай хүмүүс өнөө үед л бий болчихсон бус, элч нарын үед ч байсан бөгөөд цаашид ч эцсийн өдөр ирэх хүртэл байсаар байх тухай Бичвэрт, Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна (2Пт. 2:1) хэмээн тодорхой өгүүлдэг. Христитгэлийнхэний аль нь гаж, аль нь гаж биш сургаалтай болох талаар тодорхой ойлголт монголчуудад байдаггүй. Юуг нь дагахаар гаж болоод, юуг нь дагахаар гаж биш болоод байгаа юм бэ гэсэн асуултад олон зүйлийг хэлж өгөх хэрэгтэй боловч энд зөвхөн Ёховагийн Гэрчүүдийн талаар тодорхой бичихийг зорилоо. Гаж урсгалынхныг гаж болгоод байгаа нийтлэг шинжүүд бий. Бичвэр дээрх үндсэн тунхаглалууд болох үнэнүүдийг үгүйсгэдгээр нь бид тэднийг таньж болно. Гаж урсгалынхан ихэвчлэн Гурвал Бурхан болон Христийн мөн чанар, Түүний хийсэн ажлыг Бичвэрийн дагуу хүлээн авдаггүй. Христийн авралын ажил дутуу дулимаг учир хэн нэгэнд нь тэрхүү ажлыг нь гүйцээх илчлэлт өгөгдсөн хэмээн ярьдаг ч гаж урсгал бий. Тэгээд ч зогсохгүй - 22 -
тэд Бичвэрийн эшлэлүүдээр өөрсдийгөө батлах гэж чармайдаг. Нэгдүгээр зууны үеэс л гаж сургаалтай хүмүүс байсаар ирсэн ба тэдгээрийн нэг гностик үзэл нь Ёховагийн Гэрчүүдийн онол сургаалтай тун төстэй байгаа юм. Гностикчууд нь материаллаг зүйлс нь хорон муу, сүнс бол сайн гэж үздэг байсан. Бурхан бол Сүнс бөгөөд сайн учир Тэр материалаас бүрдсэн энэхүү хорон муу ертөнцийг бүтээгээгүй ба бүтээх учиргүй гэдэг байлаа. Ийм шалтгааны улмаас Есүс бол Бурханы Хүү байгаагүй гэж заадаг байв. Тэд цааш нь, сайн Сүнс нь хорон муу махан биетэй нэгдэн уусаж чадахгүй тул Христ ба Бурхан хоёр Есүс гэдэг хүн Теологийн товхимол 05/01 (07) ойлгож түгээн дэлгэрүүлэхийн хор уршгийг бидэнд өнгөрсөн түүх заадаг. Өнөө үед ч дээрхийн адил тэрс үзлүүдийг түгээн дэлгэрүүлсээр байгаа гаж урсгалуудын нэг нь Ёховагийн Гэрчүүд юм. Үүсэл гарал ба үнд эслэгч Ёховагийн Гэрчүүд нь АНУ-ын Пенсилвань мужийн Питтсбург хотод 1870 онд Чарльз Тэйз Рассэл (Charles Taze Russel) болон бусад хүмүүсийн эхлүүлсэн Библи судлалын бүлгээс эхлэлтэй. Чарльз Тэйз Рассэл нь Долоо дахь Өдрийн Адвентист Чуулганы ахлагчийн гэр бүлээс гаралтай хүн байв. Тиймээс ч Ёховагийн Гаж урсгалынхан ихэвчлэн Гурвал Бурхан болон Христийн мөн чанар, Түүний хийсэн ажлыг Бичвэрийн дагуу хүлээн авдаггүй. Христийн авралын ажил дутуу дулимаг учир хэн нэгэнд нь тэрхүү ажлыг нь гүйцээх илчлэлт өгөгдсөн хэмээн ярьдаг ч гаж урсгал бий. дотор нэгдээгүй гэж маргадаг байв. 2 Энэ нь Ёховагийн Гэрчүүдийн адил Есүсийн бурханлиг мөн чанарыг (Иох. 1:1,14; 8:58; 10:30) үгүйсгэдэг байснаас гадна сайн Сүнс нь, хорон муу махан биетэй нэгдэн уусаж чадахгүй хэмээж байгаагаараа Есүсийг Гурвалын нэг биш хэмээн үздэг байсан байна. Харин Бичвэр хэзээ ч бие махбод нь өөрөө гэмт, бузар зүйл гэж хэлдэггүй ба хүний зүрх сэтгэл сүнсэнд удамшсан гэмт чанар нь хүнийг бүхэлд нь бузарладаг гэж хэлдэг. Есүс хэлэхдээ Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг. Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ (Мт. 15:19-20). Аливааг буруугаар ухварлан гэрчүүдийг Адвентист чуулганы нэг урсгал ч гэж үздэг. Тэр христитгэлийн гол гол үзэл баримтлалууд болох сүнс сэтгэлийн мөхөшгүй байдал, тамын гал, Гурвалын онол болон Христийн махбодын дахин ирэлт зэргийг үгүйсгэн маргалддаг байсан нь түүнийг энэхүү гаж урсгалыг бий болгох гол шалтгаан нь болжээ. Тэд Бурханыг зөвхөн Ёхова гэдэг нэрээр нь дуудах ёстой гэж үздэгээрээ бас онцлог юм. Онолын хувьд Гурвалын талаарх ойлголт Тэд Бурхан Гурвалаар оршдоггүй гэж зүтгэн Ёхова гэгч Бурхан цор ганцаараа - 23 -
Библийн Сургалтын Төв оршдог гэдэг. Ингэж зүтгэж байгаа нь тэд Есүсийг Бурханы ажилаа хийлгэхээр бүтээсэн Хүү болохоос Бурхан биш, Ариун Сүнсийг Бурханы үйлдлийн хүч болохоос Бурхан биш гэж итгэдгээс болдог. Гурвалын онол нь Бурханаас ирээгүй, харин Бурханаас эмээгч хүмүүст Ёхова ба Түүний Хүүгийн талаарх үнэнийг мэдүүлэхгүй байхыг хичээж буй сатааны оролдлогоос үүдэлтэй юм хэмээдэг. 3 Тэд Есүсийг Бурханы Хүү гэж дууддаг боловч энэ нь Бурхантай үүрд хамт байдаг, Түүнтэй эн тэнцүү Нэгэн гэсэн утгыг Lost to Paradise Regained) номонд, Тэр бүтээлийн эхэнд Эцэгтэйгээ хамт байж, Эцэг нь түүнийг бүх зүйлсийг бүтээх бүтээлийн ажилдаа хэрэглэсэн гэж тэмдэглэсэн байдаг. 6 Хүү нь Ууган, Цорын ганц хайртай хүү нь гэгддэг ч Эцэгээр бүтээгдсэн гэдэг утгаараа түүнд эхлэлийн цэг гэж бий гэх мэтээр онол сургаалуудад нь өгүүлдэг. Эдгээр нь Есүсийг Бурхан гэдгийг баталдаг Бичвэрийн олон үнэнтэй гарцаагүй зөрчилддөг (Иох. 1:1,14, 8:58, 10:30). Тэд Эцэг Хүү хоёр нэг юм (Иох. 17:11, 22) гэдгийг шууд үгүйсгэдэг. Хэрвээ Тиймээс ч Гурвал гэж байхгүй. Бурхан Гурвалаар оршдоггүй гэж тэд үздэг. Эцэст нь, Бурхан Өөрөө Гурвалын нэг хэсэг биш юм гэдэг. агуулдаггүй (Иох. 10:30). Харин дэлхий дээрх Хүү нь юм гэсэн санааг илэрхийлдэг. Есүс мах цус болохоор Гурвалын нэг байж чадахгүй гэдэг. Ариун Сүнсийг ч мөн Бурхантай эн тэнцүү биш, түүнд өөрт нь хувь чанар гэж байхгүй гэдэг. 4 Тиймээс ч Гурвал гэж байхгүй. Бурхан Гурвалаар оршдоггүй гэж тэд үздэг. Эцэст нь, Бурхан Өөрөө Гурвалын нэг хэсэг биш юм гэдэг. Гэвч хэрвээ Бурхан Гурвалаар оршдоггүй юм бол аврал гэж байхгүй болно. Учир нь, Есүсээс өөр авралыг өгч чадах нэг ч гэмгүй ариун төгс хүн байхгүй. Есүсгүйгээр аврал байхгүй гэдгийг Петр хэлэхдээ: Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв (Үйл. 4:12) гэсэн байдаг. Христийн талаарх үзэл Есүс бол Бурханы хамгийн анхны шууд бүтээл, Түүний бүтээлч ажлынх нь эхлэл байсан. 5 Тэдний Алдагдсан Диваажингаас Олдсон Диваажин хүртэл (From Paradise Есүс бүтээл юм бол Тэр хэрхэн салхи нуурыг намдаан байгалийн хуулийг захирч, усан дээр алхан, олон өвчнийг анагаасан бэ? Тэгээд ч бүтээл нь бүтээлээ ийм гайхамшигтайгаар бүтээхгүй байх байсан. Христийг үгүйсгэгч хүмүүс хаанаас гаралтай болох талаар Бичвэр хэлэхдээ, Есүс Христ махбодоор ирсэнийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус юм гэсэн байдаг. Христийг Бурхан болохынх нь тухайд Ёховагийн Гэрчүүд нь Бичвэрийг ихэвчлэн ягшмал утгаар нь авч хэрэглэдэг гэдгийг энэ хэсэгт дурьдах хэрэгтэй. Учир нь тэд, Хэрвээ Есүс Бурхан байсан юм бол Есүс үхэх үед Бурхан үхэж хадан булшинд хэвтсэн гэсэн үг.... Хэрвээ Есүс мөхөшгүй Бурхан мөн байсан юм бол үхэж чадахгүй байх байсан гэж тайлбарладаг. 7 Өөрөөр хэлбэл, Есүс бол Бурханы Хүү байсан болохоос Тэр Өөрөө Бурхан байгаагүй, - 24 -
Тэр Эцэгтэйгээ эн тэнцүү биш юм гэдэг. Тэдний энэ тайлбар нь Бурханы махан бие дотор нүглийг шийтгэн байж хүн төрөлхтнийг аварсан агуу төлөвлөгөөг бүрэн ухаараагүйг нь илтгэдэг. Хэрвээ Есүс тэдний хэлдгээр Бурханы газар дээрх хүн- Хүү болохоос Бурхан биш байсан юм бол тэр гэм нүгэлтэй нэгэн байсан байж таарна. Тэгвэл өөрөө гэм нүгэлтэй нэгний үхэл хэрхэн тэдний хэлдгээр зөвхөн Адамын гэм нүглийн үр нөлөөг түүний үр удам дээр буухыг болиулж 8 чадах байсан бэ? гэдэг асуулт урган гарч ирнэ. Харин Есүс гэм нүгэлгүй Нэгэн байсныг Еврей 4:15 дээр, бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус... нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн хэмээн батлан хэлдэг. Есүсийн доторх Түүний хүмүүн ба Бурхан чанаруудын нэгдэл Есүсийг гэм нүгэл үйлдэх боломжгүй болгосон тул тэр гэм нүгэлгүй Нэгэн байв. 9 Теологийн товхимол 05/01 (07) үзсэнгүй хэмээн маш тодорхойгоор хэлдэг. Тэр Эцэгийн мөн чанараар Эцэгтэйгээ хамт байхдаа хүмүүсийн төлөө махан бие дотор хүний дүрээр бууж ирэхийг сонгосон. Эцэгийнхээ ажлыг дуусгаад тэрээр Эцэгээр өргөмжлөгдөн түүний баруунтайд заларсан (Еф. 1:20-23). Хэрвээ Есүс Бурхан биш байсан бол хэрхэн Есүсийн нэрд Тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж,...есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөх учиртай байсан бэ? Христ бол мөнхийн, тэр Бурхантай үүрд хамт байдаг (Иох. 1:1-2, 17:1-5), Христ урьд нь ч, одоо ч Бурхантай эн тэнцүү байсан гэдгийг Еврей 1:8-д Хүүд хандан Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх, Еврей 1:3-т Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг гэсэн байдаг. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр (Кол. 1:15), Бурхантай эн тэнцүү (Флп. 2:6), бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд Ёховагийн Гэрчүүдийн онол сургаалаар бол там гэдэг нь аймшигт тарчлалын газар гэсэн утгатай. Там буюу аймшигт тарчлалын газар нь оршин тогтнодоггүй гэж тэд зүтгэдэг. Цаашилбал, Есүс махан бие дотор биежээгүй харин тэр өөрөө мах цус байсан гэх үзэл нь, мөн тэр бол Бурханы хүн-хүү нь ба жирийн л хүн байсан гэдэг онол сургаал нь Филиппой 2:5-11 дээрх Христийн мөн чанар, хийсэн ажил, мөнхөд хэн байх талаар нь тэмдэглэгдсэн эрх мэдэл бүхий бичээсийн хэсгээр буруу гажууд гэдэг нь батлагддаг. Христ Бурханы мөн чанараар оршдог гэдгийг Филиппой 2:6 д, Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж магтагдах Бурхан мөн (Ром 9:5). Там болон Есүсийн амилалтынх нь тухайд Ёховагийн Гэрчүүдийн онол сургаалаар бол там гэдэг нь аймшигт тарчлалын газар гэсэн утгатай. Там буюу аймшигт тарчлалын газар нь оршин тогтнодоггүй гэж тэд зүтгэдэг. Бичээс дээрх там (еврейгээр sheol) гэдэг үг нь жирийн булшийг заадаг амралт найдварын газар болохоос тарчлалын газрыг хэлдэггүй хэмээн тайлбарладаг. 10 Гэтэл Бичвэрт, там бол үнэхээр бодитой - 25 -
Библийн Сургалтын Төв гэдгийг үргэлж батладаг. Там байхгүй хэмээн үгүйсгэх дөрвөн шалтгаан тэдэнд байдаг. Нэгдүгээрт, энэ нь бүхэлдээ Бичвэрийн дагуу биш; хоёрдугаарт, энэ нь эвлэрэшгүй; гуравдугаарт, энэ нь Бурханы хайртай эсрэгцдэг; дөрөвдүгээрт, энэ нь аймшигтай зэвүүцэм юм гэдэг. Хэрвээ там байхгүй юм бол энэ амьдралд төгсгөл ирэх үед хэн ч хариуцлага үүрэхгүй гэсэн утгатай. Хэн ч хариуцлага үүрэхгүй юм бол хүмүүс энэ амьдрал дээр юу дуртайгаа үйлдэж амьдарч болно гэж бодоход хүрнэ. Энэ бодолдоо хууртаж, Над шиг яс, мах байдаггүй (Лк. 24:39) гэж байсан Бичвэрийн хэсгээр няцаагддаг. Есүс үхлээс хүмүүний махан биеэр амилан, тэр бие нь төгс болгогдон, сул дорой байдал, өвчин үхэлд ч дахин үл захирагдах чанартай болсон юм. 12 Сүнс биш байсан гэдгийг нь харуулах, тэд хэсэг хайрсан загас Түүнд өгөв. Тэр загасыг авч тэдний өмнө иджээ гэсэн Бичвэрийн хэсэг ч бий. Зарим нэг онол сургаалын хувьд Дээрх бүх үзлүүдээс гадна үхлийн дараах амьдралын талаар тэд, хүн Ёховагийн Гэрчүүдийн онол сургаалаар бол там гэдэг нь аймшигт тарчлалын газар гэсэн утгатай. Там буюу аймшигт тарчлалын газар нь оршин тогтнодоггүй гэж тэд зүтгэдэг. Бурханаас эмээх хүнгүй болж жинхэнэ шийтгэлийг эцэст нь хүртэх аймшигтай төгсгөл ирэх биш үү? Харин амилалтынх нь тухайд Ёхова Бурхан, Есүсийг хүн-хүү болгон амилуулаагүй, агуу хүчирхэг сүнсэн-хүү болгон амилуулсан гэж сургадаг. 11 Өөрөөр хэлбэл, Есүс амилах үедээ бодит биетэй байгаагүй зөвхөн сүнсээр амилсан, Тэр махан биеэр алагдаж нүдэнд үзэгдэхгүй сүнсэн бүтээл болж амилуулагдсан гэсэн тайлбарыг өөрсдийнхөө Библи судлалын үр дүнд гаргасан хэмээн хэлдэг. Үүний цаана Христ дотор амилах бүх хүмүүс бодитой, ер бусын биетэй болж амилуулагдахгүй гэсэн үзэл хамт явдаг. Гэвч энэ нь Есүс амилсныхаа дараа дагалдагчидтайгаа уулзан Томасын гарыг сорвиндоо хүргүүлж, Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь би өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа үхэхлээрээ оршин байхаа больдог, хүн бол мөхөшгүй сүнстэй биш юм гэж сургадаг. 13 Хачирхалтай нь, гэмт хүний төрөлх хувь тавилан бол үхэл, хүн бол мөхдөг сүнстэй юм гэх хэрнээ, бас хэрвээ хүн Бурхан уруу эргэж даруу байдал ба зөвт байдлыг хайх юм бол мөнхийн амийг олж авна, Бурхан үхлийн нойрноос нь сэрээнэ гээд байгаа нь утга авцалдаагүй байгаа юм. Хэрвээ үхэл нь хүний төгсгөл, үхээд оршихоо больдог юм бол юуг нь сэрээх билээ дээ? Христийн буцан ирэлтийн тухайд тэд, Христ газар дэлхий рүү 1914 онд аль хэдийн ирчихсэн ба Сатаныг тэнгэрээс хөөчихсөн гэж үздэг. Ёховагийн Гэрчүүдийг таньж болох хэд эн зүйлс Тэднийг айл айлын хаалга тогшин өөрсдийн сургаалаа дэлгэрүүлж явдгаар - 26 -
нь таньж болно. Энэ бол тэднийг таних хамгийн энгийн арга юм. Үүнээс гадна, хэн нэгэн таньд Бурхан Гурвалаар оршдог болохыг, сүнс сэтгэлийн мөхөшгүй байдал, там зэргийг үгүйсгэж яривал тэр нь Ёховагийн Гэрчүүдийн зарлага гэж ойлгож болно. Тэд үнэн мөргөл өргөхөд Ёхова гэдэг нэрийг ашиглах нь маш чухал гэдэг. Цэрэг армид татагдан алба хаах, цусаа өгөх зэргээс татгалзан, Мэндэлсний баяр, Амилсны баяр зэргийг тэмдэглэдэггүй. Цэрэгт алба хаахаас татгаздаг гол шалтгаан бол аливаа тугыг хүлээн авах ёслолд оролцон түүнд ёслох нь шүтээнд мөргөж буйтай адил гэж үздэгээс болдог. Харин цусаа өгөхийн тухайд энэ нь Бурханы хуулийг зөрчиж буй явдал гэж үзэн үүнийгээ Үйлс 15:28, 29 дээр тулгуурлан тайлбарладаг. Тийм боловч энэ Бичээсийн хэсэг нь угтаан бол шүтээнд өргөсөн зүйлсийг идэхгүй байх болон харь үндэстнүүдийн үйлддэг гэм нүглээс хол байхтай холбогддог. Төрсөн өдөр, тогтоогдсон баяр ёслол, уламжлалт баяруудыг христитгэлд тохирохгүй дэлхийн хүмүүсээс эх үүсвэртэй хэмээн үзэж тэмдэглэхээс татгалздаг. Монголд тэд үйл ажиллагаагаа Улаанбаатар, Эрдэнэт, Ховд зэрэг хүн ам төвлөрсөн томоохон суурин газруудад явуулж байна. Улаанбаатар хотод гэхэд Баянзүрх захын урд болон Гуравдугаар Нэгдсэн Эмнэлгийн урд гэх мэт хэд хэдэн газар байрладаг байна. Эцэст нь, Харуулын Цамхаг (Watch Tower) болон Сэрэгтүн гэсэн нэр бүхий ном товхимлыг тарааж явдгаар нь та тэднийг таних боломжтой. Тэрс сургаалдаа татан оролцуулдаг аргууд Теологийн товхимол 05/01 (07) Миний олж харснаар тэд хүмүүсийг татахын тулд дараах замаар ажилладаг. Там гэж байхгүй гэсэн хүмүүсийн чихэнд сонсголонтой зүйлийг ярих Хүн үхсэнийхээ дараа шийтгэгдэхгүй гэж заах Библи судлалыг гэрт нь очиж хийж өгөх Мөнх амийг өвлөн авна гэх Өндөр ёс суртахуунтай гэдгээ харуулахын тулд тамхи татдаггүй, мансууруулах бодис хэрэглэдэггүй, архидан согтуурах, садар самуунтай орооцолдох, хулгай хийх зэрэг Библид хориглодог үйл хэргээс зайлсхийдэг гэх мэтээр өөрсдийн хэвлэл товхимлуудад байнга дурдах Үнэгүй Библи судлалын хичээлийг явуулахаа байнга зарлан, хүмүүсийг халуун дотноор хүлээн авах Аравны нэг болон хандив авахгүй Тусламж хүмүүнлэгийн ажлыг явуулж, гамшигт нэрвэгсдэд туслан хоол хүнс, хувцсаар ханган эмнэлгийн тусламж үзүүлэх Ном товхимлыг үргэлж үнэгүй тараах Дүгнэлт Ёховагийн Гэрчүүдийн онол сургаалыг дүгнэхэд тэд ерөнхийдөө Бичвэрийн үнэний хамгийн чухал боловч тааламжгүй хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Хүний зүгээс, Бурханы өмнө - 27 -
Библийн Сургалтын Төв хүлээвэл зохилтой үүрэг хариуцлагуудыг хүлээн авалгүй тэдгээрийг өөрсдийн санаанд нийцүүлэн тайлбарласан тайлбаруудыг гаргаж ирсэн байна гэж би харж байна. Харуулын Цамхагийн 2016 оны эхний дугаарт ч, Нас барсан хүн нүглээсээ ангижирдаг. Тиймээс үхсэнийхээ дараа хүн шийтгэл хүлээдэггүй 14 гэсэн байгаа нь хүн үхэхээрээ огт нүгэлгүй болж, бас шийтгэгдэхгүй юм бол хичнээн ч нүгэл үйлдсэн хамаагүй юм биш үү гэж бодоход хүргэнэ. Энэ бол маш том мэхлэлт юм. Аймшигт шийтгэлийн газрыг аврал найдварын газар болгон өөрчилсөн нь онолоо хүмүүсийн бодолд нийцүүлсэн мэт. Энэ мэт хуурамч сургаалын салхинд туугдах бяцхан завь мэт болохгүйн тулд сэргэг, сонор сэрэмжтэй байж, Бурханы үнэнээр өөрсдийгөө зэвсэглэн, муу нэгний хууралтын эсрэг бат зогсож Бурханы мэргэн ухаан дотор алхацгаая. Төгсгөл зүүлт 1. J. D. Douglas & Merrill C.Tenney, The New International Dictionary of The Bible eds. (Grand Rapid, Michigan: Zondervan Publishing House, 1987), 433. 2. James I. Parker, Merrill C. Tenney and William White, JR, Marshalls Bible Handbook eds. (USA: Thomas Nelson Publishers,1980), 536. 3. Walter Martin, The Kingdom of the Cults: An Analysis of the Major Cult System in the present Christian Era (Minneapolis, Minnesota: Bethany Fellowship Inc Pulbishers,1977), 47 4. The Watchtower (Pennsylvania: Watch Tower and Bible and Tract Society, 1952) 432, 433. 5. Walter Martin, The Kingdom of the Cults: An Analysis of the Major Cult System in the present Christian Era (Minneapolis, Minnesota: Bethany Fellowship Inc Pulbishers,1977), 86. 6. Paradise Lost to Paradise Regained (Brooklyn, U.S.A: W.T.B.& T, 1958), 126, 127. 7. Walter Martin, The Kingdom of the Cults: An Analysis of the Major Cult System in the present Christian Era (Minneapolis, Minnesota: Bethany Fellowship Inc Pulbishers,1977), 47. 8. Мөн тэнд, 46. 9. Вейн Грудем, Библийн онол сургаал: Христитгэгчдийн Итгэлийн Амин Чухал Сургаалууд (УБ: БСТ, 2008), 233. 10. Walter Martin, The Kingdom of the Cults: An Analysis of the Major Cult System in the present Christian Era (Minneapolis, Minnesota: Bethany Fellowship Inc Pulbishers,1977), 46. 11. Walter Martin, The Kingdom of the Cults: An Analysis of the Major Cult System in the present Christian Era (Minneapolis, Minnesota: Bethany Fellowship Inc Pulbishers,1977), 52 12. Вейн Грудем, Библийн онол сургаал: Христитгэгчдийн Итгэлийн Амин Чухал Сургаалууд (УБ: БСТ, 2008), 230. 13. Харуулын Цамхаг 2016 1 дугаар 14. Мөн тэнд Туваанжавын Гантулга (M.А) Библийн Сургалтын Тºвийн Хичээлийн багш Сион цуглааны гишүүн (Христэч боловсрол, түүнтэй холбоотой хичээлүүдийг голчлон заадаг) - 28 -
Теологийн товхимол 05/01 (07) ˆ ˆ ł łł Б.Нарантуяа Баруунд газар авсан Бурхан амьд биш хөдөлгөөн нь 1960-аад онд Библи, Теологийн сургуулиудаас эхлээд жирийн их сургуулиудын шашны факултет хүрч, тэндээсээ гудамжинд гарч нийт ард олны дунд тархсан. Энэ хөдөлгөөн газар авах болсон шалтгаан нь теологийн асуудал байгаагүй, харин эволюц, марксизм, эксистэншиэлизм гэх мэт олон оюуны хөдөлгөөнүүдийн нөлөө байсан. Нөгөө талаас, XIX зуунд баруунд үүссэн секулиар гуманизмын үзэл нь амьдралаас Бурханы талаарх ойлголтыг арчиж, бүх зүйлийг хүнтэй холбож, хүн төвтэй болгосон нь үүнд нөлөөлсөн. Дээрээс нь шинжлэх ухаан хурдтай хөгжиж байсан барууныхны сонирхлыг ертөнцийн үүсэл, мөн чанарын талаарх христитгэлийн онол татахаа больсон байна. Ийнхүү олон зууны туршид Барууны сэтгэхүйд нөлөөлж, сүнслэг болон ёс суртахууны хэм хэмжээ ямар байхыг зааж ирсэн христитгэлийн байр суурь алдагдаж эхэлсэн юм. 1960-аад оноос хойш Англи, АНУ-д дорнын шашин, гүн ухааны Ведантын нийгэмлэг, Хаир Кришнагийн бясалгал, иогийн төв гэх мэт олон янзын шашны урсгалууд бий болж, тэдний сэтгэхүйд нөлөөлж эхэлжээ. Эдгээрийн нэг нь Шинэ Үе Хөдөлгөөн (New Age) юм. Шинэ үе хөдөлгөөнийг яг хэзээ, хэн үүсгэсэн гэдэг нь тодорхойгүй. Гэвч энэ хөдөлгөөнийг 1960 онд Англиас гараагаа авч, 1970 оноос АНУ-д түгэн тархсан гэж үздэг. Энэ үед Алис Бэйли, Иан Барбур, Карл Рожерс мэтийн хүмүүс Шинэ үеийн талаар бичиж, олонд таниулж эхэлсэн байдаг. Тэдний дотроос Шинэ үеийн талаар хамгийн их бичиж, зурагт, - 29 -
Библийн Сургалтын Төв радиогоор сурталчилж, олонд таниулсан хүн бол АНУ-ын жүжигчин Шөулий Маклайне (Shirley MacLaine) юм. Түүнийг энэ хөдөлгөөний гол төлөөлөгч гэдэг. Тэрээр 1971 онд Судалгаа ба Гэгээрлийн нийгэмлэг гэгчийг байгуулж, Шинэ Үеийн талаар сургалтууд явуулж, Өрнө ба Дорно хэмээх сэтгүүлийг эрхлэн гаргасан нь энэ нэр томъёо олонд танигдах үндэс болсон ажээ. үздэг. Гэвч энэ үе нь мөнхөд үргэлжлэхгүй, 2000 орчим жил болоод дэлхий дараагийн орд уруугаа шилжинэ гэж үздэг. Энэ шинэ үе нь яг ямар байдлаар, хэрхэн ирэх талаар хөдөлгөөнүүд дотроо өөр өөр үзэл онолуудтай байдаг. Цаг үе өөрчлөгдөхөд хүмүүсийн хэрэгцээ мөн өөрчлөгддөг. Түүнчлэн итгэл гэдэг бол тухайн үеийн нийгэм соёлын хэрэгцээг Шинэ үе хөдөлгөөнийг яг хэзээ, хэн үүсгэсэн гэдэг нь тодорхойгүй. Гэвч энэ хөдөлгөөнийг 1960 онд Англиас гараагаа авч, 1970 оноос АНУ-д түгэн тархсан гэж үздэг. Шинэ үе хөдөлгөөн нь зөвхөн баруунд бус, мөн зүүн Азийн улс орнуудад иога, бясалгал, ариусал гэх мэт олон янзын нэрээр тархаж эхэлсэн байдаг. Шинэ үе бол яг үнэндээ шинэ шашин биш, харин хуучин шашнуудын цуглуулга юм. Үүнд, хиндүизм, буддизм, даоизм, гностисизм, уугуул индианчуудын шүтлэг, зурхайн ухаан гэх мэт олон янзын шашин холилдсон байдаг. Шинэ үе хөдөлгөөнд өөрийн гэсэн онолын баримтлал, төвлөрсөн байгууллага, бүтэц бүрэлдэхүүн гэж байхгүй, ургальч үзэлтэй маш олон байгууллага, хувь хүмүүсийн нэгдэл сүлжээ юм. Шинэ үе хэмээх нэр томъёо нь зурхайн ордтой холбоотой. Тэд манай дэлхий одон орны агуу том циклийг дамжин хөгжиж байгаа гэж үздэг. Энэ үед манай гариг Загасны ордоос Бумбын орд руу шилжиж байгаа, тийм учраас шинэ эрин эхэлж буйг бэлгэдэж, өөрсдийгөө Шинэ Үе Хөдөлгөөн гэж нэрлэсэн ажээ. Манай дэлхий энэ шинэ үе рүү ороход нийгэмд хайр, баяр хөөр, амар тайван, зохицол нийлэмж, элбэг дэлбэг байдал бялхсан алтан үе ирнэ гэж тэд - 30 - хангахын тулд үүсэн бий болох бөгөөд хэрэгцээ нь хангагдмагц дараагийн итгэлд халаагаа өгдөг зүйл гэж тэд үздэг. Тиймдээ ч тэд христитгэл бол үеэ өнгөрөөсөн зүйл гэж хардаг. Шинэ үе хөдөлгөөний итгэл үнэмшил 1. Монизм: Оршин буй бүхэн цор ганц ариун бурханлиг энергиэс эхтэй гэж итгэдэг. Ертөнц бүхэлдээ нэг бурханлиг энергиэс эхтэй учраас дэлхий дээрх шашнууд өөр ч гэсэн бүгд нэг зорилготой, эцэстээ бүгд нэгдэнэ гэж үздэг. 2. Пантиезм: Оршин буй бүх зүйлд бурхан бий, бурхан бол бүх юм гэж итгэдэг. Хүмүүс ч, байгаль дэлхий ч бурхан, тиймээс хүн гаднаас бурхныг хайх хэрэггүй, өөрсдийнхөө дотор буй бурхан чанарыг нээж, өөрсдөө бурхан болохоо мэдэх нь чухал гэж сургадаг. 3. Карма ба урд, хойд төрөл: Карма гэдэг үг нь үйлийн үр гэсэн утгатай хиндү шашны
ухагдахуун юм. Карма нь хүмүүний сайн, муу үйл ба тэдгээрийн үр дагавруудтай шууд холбоотой. Үйл бүр нь шагнал эсвэл шийтгэл гэсэн үрийг дагуулдаг. Хүний өнөөгийн аж амьдралыг урьд насных нь үйл тодорхойлдог. Хүн энэ насандаа зөв үйл бүтээвэл хойд насандаа илүү дээд төрөлд төрөх ба үхэл, төрөлтийн тоймгүй олон тойргоос чөлөөлөгдөхүйд дөхдөг гэж тайлбарладаг. Хүн үхэл, төрөлтийн тойргоос салж мөнхийн төгс аз жаргалыг амсахын тулд хүн хангалттай сайн карма буюу буян хийх ёстой гэж сургадаг. 4. Аура гэрлэн бие: Энэ нь хүний биеэс цацарч байдаг нүдэнд харагдахгүй энерги юм. Энэ нь янз бүрийн өнгөтэй гэрлэн бүрхүүл бөгөөд хүний биеийг тойрон хүрээлж байдаг. Энэхүү гэрлэн бүрхүүл нь эвдэрч гэмтэхээр хүн муу зүйлтэй учирдаг. Энэ гэрлэн бүрхүүлээ эрүүл бүрэн болгохын тулд хүн гэгээрсэн нэгэнд Теологийн товхимол 05/01 (07) 1. Цогц эрүүл мэндийн хөдөлгөөн: Энэ хөдөлгөөн нь хувь хүн өөрчлөгдөхийн тулд эхлээд эрүүлжих ёстой. Ингэхдээ зөвхөн бие махбодын түвшинд бус оюун сэтгэл, сүнсээрээ цогц эрүүлжих хэрэгтэй. Хүн байгалийн амьтан учраас түүнийг байгалийн аргаар эмчилвэл зохино гэж үздэг. Тиймд зүү төөнүүр, өвс ургамал, бясалгал, иога, болроор эмчлэхийг илүүд үздэг. 2. Ухамсрын хөдөлгөөн: Тэд бодит ертөнцөөс тасарч, нүдэнд үл үзэгдэх сүнслэг ертөнцтэй холбогдохыг заадаг. Практикт тэд ховсдох арга эсвэл мансууруулах бодис хэрэглэж, байгаа орчноосоо тасардаг аж. 3. Хүний чадавхын хөдөлгөөн: Хүн өөрт байгаа чадавх, төсөөлөлөө ашиглан өөрийн дотор буй бурхан чанараа нээн илрүүлж, утга учиртай амьдарч чадна. Шинэ үе хэмээх нэр томъёо нь зурхайн ордтой холбоотой. Тэд манай дэлхий одон орны агуу том циклийг дамжин хөгжиж байгаа гэж үздэг. Энэ үед манай гариг Загасны ордоос Бумбын орд руу шилжиж байгаа, тийм учраас шинэ эрин эхэлж буйг бэлгэдэж, өөрсдийгөө Шинэ Үе Хөдөлгөөн гэж нэрлэсэн ажээ. үзүүлж, ухамсрын ба сүнслэг түвшингөө тодорхойлуулж, биеийн эрүүл мэндийн байдлаа оношлуулах ёстой гэж сургадаг. 5. Хувь хүний өөрчлөлт: Хувь хүн ямар ч шашинтай бай, ер бусын ертөнцөд нэвтэрч, хуучин итгэл үнэмшлээсээ салж, бумбын итгэлийг хүлээн авч, өөрчлөгдөх хэрэгтэй гэж тэд заадаг. Шинэ үе хэмээх энэ том сүлжээн дотор хувь хүний өөрчлөлттэй холбоотой дараах гурван өөр хөдөлгөөн байдаг. Тиймд хүн эхлээд хүсэж байгаа зүйлээ аль хэдүйн бодит болсон мэт төсөөлөн бодох хэрэгтэй. Тэгвэл эдгээр нь биелж сайн сайхан амьдарна гэж тэд итгэдэг. Теологийн сэдвүүд Бурханы талаарх ойлголт: Тэднийхээр Бурхан бол хувь шинжгүй, далдын хүч, энергитэй адил. Бурхан өөрийгөө илчилдэггүй, хүнээс ямар нэгэн ёс суртахуунт байдал, зан хандлага, итгэл - 31 -
Библийн Сургалтын Төв үнэмшлийг шаарддаггүй. Нэгэнт дээд ёс суртахуун, дээд шүүгч байхгүй тул шүүлт гэсэн ойлголт байхгүй, хувь хүний үнэн гэж үзэж буй зүйл өөрт нь үнэн бөгөөд зөв. Үүнээс улбаалан түүний бодол түүнд зөв, миний бодол надад зөв гэсэн ойлголт тэдэнд байдаг. Мөн бусад шашнуудад хүлцэнгүй ханддаг (эсэргүүцдэггүй). Тиймд Шинэ Үе Хөдөлгөөн нь туйлын үнэн, цор ганц Бурхан хэмээх ойлголтыг үгүйсгэдэг. Есүс Христийн талаарх ойлголт: Есүс бол бурхан, гэхдээ хүмүүс бүгд бурхан тул Есүс бусдаас илүү биш гэж тэд үздэг. Бид Есүстэй тэгш эрхтэй тул түүнийг шүтэж, мөргөх шаардлагагүй. Христ, хүн төрөлхтөн хоёрын ялгаа нь гэвэл, Христ бол бүрэн гэгээрсэн нэгэн. Бид бүгд бүрэн гэгээрч чадна гэдгийг Христ бидэнд харуулснаараа бидэнд сайн үлгэр жишээ үзүүлсэн гэж тэд дээд нэгэн гэж үздэг. Хүн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж, дотоод хүнээ эрэн хайхгүй бол өөр нэгэн гадны хүч түүний амьдралыг удирдана. Тиймээс хүн өөрийнхөө амьдралд анхаарал тавьж бясалгаж, залбирч байх ёстой гэдэг. Хэрэв хүнд зовлон бэрхшээл, асуудал тохиолдож байгаа бол энэ нь түүний хариуцлаггүйн шинж. Тэр өөртөө анхаарал сайн тавьж, дотоод хүн рүүгээ гүн ороогүйн шинж гэж тэд буруутгадаг. Бумбын эрин үед хүнд дараах хоёр зүйл тохиолдоно гэж тэд итгэдэг. Үүнд: а) Хүн бурхантай нэгдэх явц: Хүний дотор бурхан чанар бий. Энэ бол хүний үндсэн чанар юм. Хүн үүнийгээ мэддэггүйн улмаас бурханаас хол байдаг. Хүн бурхантай нэгдэхийн тулд өөрийнхөө дотор буй бурхан чанарыг нээх хэрэгтэй. Тэгвэл Есүс бол бурхан, гэхдээ хүмүүс бүгд бурхан тул Есүс бусдаас илүү биш гэж тэд үздэг. тайлбарладаг. Шинэ үе хөдөлгөөнийхөн бүх шашин адил, бүгд бурханд хүрэх зам гэж үздэг боловч, Христ өөрийгөө цор ганц зам гэж хэлсэн нь буруу гэж христитгэлийг буруутгах өнгө аястай байдаг. Зарим шинэ үеийнхэн өөрсдийгөө христитгэгч гэдэг. Тэд Христийг олон зуун удаа дахин төрж муу үйлээсээ салж ариуссан, хүн төрөлхтөнд туслагч цөөхөн тооны мастер багш нарын нэг гэж өргөмжилдөг. Хүний талаарх ойлголт: Шинэ үе бол хүн төвтэй хөдөлгөөн юм. Тэднийхээр бүтээгч, бүтээл хоёрын хооронд ялгаа байхгүй, хүн бол хамтран бүтээгч гэж тэд үздэг. Тэд хүний дотоод чанар бол хамгийн хүний бурхан болох үйл явц эхэлнэ гэдэг. Хүний сүнс бурхантай нэгдэх явцыг иога гэдэг. Хүн бясалгал хийж оюун санаагаа цэвэрлэдэг бол ногоон хүнс, цагаан хоол идэж эрхтэн системээ цэвэрлэж бурхантай нэгдэхэд бэлтгэдэг гэж үздэг. Мөн болроор биеийн болон оюуны энергиэ цэвэршүүлж, бурхан болох явцдаа бэлддэг. Бурхантай нэгдэж буйгаа иога, бясалгал, шившлэг хийх, ухаан балартах, хөөрөлд автсан бүжиг хийх зэргээр мэдэрдэг. б) Хүн бурхан болж хувьсах явц: Энэ нь хувьслын/эволюцийн дараагийн үе шат гэж үздэг. Гэхдээ үүнийгээ махан биеийн түвшинд бус сүнслэг түвшинд явагдана - 32 -
гэж тайлбарладаг. Урьд нь хүн сармагчин байгаад хүн болж хөгжсөнтэй адил, ирээдүйд сүнслэг түвшинд хүн бурхан болж хувирна гэж тэд заадаг. Ертөнц дэндүү том учраас ганц бурхан үүнийг захирч дийлэхгүй, тиймээс хүмүүс бурхад болж, ертөнцийг хамтран захирах ёстой гэж тэд сургадаг. Хүний уг чанар нь сайн юм. Хэрэв хүн сайн гэдгээ мэдвэл, бурхан болох явц нь хурдасна гэж тэд заах ба ихэнх зан үйлүүд ийш чиглэсэн хандлагатай байдаг. Гэмийн талаарх ойлголт: Бүгд бурхан тул бурханы эсрэг гэм гэж байхгүй. Хэрэв хүн гэм нүгэл үйлдэж байгаа бол энэ нь өөрийнхөө эсрэг хийж байгаа зүйл болно. Учир нь хүн муу үйл хийх тусам түүний муу карма нь нэмэгдэх бөгөөд хойд төрөлдөө тэр илүү дор нэгэн болж төрнө гэж заадаг. Үхлийн талаарх ойлголт: Тэдний хувьд үхэл бол бодит бус. Үхэл бол одоогийн амьдралын төгсгөл, хойд насандаа төрөх (дахин төрөх) нэг алхам юм. Монгол дахь шинэ үеийн төлөөллүүд Монголд шинэ үе нэрээр ямар ч хөдөлгөөн байхгүй. Энэ нэрээр нь мэдэх хүн ч ховор. Харин иога, бясалгал, энерги, зурхай, далд ухамсар, далдын хүч, урд хойд насны хүрд гэдгээр нь хүмүүс мэднэ. Монголд одоо хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй хэдэн шинэ үеийн хөдөлгөөний талаар товч танилцуулъя. Аура төв Улаанбаатар хотод Аура төв, Аура гэрлэн бүрхүүлийн төв, Монгол Аура төв, Аура энергийн төв гэх мэтчилэн 20 гаруй төв үйл ажиллагаагаа явуулж байна. Теологийн товхимол 05/01 (07) Тэд хүн бүрт өөрийн гэсэн аура буюу гэрлэн бүрхүүл байдаг, үүнийг энгийн хүн харж чадахгүй гэгээрсэн хүн л харна гэж сургадаг байв. Харин орчин үеийн дэвшилтэт технологиор хүний гэрлэн бүрхүүлийг хардаг болсон гэнэ. Хүн гарын алгаа тухайн төхөөрөмж дээр тавихад мэдээлэл нь дэлгэц дээр гардаг. Энэ төхөөрөмжөөр хүний гэрлэн бүрхүүлийг харахаас гадна дотор эрхтэн, үе мөч эрүүл байгаа эсэхийг харж, энергийг нь тодорхойлж, дараа нь зурхайчид үзүүлэн зөвлөгөө өгч, тусгайлан зассан өрөөнүүдээр оруулж алдагдсан энергийг нь нөхөх засал эмчилгээ хийдэг байна. Энэ өрөөнүүдэд нь Монголын 21 аймаг болон дэлхийн энерги ихтэй улс орнуудаас авчирсан мод, чулуу, элс, шороо байдаг ажээ. Зөвхөн оношлогоо хийлгэх нь 35,000 төгрөг, эмчилгээ хийлгэх, зөвлөгөө өгөх тус бүр нь өөр өөр үнэ ханштай байдаг гэнэ. Аура энергийн төвүүд нь өөрсдийн бишрэл дээр Монголын шашны элементүүдийг нэмж оруулсан байдаг. Үүний нэг тод жишээ нь Монгол Аура төв ба түүнийг үүсгэн байгуулагч Б.Сарандаваа юм. Энэ төв нь анх бясалгал, зурхайн төв байснаа, 2009 оноос хойш Аура төв болж өөрчлөгдсөн байна. Тэр өөрийнхөө байгуулсан Аура төвийн дотор хорин нэгэн дарь эхийн сүм байгуулсан байх ба үүнийгээ эхийн сайхан энергиэр муу муухай бүхнийг ариусгах зорилгоор байгуулсан гэж тайлбарладаг ажээ. Мөн Б. Сарандаваа 2012 оноос хойш жил бүр Таван хишгийн даллага хэмээх лекц уншиж, мөнгөний даллага, Намсрай бурхны даллага, Гонгорын даллага, буян - 33 -
Библийн Сургалтын Төв хишгийн даллага хийж, ард түмнийг баяжуулах арга хэмжээ авдаг гэнэ. Түүний ярилцлагын хэсгээс дурдвал: Жишээ нь, та тоёота рав-4 машинтай болмоор байна гэж хүсэж байгаа бол, Туул голынхоо уснаас авч аягандаа хийгээд дээр нь 9 чулуу хийж хонуулаарай. Тэгвэл санасан зорьсон ажил чинь бүтнэ. Хамгийн эхлээд цаасан дээрээ зургаа наа. Тэгээд... овогтой... би... оны... сарын... өдөр төрсөн. Одоо тоёота рав-4 машинтай болмоор байна гэж 20 мянгатын дэвсгэртийн хэмжээтэй цаасан дээр хүслээ бич. Тэгээд... машиныхаа эмблемийг зур. Ингэх нь тухайн зүйлийнхээ энергийг татаж байгаа хэрэг. Ингэснээрээ хүний далд ухамсарт тэр машиныг цоожилж, түүний энергийг засал хийх, үе дамжсан хорлол, үхээрийн бузар, хар цагаан хэл амыг зайлуулах, ад зэтгэрийг номхотгох монгол дом засал хийж, энэ талаараа сургалт явуулдаг байна. Мөн Рейкийн багшийн тусламжтайгаар хийн сувгаа нээлгэсэн хүн Рейкийн эрчим хүчний цэнэгжүүлэлтийн дасгал бясалгалыг хийж, анагаах хүчийг өөрийн биеэр дамжуулах боломжтой болно гэж үздэг. Бясалгал хийхдээ рейкийн 27 байрлал тус бүрээр 3 минут сууж бясалгадаг байна. Их багш Чинхайгийн сургаал Чинхайгийн сургаалд бясалгал ба ногоон хооллолтыг илүүд тавьдаг. Түүний сургаж буйгаар хүн өөрийн дотор буй Хүн бясалгал хийж оюун санаагаа цэвэрлэдэг бол ногоон хүнс идсэнээр бие эрхтэн системээ цэвэрлэж бурхантай нэгдэх боломж бүрддэг гэнэ. Энэ нь гэгээрэлд хүрэх хамгийн дөт арга гэж үздэг. татах гээд байна шүү дээ. Тэр машинаа авах эрч хүч, энерги нь надад биш та нарт өөрсдөд чинь байгаа шүү дээ. 1 Б. Сарандаваагийн үг, үйлдлүүдийг харахад, тэр монгол уламжлалт шүтлэг дээрээ шинэ үеийн шүтлэгийг нэмсэн болох нь анзаарагддаг. Рэйки бясалгалын төв Энэ төв нь Мантра буюу тарнийн бясалгал хийх, хүрдний бүжиг хийх, эмгүй эмчилгээний сургалт явуулах, гэгээрэлд хүрэх замыг заах, эх дэлхийгээ анагаах, энергийн хүчийг олгох гэх мэтийн сургалт явуулдаг. Үүнээс гадна, нарны мөргөл үйлдэх, одноос энерги авах, гал усны - 34 - дотоод гэрлээ нээн илрүүлж, дотоод дуугаа сонсож чадвал, доторх бурхнаа таньж чадах аж. Ингэхийн тулд, хүн ухамсарт хүнээс татгалзаж, ногоон хүнстэн болох ёстой гэнэ. Хүн бясалгал хийж оюун санаагаа цэвэрлэдэг бол ногоон хүнс идсэнээр бие эрхтэн системээ цэвэрлэж бурхантай нэгдэх боломж бүрддэг гэнэ. Энэ нь гэгээрэлд хүрэх хамгийн дөт арга гэж үздэг. Ингэж хурдан гэгээрэхийн тулд өдөр бүр 2 цаг 30 минут бясалгал хийх ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол энгийн ухамсарт хүндээ эргэж ирнэ гэж сургадаг. Мөн хүн амьтны мах сүү орсон ямар ч бүтээгдэхүүн идэж болохгүй, зөвхөн ногоон ургамал идэж эрхтэн системээ цэвэр байлгаж, байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэдэг. Түүний байгуулсан Хайрын өргөө (Loving Hut)
хэмээх хоолны сүлжээ Ази, Америкийн орнуудад, тэр ч бүү хэл Монголд ч байх аж. Монголд үйл ажиллагаа явуулж буй энергийн, бясалгалын, иогийн, цагаан, ногоон хооллолтын төвүүд ихэвчлэн Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас эхтэй боловч, шинэ үеийн итгэл үнэмшил дээрээ монгол уламжлалт шүтлэгүүдийг нэмсэн нь анзаарагддаг. Энэ бол шинэ үе хөдлгөөний үндсэн шинж мөн. Дүгнэлт Манай Монголчууд (үүнд Христэд итгэгчид ч орно) стресээ тайлах, биеийн чилээгээ гаргах, зөв энэерги хуримтлуулах, эрүүлжих, галбиржих гэх мэт өнгөц шалтгаануудаар бясалгалд явж, иога хийж, энергийн газруудаар очиж, цагаан ногоон хооллолтын клубад хамрагдаж байгаа нь харагддаг. Гэхдээ энэ бүхний цаана Шинэ үе гэсэн том шашны хөдөлгөөн байгааг, мөн муу нэгний хүч үйлчилж байгааг тэд анзаардаггүй. Христ биднийг хоослохын тулд биш, харин дүүргэхийн тулд ирсэн. Тэр биднийг муу нэгнээс чөлөөлж, цэвэрлэж, эрх чөлөөтэй болгосон нь амьтай, бялхсан амьтай болгохын тулд (Иох 10:10), Ариун сүнсээр дүүргэхийн (Еф. 5:18) тулд юм. Христэд итгэгч бид өөрсдийгөө хоосолж, бодит ертөнцөөс тасрахын тулд биш, харин Бурханы үг ба үйлдсэн гайхамшгийг тунгаан бодож, өөрсдийнхөө дотоод сэтгэл санааны байдал, үг, үйлдлээ хянахын тулд бясалгаж болно. 2 Библи ч үүнийг дэмждэг Теологийн товхимол 05/01 (07) (Дуу. 1:2, 63:6, 119:15, 143:5 гм). Шинэ үеийнхэн цагаан, ногоон хүнс идсэнээрээ эрхтэн системээ цэвэрлэж, дотроо байгаа бурхан чанараа нээн илрүүлж, бурхан болох явцаа хурдасгана гэж үздэг. Тэгвэл, Хүний дотор орж байгаа нь түүнийг бузарлахгүй. Харин хүнээс гарч байгаа нь түүнийг бузарладаг (Мк. 7:15-23) гэж Есүс хэлсэн. Хүн бид зөв, зохистой хэмжээгээр ямар ч хоол хүнс идсэн бузарлагдахгүй, Бурханаас холдохгүй. Мөн эсрэгээрээ бид ямар ч сайхан хоол хүнс идсэн, хэзээ ч бурхан болохгүй, мөн Бурхантай адил болохгүй. Харин бид зан хандлага, байгаа байдлаараа өдрөөс өдөрт Христтэй адил болохоор тэмүүлдэг (Фил 2:1-5). Хүн Бурхан шиг болно гэх, эсвэл хүн бурхан болно гэх заль бол анхнаасаа байсан муу сүнсний мэх билээ (Эх. 3:5). Муу сүнс анхны хүнийг Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болно гэж бас л хоол хүнсээр нь мэхэлсэн. Энэ мэх одоо ч үргэлжилсээр байна. Иймд итгэгчид бид басалгал хийж тархи, сэтгэлээ амраая, иога хийж эрүүлжье, цагаан-ногоон хүнсээр хооллож эрхтэн системээ цэвэрлэе, алдагдсан энергиэ нөхье, эерэг энергитэй болъё гэх мэт олон сайхан үгээр хүмүүсийг уриалж, элдвийн нэрэн дор тэднийг шинэ үеийн сэтгэлгээ/ шашин уруу татаж байгаа Сатаны заль мэхээс өөрсдийгөө болон ахан дүүсээ хамгаалцгаая! Христ бидэнд хангалттай. - 35 -
Библийн Сургалтын Төв Төгсгөл зүүлт 1. http://news.zindaa.mn/ana (2016, 2 сар) 2. П. Энх-Амгалан, Хуулийн номыг бясалгаж яв, 2010 Ашигласан материалын жагсаалт Larry A. Nicols, George A Mather and Alvin J. Schmidt, Cults, Sects, and World Religions. Grand Rapids, Michigan: Zondervan, 2006 П. Энх-Амгалан, Хуулийн номыг бясалгаж яв, Үүрдийн гэгээ чуулган. 2010 он https://www.dorgio.mn/post/11296 (2016, 2 сар) http://reiki.mn/ (2016, 2 сар) http://news.niigem.mn/content/24868.shtml?selected=10 (2016, 2 сар) http://www.carm.org/religious-movements/new-age-movement/what-new-age-movement (2016, 2 сар) http://www.religioustolerance.org/newage.htm (2016, 2 сар) http://www.equip.org/article/the-new-age-movement-what-is-it/ (2016, 2 сар) http://www.britannica.com/topic/secularism (2016, 2 сар) Баядаагийн Нарантуяа (M.А) Библийн Сургалтын Тºвийн Дадлагын Боловсролын Эрхлэгч Үүрдийн Гэгээ цуглааны гишүүн (Илгээлт болон түүнтэй холбоотой хичээлүүдийг голчлон заадаг) - 36 -
Теологийн товхимол 05/01 (07) ˆ ˆ ˆ ˆ С.Ганчимэг Сайны хажуугаар саар гэгчээр Сайнмэдээг саармагжуулсан, бүр өөрчилсөн янз бүрийн гаж буруу урсгалууд Монгол оронд маань ирж, итгэгч нэгнийг нь эргэлзүүлж байгаад, итгээгүй нэгнийг нь сэнхрүүлж байгаад өөрсдийн эгнээнд элсүүлж буй билээ. Үнэндээ итгэгчид маань аль нь зөв, аль нь буруу, мөн юугаараа буруу болоод байгааг нэг их ялгахгүйгээр гаж л юм гэсэн ойлголтоор л явдаг. Заримд нь бол бүр гаж гэсэн ойлголт ч байхгүй. Тиймээс ялгаж салгах чадваргүйгээр сонсох ёсгүй зүйлийг сонссоноос болж, сонссондоо итгэж, сонсоогүй нэгнээ буруушаасаар өөр сургаалд автан өвлөн авсан итгэл үнэмшлээсээ холдон оддог. Ялангуяа итгэлээр сул, эргэлзэж, тээнэгэлзсэн, гомдсон, шархдсан, ядарч зүдэрсэн, халамж хангамжаар дутагдаж гачигдсан, өөрсдийнхөөрөө бол аргаа барсан улсууд тэдэнтэй нэгдээд байх шиг... Ийм л болохоор элч Иохан өөр сургаал авчирч байгаа хүмүүсийг гэртээ ч бүү оруул, бүү мэндэл гэсэн юм шүү дээ (2Иох. 10). Миний бие Авралын урсгал биднээс юугаараа өөр болох талаар судлахаар боллоо. Энэ сектийн талаар мэдлэг хомс ч тэдний талаар судалсан мэргэжилтэн, Хандун Их Сургуулийн туслах профессор Жон Дун Собын судалгаа болон Авралын урсгал -ын веб сайт дээрх эх сурвалж, мөн өмнө орчуулагдан гарсан товхимолд үндэслэн дараах - 37 -
Библийн Сургалтын Төв судалгааг хийснээ толилуулж байна. Гарал үүсэл Авралын урсгалыг хүмүүс БНСУаас гаралтай гаж урсгалын хөдөлгөөн гэдэг боловч үнэндээ 1960-аад оны эхээр Солонгост ажиллаж байсан Америк, Нидерландын бие даасан илгээлтийн эздээс үүсэлтэй хэмээн Хандун Их Сургуулийн профессор Жон Дун Соб өгүүлжээ. 1 Одоогоор Гвон Шинэ Чана (Юү Бён Оно) -ын, И Иоханы (жинхэнэ нэр нь И Буг Чил), Пак Уг Сүгийн гэсэн 3 чиглэлд хуваагдан үйл ажиллагаа явуулж байна. 1. Гвон Шинэ Чана ба Юү Бён Онын чиглэл (Христитгэлт сайнмэдээний баптист холбоо) Энэ чиглэлээс бусад чиглэлүүд нь үүсэлтэй. Гвон Шинэ Чана (1923-1986) нь Тунхаб чиглэлийн пресбитериан чуулганы пастор байсан боловч Нидерландын бие даасан илгээлтийн эзэн Кейс Гласс (Гил Ги Сү: Case Glass)-ын нөлөөг аван 1961 оны 11 сард гэмийн уучлалыг ухаарснаар баптисм хүртэж, үүнээсээ болж Ерөнхий Зөвлөл -өөс гаж хэмээн буруушаагдан хөөгдөж, пасторын үйлчлэлээс чөлөөлөгджээ. Юү Бён Оно нь Америкийн илгээлтийн эзэн Дик Иорк (Dick York)-ийн нөлөөгөөр сайнмэдээг ухаарсан гэх ба Пак Уг Сүтэй хамт 1960 оны эхээр гадаадын илгээлтийн эздийн байгуулсан Дэгү Библийн сургуульд 6 сар орчим сурч байв. Юү Бён Оно нь Гвон Шинэ Чаны ганц охинтой гэрлэснээр хүргэн нь болж, хамтран ажиллах болжээ. 1981 оноос Христитгэлт сайнмэдээний баптист сүм гэсэн нэрэн дор үйл ажиллагаа явуулж байна. 2. И Иоханы чиглэл (Солонгосын Есүсийн баптист холбоо) 1971 онд Гвон Шинэ Чанаар адислуулан пастор болсон. 1974 оны сүүлчээр Гвон Шинэ Чанын хүргэн Юү Бён Оно пасторыг итгэгчдийн өргөлөөр бизнес хийж буй явдлыг эсэргүүцсэнээр салан тусгаарлаж Солонгосын Есүсийн баптист сүм -ийг байгуулжээ. 3. Пак Уг Сүгийн чиглэл (Солонгосын Есүсийн баптист холбооны Сайнмэдээ илгээлтийн нийгэмлэг: IYF) Нидерландын илгээлтийн эзэн Гил Ги Сүгийн конференцэд оролцон онцгой мэдрэмжийг авсан гэдэг. Илгээлтийн эзэн Дик Иоркоор адислуулан пастор болсон. 2005 оноос Сөүлийн Ян Жэ хороололд Сайнмэдээ Ганнам чуулган төвтэйгээр IYF (Олон улсын залуучуудын нийгэмлэг) болон Сайнмэдээ илгээлтийн төвийг удирдан явуулж байна. Гэмийн уучлал, дахин төрөлтийн нууц сэдвээр Солонгосын том хотуудаар тойрон аялж, томоохон заал, танхим түрээслэн цугларалт хийж, Библийн хичээл заадгаараа алдартай. Олон улсын залуучуудын нийгэмлэг (IYF) гэгч байгууллагаараа их дээд, ахлах, дунд сургуулиудад нэвтэрч, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 35 улс оронд салбар, гишүүд дэмжигчидтэй. Их, дээд сургуулиудад Бүтээлийн шинжлэх ухааны семинар, англи хэл, компьютерын сургалт, драммын дугуйлан явуулж, фото зургийн үзэсгэлэн гаргаж, сайн дурын үйлчлэгч нарыг цуглуулдаг. - 38 -
Гол үзэл баримтлалууд Гэм уучлагдсан гэдгийг ухаарснаар аврагдана. Гэм нүглийг хүний дотор оршдог ямар нэг материаллаг зүйл мэт ойлгож, Есүс загалмай дээр цовдлогдох үед гэм нүгэл оршин тогтнолын хувьд арилж, үүнийг ухаарах мөчид гэмт хүн нь гэмгүй, зөвт хүн болон дахин төрнө гэж үздэг байна. 2 Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гэм нүгэл нь уучлагдсан гэдгээ ухаарах үедээ хүн аврагдаж, зөвт болно гэсэн үг. Пак Уг Сү хэлэхдээ, Эзэн биднийг зөвтгөсөн. Зөвтгөхийн тулд Хүүгээ загалмай дээр цовдолж, Түүний Хүүгийн үхэл бидний гэм нүглийг уучилж, зөв болгосныг хараад биднийг зөвт хэмээн хэлсэн (Гэмийн уучлал, дахин төрөлтийн нууц 2,х.147) гэжээ. 3 Теологийн товхимол 05/01 (07) үйлдэгдэнэ. Харин Авралын Урсгалд төрөлхийн гэм, бодит гэм хоёрыг ялгалгүй нэг хэмээн тооцож байх шиг харагдаж байна. Тэдний үздэгчлэн гэм нь оршин тогтнолын хувьд алга болсон юм бол яагаад хүн гэм хийсээр байна вэ? Есүсийг загалмай дээр цовдлогдон нас барах үед гэм нүгэл шууд алга болсон юм бол яагаад заавал үүнийг ухаарсан үед аврагдана гэж? Ухаарсан, ухаараагүй тэр үед аврагдаж, гэмт биш зөвт хүн болсон байх учиртай биш үү гэсэн асуултууд гарч ирж байна. Пак Уг Сүгийн номлолоос харвал тэрээр гэмийг гэм ба гэмт хэрэг гэж ангилж байна. Гэм гэдэг нь гэмийн үндэс, гэмт хэрэг гэдэг нь гэмийн хам шинж буюу гэмийн үр дүн. 5 Гэмийн үндэс гэдэг нь биднийхээр бол төрөлхийн гэм, гэмийн үр дүн гэдэг нь төрөлхийн гэмээс урган гарч буй үйлдлүүд Олон улсын залуучуудын нийгэмлэг (IYF) гэгч байгууллагаараа их дээд, ахлах, дунд сургуулиудад нэвтэрч, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 35 улс оронд салбар, гишүүд дэмжигчидтэй. Их, дээд сургуулиудад Бүтээлийн шинжлэх ухааны семинар, англи хэл, компьютерын сургалт, драммын дугуйлан явуулж, фото зургийн үзэсгэлэн гаргаж, сайн дурын үйлчлэгч нарыг цуглуулдаг. Харин протестант чуулган гэм нүглийг харилцааны талаас ойлгодог. Өөрөөр хэлбэл, гэм нүгэл нь Бурхантай харилцах харилцаан доторх итгэлгүй, дуулгаваргүй, тэрслүү, Бурханы сэтгэлийг өвтгөдөг зүйл хэмээн үздэг учир гэмшиж, Есүст итгэснээр аврагдаж, зөвтгөгдөнө. 4 Ингэснээр Адамаас дамжин ирсэн төрөлхийн гэмийн асуудал шийдэгдэж байгаа юм. Төрөлхийн гэм нь Адамыг гэм хийснээс хойш бүх хүнийг ноёрхсон бөгөөд үүний нөлөөгөөр муу бодол санаа, хорон муу үйлдэл, гэм, буруу болох бодит гэмийг хэлж байна. Тэгэхээр хулгай хийж, худал ярих нь гэм биш харин үүнийг хийлгэхээр чангааж байгаа нь л гэм болж байна. Тиймээс Энэ гэмээс салсан байж байж, Ариун Сүнс та нарын сэтгэл дотор орж ирж чадна. Энэ гэмээс салахгүйгээр хэн ч Бурханы өмнө зогсож чадахгүй. Тэгвэл яаж энэ гэмээс салах вэ? 1Иохан 1:9 дээр, Хэрэв бид өөрсдийн гэмийг хүлээвэл... гэдэг үг нь намайг хулгай хийсэн хэргээ хүлээ гэсэн үг биш, гэмээ ухаар гэсэн утгатай хэмээн тэрээр - 39 -
Библийн Сургалтын Төв тайлбарлаж байна. 6 Мөн энэ нь, өөрийгөө нүгэлтэй, яаж ч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, Та намайг авраач гэж Эзэнд даатгаж байгаа хэрэг гэжээ. 7 Бид авралыг авахын тулд эхлээд Бурханы өмнө гэмшиж, Эзэн Есүс Христэд итгэх хэрэгтэй (Үйл. 20:21). Сайнмэдээний үнэнийг ойлгон оюун ухаандаа хүлээн зөвшөөрч, сэтгэлээрээ санаа нэгдэж, хүсэл зоригоороо итгэж, найдаж байж авралд хүрнэ. Энэ бол авралын итгэл юм. Хүн явж байсан замаасаа эргэхэд тэр замаа эхлээд буруу зам байна гэдгийг ухаарах хэрэгтэй байдаг. Үүнтэй адил итгэл үнэмшлийн хувьд ч эргэлт хийхэд өмнөх амьдралаа буруу байжээ гэдгийг ойлгож, үнэний өмнө буруугаа хүлээж, одоо явах гэж байгаа замаа зөв гэдэгт итгэх хэрэгтэй х50). 8 Харин Библид, нүгэл уучлагдахын тулд эхлээд гэмших хэрэгтэй гэдгийг хэлдэг. Гэмшилтэй холбоотой эшлэлүүдээс дурдвал : Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно гэсэн байна (Үйл 2:38).... Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм (Лук 24:47). Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч Пак Уг Сү... Гэмшээд гэм угаагдана (уучлагдана) гэсэн үг Библийн хаана нь байгаа юм бэ? Гэмшээд гэм угаагдана гэдэг нь Библийн арга зам биш хэмээн хэлж байжээ болдог. Энэ бол эргэлт хийхэд нөлөөлөх хоёр гол хүчин зүйл юм. Авралын урсгалд ухаарлыг онцолдог нь нэг талаараа зөв гэж хэлж болно. Учир нь бид гэмтэй гэдгээ ухааран, хүлээн зөвшөөрч байж аврагдана. Тэгээд авралдаа бат итгэж гэмээнэ итгэл дотор амьдарч чадна. Гэвч нөгөө талаасаа тэд ухаарлыг онцлохдоо гэмшил болоод итгэлийг орхигдуулдаг. Профессор Жон Дун Собын хэлснээр тэдний удирдагчдын нэг Пак Уг Сү... Гэмшээд гэм угаагдана (уучлагдана) гэсэн үг Библийн хаана нь байгаа юм бэ? Гэмшээд гэм угаагдана гэдэг нь Библийн арга зам биш хэмээн хэлж байжээ (Гэмийн Уучлал, Дахин Төрөлтийн Нууц. Сайнмэдээ хэвлэлийн газар. 1993. хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн (Үйл 5:31). Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн гэж тунхаглаж байлаа (Үйл 26:20). Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ (1Иох 1:8-9). Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ (Ром 10:10). - 40 -
Пак Уг Сү мөн, Зүгээр л Есүст итгэвэл нүглээс сална гэдэг бол буруу, жинхэнээсээ нүглээс салах хэрэгтэй гэжээ. 9 Эндээс харвал, Есүст итгэх итгэлээр нүглээс салахгүй гэсэн байна. Харин гэмшил, итгэл хоёр нь анхны чуулганы үеэс өнөөг хүртэл бүхий л түүхийн туршид итгэгчдийн авралд зайлшгүй хэрэгтэй зүйл байсаар ирсэн. Тиймээс аврал нь Бурханы нигүүлслээр, итгэлээр ирдэг. Харин ухаарал нь өөрөө итгэлээс ирдэг болохоос авралд хүргэхгүй юм. Байнга гэмшинэ гэдэг нь аврагдаагүйн шинж Бурхан уруу нэгэнтээ эргэсэн учир дахин дахин эргэх шаардлагагүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэм бүрмөсөн уучлагдсан учир үргэлжлүүлэн гэмших нь гэмийн уучлалд бат итгэхгүй байгаагийн шинж; ийм хүн бол аврагдаагүй, тамын хүүхэд гэж үздэг. Тиймээс Бид өртөнгүүдээ уучилсны адил өөрсдийн минь өрийг уучлаач гэдэг хэсгээс болж Эзэний заасан залбирлаар залбирдаггүй байна. Гэхдээ зарим нь энэ хэсгийг өөрсдийн минь өрийг уучилсан хэмээн өөрчлөн залбирдаг гэнэ. 10 Теологийн товхимол 05/01 (07) салгаж ойлгохгүй байгаатай холбоотой болов уу. Нүгэл уучлагдаж, аврагдахын тулд нэг удаа гэмшдэг. Харин аврагдсан хүн ариусгалын амьдралдаа үргэлж гэмших хэрэгтэй. Энэ хоёрыг нэг гэж үзэж буй болохоор гэмт үйлдэл хийлгүүлээд байгаа гэмийг л үндсээр нь шийдвэрлэх нь чухал гэж Авралын Урсгал үздэг. Хүн өөрийгөө гэмт хүн гэдгээ ухаарч, хүлээн зөвшөөрч байж энэ асуудал бүрэн шийдэгдэх ба ийнхүү аврагдаж, гэмийн буруутгал, хариуцлагаас чөлөөлөгдөх юм бол бүхий л гэм хар аяндаа уучлагдах болно гэж зааж байна. 11 Ингэхдээ Давидаар жишээ аван түүнийг үйлдлийнхээ төлөө гэмшээгүй гэмийнхээ үндсийг хүлээн зөвшөөрсөн гэжээ. Бурхан эцэг минь ээ, би нэг өдөр ордны тааз руу харж байтал нэгэн эмэгтэй харагдсан бөгөөд машид үзэсгэлэнтэй харагдсан тул би үнэхээр сэтгэл алдарч, дагуулан ирж унтсанд тэр жирэмсэн болсон, Бурхан минь гэж Давид гэмээ гэмшсэн үү? Дуулал номын 51:5-ыг харна уу. Давид тэгж гэмээ хүлээгээгүй ээ. Би гэмийн дунд төрсөн, миний ээж намайг гэм дунд төрүүлсэн гэсэн. Өөрийгөө ийм гэм хийсэн гэж бус, харин гэм үйлдэхгүй байж чадахгүй хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Харин гэмшил, итгэл хоёр нь анхны чуулганы үеэс өнөөг хүртэл бүхий л түүхийн туршид итгэгчдийн авралд зайлшгүй хэрэгтэй зүйл байсаар ирсэн. Тиймээс аврал нь Бурханы нигүүлслээр, итгэлээр ирдэг. Харин ухаарал нь өөрөө итгэлээс ирдэг болохоос авралд хүргэхгүй юм. Дахин дахин гэмших шаардлагагүй гэдэг нь нилээд логик үндэслэлтэй юм шиг, мөн гэм хийчихээд өөрийгөө буруутгах зовлонгүй учир амар санагдах нь мэдээж. Төрөлхийн гэм, үйлдэгдэж буй гэм хоёрыг хэрэг байсан. Би гэм нүглээр дүүрсэн хүн юм. Хүмүүс ээ, гэмийн үр дүнг хүлээн зөвшөөрөх болон гэмийн үндсийг хүлээн зөвшөөрөх хоёр нь маш их ялгаатай гэсэн байна. - 41 -
Библийн Сургалтын Төв Гэтэл энэ нь Давидын эхний бөгөөд эцсийн гэмшил байсан гэж үү? Үүгээр Давидын гэм нүглийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж үү? Ингэж гэмшсэнээр тэр зөвд тооцогдож, дахин гэмших шаардлагагүй болсон гэж үү? Тэгвэл тэр яагаад Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү гэсэн байдаг. Иудагийн хаадын жишиг болсон Давидын жишээ бодит гэм нь ч мөн адил гэм гэдгийг, үүний төлөө ч бас гэмших хэрэгтэй гэдгийг харуулж байна. Миний нүглээс нүүрээ буруулж, Миний бүх гэм бурууг арилгаач (Дуу. 51:9) Анхны хүн Адамаас дамжин ирсэн төрөлхийн гэм нь хоёр дахь Адам болох Есүсээр шийдэгдсэнээр бид авралыг олж, төрөлхийн гэмийн нөлөөгөөр хийгдэж байгаа бодит гэм нүглүүд нь итгэлээс гарах гэмшлээр бүхий л амьдралын туршид аажим аажмаар шийдэгдэж, үхэх үедээ л бид бүрэн ариусгагдана. аваач гэж хэлсэн юм бол? Энэ мэт асуултууд ар араасаа урган гарч ирж байна. Давид ЭЗЭНд итгэсэн учраас зөвд тооцогдсон ч гэм буруугийн дунд амьдарч байсан учир, төрөлх гэмт чанараасаа болоод гэм хийсэн. Өөрийн Ариун Сүнсээ надаас бүү аваач (Дуу 51:11) гэсэн нь ЭЗЭНий Ариун Сүнс түүнтэй хамт байсан гэсэн үг биш үү? Түүнийг гэм нүгэл хийж байх үед ч Ариун Сүнс ёолон байсан биш үү? Гэм хийсний дараа Ариун Сүнсээ надаас битгий аваач хэмээн өөрийгөө буруутгасан буруутгал, Бурханаас эмээх эмээлт дотор хийсэн үйлдэлдээ гэмшин ЭЗЭН руу хандаж байгаа бус уу? Анхны хүн Адамаас дамжин ирсэн төрөлхийн гэм нь хоёр дахь Адам болох Есүсээр шийдэгдсэнээр бид авралыг олж, төрөлхийн гэмийн нөлөөгөөр хийгдэж байгаа бодит гэм нүглүүд нь итгэлээс гарах гэмшлээр бүхий л амьдралын туршид аажим аажмаар шийдэгдэж, үхэх үедээ л бид бүрэн ариусгагдана. Элч Паул хүртэл Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? (Ром 7:24) - 42 - Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач (Дуу. 51:11) Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм Бурхан эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй (Дуу. 51:17) Бас тэрээр ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж ЭЗЭНд, Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв... хэмээн гэмшин залбирсан байдаг (2Сам. 24:10). Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ (Дуу. 32:5) Эндээс харвал, Давид хаан яахын аргагүй хийсэн гэм нүглээ гэмшсэн нь харагдаж байна. Гэмшихдээ дахин дахин гэмшиж байсан гэдэг нь тодорхой байна.
Мөн Иохан 13:8-10-д гардаг Эзэн шавь нарынхаа хөлийг угаадаг хэсгээс харвал Есүс Эзэн хөлөөр тогтохгүй, гар, толгойгоо угаалгахыг хүссэн шавь Петртээ хандан... Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг нь угаах хэрэггүй. Тэгээд бүхэлдээ цэвэр байна гэж хэлсэн байдаг. Эзэний хэлсэн энэ үг нь Та нар нэгэнтээ усанд орцгоосон. Гэмээ угаалгаж аврагдсан. Харин хүн усанд хэдийгээр орсон ч хөл үргэлж бохирддогтой адил та нар хэдийгээр гэм нүглээ угаалгаж (гэмийн уучлалыг авч), аврагдсан ч гэсэн гэмт ертөнцөд алхаж байгаа хөл чинь үргэлж бохирдох учир бохирдсон хөлөө угаахад хангалттай. Хийсэн гэмээ дор нь гэмшиж, Эзэнээр угаалгаж, цэвэр болох хэрэгтэй гэсэн утгатай байх. Библи дэх эдгээр жишээнүүдээс харахад байнга гэмших нь аврагдаагүйн шинж хэмээн үзэж болохгүй юм. Гэмтэй гэж улайвал аврагдаагүйн шинж учир тамд орно Та гэмт хүн үү? зөвт хүн үү? гэж асуугаад гэмт хүн гэж хариулбал тэнгэрийн улсад зөвхөн зөвт хүмүүс ордог, харин гэмтэй хүн бол тамд унана гэдэг. Тэднийхээр бол өөрийгөө зөвт хүн гэж хэлж байгаа хүн л аврагдсан хүн юм байна. 12 Харин хүн Бурханы нигүүлслээр, Есүс Христийн ажлаар зөвд тооцогдож, Ариун Сүнсний ажлаар ариусдаг. Дэлхий дээр амьдрах хугацаандаа хэн ч бүрэн ариусч чадахгүй бөгөөд гэм нүгэл, алдаа эндэгдэл Теологийн товхимол 05/01 (07) дотор амьдардаг. Тиймээс итгэгч хүн бол Есүсийн ажлын улмаас, Түүний ажилд итгэсэн итгэлээрээ зөвд тооцогдсон зөвт хүн мөн боловч гэм бурууг үйлддэг гэмтэй хүн ч мөн билээ. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмтэй гэдгээ өчих нь жинхэнэ итгэлийн үйлдэл юм. Элч Паул ч бас өөрийгөө урьд нь гэмтэй байсан гэдгээ улайгаад зогсохгүй (1Тм. 1:13-) одоо ч нүгэлтнүүдийн эхнийх нь гэдгээ өчсөн (1Тм. 1:15). 13 Аврагдсан өдрийг онцолдог Авралын Урсгалын тэргүүн Пак Уг Сү пастор Пусан хотод номлосон номлолдоо, Баяртай өдөр, баяртай өдөр, Эзэн миний гэмийг бүгдийг арилгах өдөр. Ингэж гэмээс салах өдөр та бүхэнд заавал хэрэгтэй. Та бүхэн тийм өдөр байхгүй бол Бурхан болоод та нарын хооронд үргэлжийн харанхуй гэмийн сүүдэр нөмөрч, Ариун Сүнсний хүч чадал та бүхний дотор орж чадахгүйд хүрнэ ээ. Бурханы Ариун Сүнс байхгүй учир та нар итгэгчийн амьдралаар явах гэж ихэд зүдэрч буй хэрэг юм аа гэсэн байна. 14 Амийн номонд бичигдсэн өдөр тодорхой байх хэрэгтэй гэдэг. Ийм өдөр байхгүй бол Бурхан та хоёрын хооронд үргэлж харанхуйн сүүдэр байх ба Ариун Сүнсний хүч та нарын дотор байх боломжгүй; уучлагдсан өдөр, аврагдсан өдөр, дахин төрсөн өдрөө мэдэж байгаа хүн аврагдсан, мэдээгүй хүн бол аврагдаагүй, яг өдрөө Гэм нүгэл нь уучлагдаж, аврагдаж байж Ариун Сүнс түүний дотор орж ирж, ажиллана гэдэг нь үнэн. Гэхдээ Ариун Сүнс орж ирлээ гээд хүн ямар ч гэм хийхээ болчихдог юм биш ээ. - 43 -
Библийн Сургалтын Төв мэдэхгүй ч гэсэн тийм өдөр зайлшгүй байх хэрэгтэй гэж үздэг. 15 Гэм нүгэл нь уучлагдаж, аврагдаж байж Ариун Сүнс түүний дотор орж ирж, ажиллана гэдэг нь үнэн. Гэхдээ Ариун Сүнс орж ирлээ гээд хүн ямар ч гэм хийхээ болчихдог юм биш ээ. Ариун Сүнс биднийг аажимдаа цэвэрлэдэг болохоос биднийг цэв цэвэрхэн болсны дараа орж ирдэг юм биш. Мөн бид нар тэр өдрийг мэдэх ч шаардлага байхгүй. Библид тийм өдрөө мэдэх хэрэгтэй гэж ч байхгүй. Тэгж гэрчилсэн хүн ч байхгүй. Библиэс харвал Эзэн дээр хүмүүс янз бүрийн байдлаар, янз бүрээр дуудагдан ирсэн байдаг. Иохан, Филип, Андрей, Натанаел, Лудиа зэрэг хүмүүс Эзэнийг дагахаар чимээгүйхэн дуудагдсан байдаг бол Паул, Закхай, Филиппой хотын шоронгийн хуяг зэрэг хүмүүс Эзэнд нилээд онцгой маягаар дуудагдаж, огцом эргэлт хийжээ. Зарим нь бөс даавууны наймаачин Лудиа шаналах үе ирэхэд Бурханы авралын нигүүлслийг авч байсан. Өөрөөр хэлбэл, Эзэнийг эрэлхийлээгүй ч Эзэн Өөрөө тэдэнтэй уулзсан хэрэг байдаг. Уламжлалт чуулганы мөргөлийн хэв маяг, Эзэний өдрийг сахих, аравны нэгийн өргөл, үүрийн болон шөнийн залбирал, ерөөлийн айлтгал зэрэг нь шашинлаг үйлдэл Итгэлээр аврагдсан учраас дахин хуулийг дагах амьдрал уруу эргэж болохгүй. Эдгээрийг үйлдэх нь хуулийг дагаж байгаа хэрэг бөгөөд шашинлаг үйлдэл гэж тэд үздэг байна. Энэ нь мэдээжээр Солонгосын чуулганы соёлд үл нийцэх, тэдний хэв маягаас эрс өөр зүйл тул хамгийн их шүүмжлэлд өртдөг байх. Харин Монголд чуулгануудын зарим нь хийдэг, зарим нь хийдэггүй зүйлүүд учир нэг их асуудал болохгүй болов уу. Тэгээд ч Монгол чуулганы мөргөлийн хэв маяг тэр Амийн номонд бичигдсэн өдөр тодорхой байх хэрэгтэй гэдэг. Ийм өдөр байхгүй бол Бурхан та хоёрын хооронд үргэлж харанхуйн сүүдэр байх ба Ариун Сүнсний хүч та нарын дотор байх боломжгүй шиг Бурханыг хайж, эрэлхийлж байгаад ямар нэг онцгой огцом өөрчлөлтгүйгээр чимээгүйхэн сэтгэлийнхээ үүдийг нээж Есүстэй уулздаг. Зарим нь Паул шиг чин сүсэгтэй амьдарч байгаад тодорхой газар, тодорхой өдөр авралыг олж авдаг. Зарим нь Тимоттой адил итгэгч гэр бүлд төрж өсөн, Библийг уншиж, мэддэг байсан учир яг хэзээ итгэснээ санахгүй ч хэдийнээ Эзэнтэй харилцах сайн харилцаан дотор амьдардаг хүмүүс ч бий. Зарим нь нэг их эрэлхийлж байгаагүй боловч цөхөрч, болгон солонгосын чуулгануудынх шиг биш (Солонгос миссионертэй биш бол, эсвэл тэднээс сурснаараа хийгээгүй л бол) юм. Жон Дун Собын хэлснээр бол Авралын Урсгалын И Иоханы чиглэлийнхэн мөргөлийн тодорхой хэв маяггүйгээр 1 цаг 30 минутаас 2 цаг гаруй конференц шиг хийдэг байна. 16 Энэ нь харин манай Монгол чуулганы мөргөлтэй нилээд төстэй. Тэгэхээр мөргөлийн хэв маягийн хувьд манайханд нэг их онцгой, сонин санагдахгүй учир цааргалахгүйгээр, эвгүйрхэхгүйгээр - 44 -
хүлээж авах магадлал өндөртэй. Харин сургаалын хувьд ерөнхийдөө уламжлалт сургаал гэхээсээ удирдагчдынхаа ойлголт, ухааралд түшиглэсэн харагдаж байна. Мөн Жон Дун Собын хэлснээр тэдний чуулганд нэгдэж, тэдний нөхөрлөлд орж байж л Христийг дахин ирэхэд дээш өргөгдөнө гэж тэд үздэг байна. 17 Хуулийг сахих нь шашинлаг үйлдэл хэмээн үзэж, итгэлийн амьдралдаа гэм нүгэлтэй тэмцэхийг буруушааж байгаа Теологийн товхимол 05/01 (07) эшлэлүүдээр гэмтэй гэдгийг нь мэдрүүлээд дараа нь гэмийн уучлалтай холбоотой эшлэлүүдийг уншуулж, гэмийн уучлалыг ухааруулснаар бат итгэлийг өгөхийг оролдоно. 18 Харин үл итгэгч хүмүүст өөр арга хэрэглэнэ. Хувьчилсан авралын зар юм уу, эсвэл 5-7 хоног үргэлжлэх Библийн хичээл, семинараар дамжуулан Израилийг тойрсон Ойрхи Дорнодын нөхцөл байдал, байгаль орчин, агаарын бохирдол, хүн амын өсөлт Монголд ерөнхийдөө Пак Уг Сү, И Иоханы чиглэлүүд нь үйл ажиллагаа явуулж байгаа. И Иоханы чиглэл нь Солонгосын Есүсийн баптист холбоо, Улаанбаатар Төв баптист цуглаан нэрээр Москва хорооллын өмнө талд байрлах 2 давхар байрандаа үйл ажиллагаа явуулдаг. Харин Пак Уг Сүгийн чиглэл нь Сайнмэдээ Монгол цуглаан нэрээр БГД-н 9 хороо, 3-р хорооллын Ард Аюушийн өргөн чөлөө 272 буюу 3,4-р хорооллын эцсийн буудал, Болжмор авто плазагийн хажууд байрладаг. бол Шинэ гэрээнд шингэсэн хуулийн утга санаа, агуулга, ёс суртахууны уриалгуудыг яах болж байна вэ? Хууль нь угаас Израилийг аврахын тулд биш харин аварсан учраас Бурханы ард түмний ёсоор амьдруулахын тулд өгөгдсөнтэй адил гэж хүлээж авах ёстой. Хүмүүст хүрэх арга Протестант итгэгчдийг элсүүлэхдээ, Та дахин төрсөн үү? Хэзээ аврагдсан бэ? Таны бүх гэм нүгэл уучлагдсан уу? Та зөвт хүн үү? Гэмт хүн үү? Үхлээс амь уруу шилжсэн гэдэгтээ баттай итгэдэг үү? Та аврагдсан гэдэгтээ бат итгэдэг үү? гэх мэт асуултуудыг асууж өнөөг хүртэлх итгэлийн амьдралдаа эргэлзэж, дэмий шашинлаг амьдралаар амьдарсаар иржээ хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүргэнэ. Тэгээд олон - 45 - гэх мэт тулгамдсан асуудлыг хөндөж, Бурханы эш үзүүлэн хэлснээр болж байгаа гэдгийг ойлгуулснаар Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлнэ. Гэхдээ Пак Ук Сү бол тулгамдсан асуудлуудын талаар хөндөлгүйгээр гэм нүгэл, гэмийн уучлал дээр төвлөрөн сонсогчдын ертөнцийг үзэх үзлийг өөрчилдөг. 19 Монголд ерөнхийдөө Пак Уг Сү, И Иоханы чиглэлүүд нь үйл ажиллагаа явуулж байгаа. И Иоханы чиглэл нь Солонгосын Есүсийн баптист холбоо, Улаанбаатар Төв баптист цуглаан нэрээр Москва хорооллын өмнө талд байрлах 2 давхар байрандаа үйл ажиллагаа явуулдаг. Харин Пак Уг Сүгийн чиглэл нь Сайнмэдээ Монгол цуглаан нэрээр БГД-н 9 хороо, 3-р хорооллын Ард Аюушийн өргөн чөлөө 272 буюу 3,4-р хорооллын эцсийн
Библийн Сургалтын Төв буудал, Болжмор авто плазагийн хажууд байрладаг. 20 Тэд Монголын 21 аймагт хурдан сайнмэдээ хүргэх уриатайгаар ажиллаж байгаа бөгөөд салбар сүм болох Христ Сайнмэдээ Дархан цуглаан нь Дархан Уул аймгийн 5-р баг 19-р бракт буюу Цаг уурын хажууд байрлана. Сайнмэдээ Монгол цуглааны 7 хоногийн үйл ажиллагааны хуваарь нь дараахтай адил байна. 21 хийх, фото зураг, солонгос хоолны цаг зэрэг тэдний сонирхол татах хөтөлбөрүүдийг зохион байгуулж байжээ. Мөн энэ үеэр ерөнхийлөгчийн зөвлөх, дүүргийн засаг, татварын хэлтсийн дарга дарга болон холбогдох төрийн албаны хүмүүсийг урьж оролцуулж байв. Мэдээж холбооны тэргүүн Пак Уг Сү пастор ч бас энэ үеэр номлож, олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ. 22 Эндээс харвал 7 хоногийн дундуур хийгдэх тогтмол үйл ажиллагаа, Библийн хичээл болон Пак Уг Сү пасторын онлайн сургалтаар итгэгчид болоод удирдагчдаа бэлддэг. Мөн тэдний веб хуудаснаас харвал Олон Улсын Залуучуудын Нийгэмлэгээрээ дамжуулан оюутан залуучуудын дунд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, 2010, 2011 онуудад World Camp Mongolia фестивалийг зохион байгуулж, энэ үеэр олон оюутнуудыг урин, тусгайлан бэлдсэн цамцыг тараан, ангид хуваарилан хооронд нь танилцуулахын зэрэгцээ фестивалийн үеэр солонгос, хятад хэл, таеквондо зааж, солонгос үндэсний баг - 46 - Авралын Урсгалд уруу татагдах шалтгаанууд 1. Анх авсан ивээл, амар тайван, баяр хөөрөө алдсан 2. Дахин дахин гэм хийж, гэмшээд ч өөрчлөгдөхгүй байгаа 3. Би үнэхээр аврагдсан юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн 4. Гэм нүгэлд дийлдэхдээ өөрийгөө голох эсвэл өөрийгөө өөгшүүлэх гэж 5. Дахин дахин гэмших шаардлагагүй гэдэг нь амар бөгөөд илүү логик санагдвал
6. Чуулган Авралын Урсгал уруу орж байгаагийн шалтгаан: Хөдөө орон нутаг, захын хорооллын жижиг чуулганууд удирдагчгүй болох, удирдагчтай байсан ч илгээгчид нь харж үзэж, анхаарал халамж тавьж, эргэж тойрохгүй байгаагаас, илгээсэн байгууллага, илгээсэн хүндээ гомдсон, мөн санхүүгийн хувьд гачигдаж, доройтохдоо, ямар нэг халамжлагч байхгүйгээс өөрсдийг нь асарч, харж хандаж байгаа сектийн халамжинд уярсан удирдагчийн шийдвэрээр тэдэнтэй холбоотой болж байна. Дүгнэлт тайлбар Тэгэхээр итгэгчид маань Бурханы өмнө гэмээ гэмшиж авралд хүрдэг ч үхэн үхэтлээ гэмт хүн хэвээр амьдардаг учир үргэлж гэмшиж, Эзэний өмнө Эзэнээр цэвэрлүүлж байх нь буруу биш ээ. Энэ нь таныг аврагдаагүй гэдгийг харуулж, там уруу аваачих нотолгоо биш. Израилийн агуу хаан Давид ч бас гэмшиж, Эзэний мэлмийд зөвийг үйлдсэн гэдгийг сана. Та заавал аврагдсан өдрөө мэдэх албагүй. Библи дээрх олон итгэлийн баатрууд, христитгэлийн түүхэн дэх олон гарамгай хүмүүс дахин төрсөн өдрөө мэдэхгүйгээр Эзэний төлөө ажиллаж, амьдарч, Эзэний хий гэснийг хийж байсан юм. Салхийг хүмүүс сарчигнах чимээ, исгэрэх дуу, хийсч байгаа зүйлээр, сэрүү татуулж байгаагаар нь мэдэрдэг шүү дээ. Дахин төрөлт ч бас үүнтэй адил. Хүмүүсийн шашинлаг үйлдэл гэж нэрлээд байгаа Эзэний өдрийг ариунаар сахь, аравтын өргөл өргө, үүрээр залбир, ерөөлийн айлтгалыг хий. Учир нь, бидний Эзэн Амралтын өдрийг жинхэнэ утгаар нь Теологийн товхимол 05/01 (07) сахиж байсан. Өргөлийн хувьд, Тэр аравны нэг байтугай Өөрийнхөө биеийг бүхэлд нь өргөсөн. Тэр мөн үүрээр ганцаараа залбирч суусан. Уг нь бол залбирах шаардлагагүй ганц хүн гэвэл Есүс Эзэн л байх ёстой. Гэтэл төгс хүчит Тэрээр залбиран байж ажлаа гүйцэлдүүлж байхад төгс хүчгүй, мөхөс дорой хэрнээ бид залбирахгүйгээр юу хийж чадна гэж! Хүмүүсийг ерөө. Паул ч бас захидал бичихдээ хүртэл ерөөж байсан юм. Хориглоод байгаа эдгээр зүйлүүд нь бидний хувьд давуу зүйл гэж би бодож байна. Итгэлийн амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэж үзэж байна. Учир нь итгэлээр амьдарсан хугацаандаа би Эзэний өдрийг сахьсан учир Эзэнтэй харилцах харилцаагаа хадгалж үлдсэн. Энэ хугацаанд эхэндээ аравны нэгийг өргөдөггүй байсан. Өргөдөггүй байхдаа би Эзэнээс эмээдэггүй байсан. Би өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг л хүртэж байгаа гэж бодож, Эзэнээс харамладаг байлаа. Харин удалгүй Ариун Сүнс надад миний юм гэж байхгүй гэдгийг ойлгуулсан юм. Тэгээд би зөвхөн цалингийн маань аравны нэг хувь нь биш, миний бүх зүйл Эзэнийх гэдгийг хүлээн зөвшөөрч, Эзэнээсээ харамлалгүйгээр, Түүний өгсөн зүйлээс аравны нэг хувийг нь Түүнд итгэх итгэлийн баталгаа болгож, Түүнийг Эзэнээ болгосны тэмдэг болгож өргөдөг болсон. Эзэнд өргөөд би өргөсөн зүйлээрээ өдий болтол дутаагүй ээ. Харин ч энэ нь намайг сэтгэл санааны хувьд, итгэлийн хувьд баян болгосон. Итгэлийн амьдралаар амьдрах он жилүүддээ би залбиралтайгаар хийсэн зүйлүүд ч бий, залбиралгүйгээр хийсэн зүйлүүд ч бий. Залбиралгүйгээр хийхдээ - 47 -
Библийн Сургалтын Төв би сул дорой хэрнээ өөртөө найдаж хийдэг. Залбиралтайгаар хийхдээ би сул дорой учраас Эзэнд найдаж хийдэг. Залбирал надад өөрийгөө хэн бэ? гэдгийг, мөн Эзэн ямар агуу вэ? гэдгийг санахад тусладаг. Залбирал намайг Эзэнд найдахад сургадаг. Залбирал миний хандлагыг өөрчилдөг. Бусдын дээр Бурханы ерөөлийг тунхаглахад юу нь буруу байхав. Ерөөлийг авах зохистой хүн бол ерөөгдөг, зохисгүй хүн бол ерөөл нь ерөөсөн хүн дээр ирэг! Ах дүү нар минь аливаа номлолыг сонсох гэж бүү яар. Сонсвол шүүн тунгаалгүйгээр бүү сонс. Учир нь хүн сонссон юмандаа итгэх хандлагатай. Тийм ч учраас Иохан өөр сургаал авчрагчдыг гэртээ бүү оруул, бүү мэндэл гээд байгаа юм шүү дээ. Сонслоо гэхэд хэнээс юу сурснаа санаж, сурсан дотроо байхыг хичээ. Ахлагч удирдагчдаа хүндэлж, эргэлзээтэй зүйлээ тэднээс асуу. Тэднийг илүү сонс. Үнэн дотор явагсад нь тэднийг болоод Эзэнийг баярлуулдаг юм. Бурханы нигүүлсэл та бүгдийг үнэн дотор үргэлж алхуулах болтугай. 23 Төгсгөл зүүлт 1 http://www.amennews.com/news/quickview.html [2016.02.05] 2 http://www.amennews.com/news/quickview.html [2016.02.05] 3 http://www.amennews.com/news/quickview.html [2016.02.05] 4 Мөн тэнд. 5 http://www.goodnews.or.kr/mn/book1.htm [2016.02.19] 6 Мөн тэнд. 7 Мөн тэнд. 8 http://www.amennews.com/news/quickview.html [2016.02.05] 9 http://www.goodnews.or.kr/mn/book1.htm [2016.02.19] 10 Гаж урсгал : Авралын бүлэг(улаанбаатар: 2007), 4. 11 http://www.goodnews.or.kr/mn/book1.htm [2016.02.19] 12 Гаж урсгал: Авралын бүлэг (Улаанбаатар: 2007), 5. 13 Мөн тэнд, 6. 14 http://www.goodnews.or.kr/mn/book1.htm [2016.02.19] 15 http://www.amennews.com/news/quickview.html [2016.02.05] 16 Мөн тэнд. 17 Мөн тэнд. 18 Мөн тэнд. 19 http://www.amennews.com/news/quickview.html [2016.02.05] - 48 -
Теологийн товхимол 05/01 (07) 20 МЭЭ ба Солонгос Чуулгануудын нийгэмлэг Авралын урсгал Гаж буруу урсгалууд (Улаанбаатар: Мэргэн Үгс,2013), 39-40. 21 http://www.goodnews.or.kr/mn/info.htm [2016.02.19] 22 http://www.goodnews.or.kr/mn/contents/bbs/board.php?bo_table=free_board&wr_id=126 [2016.02.19] Сосорын Ганчимэг (M.Div) Библийн Сургалтын Тºвийн багш Бурханы Алдар цуглааны гишүүн (Библийн номуудтай холбоотой хичээлүүдийг голчлон заадаг) - 49 -
Библийн Сургалтын Төв ˆ ˆ ˆ ˆ Г.Лувсангомбо Шүүдрийн дусал цуглуулж цай хийж уулган ээжийнхээ ачийг хариулдаг хэмээн сургаж Монголчууд бид хүн болсон. Тиймээс ч ээж хүн бидний амьдралд нөхөж баршгүй орон зайг эзэлдэг. Үүнээс болоод олонхи нь мэдэхгүй олон бурхад шүтэхээсээ илүү ээжийгээ шүт, ачлалт бурхан, элбэрэлт бурхан ээж минь гэсэн ухаарал тээдэг биз. Энэ бол монгол хүний ээжийгээ хайрласан, эрхэмлэсэн нандин ойлголтын илэрхийлэл. Харин энэ зүйл Монголоор зогсохгүй Зүүн өмнөд Ази, бүр дэлхий дахинд ээж хүний үүрэг, ач тусыг үнэлсэн байдлын нэг жишээ болдог. Энэхүү ачлал, элбэрэл бүхий сэтгэлийг далимдуулан эхийн сэтгэлээр өгөх хайр гэсэн хоёрдмол уриагаар ажиллаж, хүмүүсийг гишүүн болгон, сүмдээ явуулах гэсэн Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг гэх байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд удаж байна. 1 Үүнийг Монголчууд Ээж Бурханы Сүм хэмээн нэрлэж заншжээ. Энэ байгууллагын албан ёсны вэбсайтаас харахад тэд өөрийн сүмээ Бид Ээж Бурханд итгэдэг гэсэн бөгөөд энэ нь Инжрийн модны эш үзүүллэгийн дагуу 1948 онд Христ Ан Сан Хун дэлхийн зүүн талын хязгаарт орших Солонгост ирж Шинэ гэрээний үнэнийг сэргээснээр эхэлсэн гэж дурьдсан байна. 2 Уг танилцуулгаас энэ сүмийн талаарх хоёр чухал онцлогийг харж болохоор байна. Нэгдүгээрт, тэд Ээж Бурханд итгэдэг, хоёрдугаарт Ан Сан Хун бол хоёр дахь удаагаа ирсэн Христ хэмээн нотолдог аж. Тиймээс эдгээрийн талаар эхлээд товчхон мэдэх нь их чухал. - 50 -
Гарал үүслийн товч түүх Христ хэмээн дуудуулагч Ан Сан Хун нь 1918 онд Солонгост төрсөн, Есүсийн Гэрчүүд Бурханы сүм гэх байгууллагыг үндэслэн байгуулагч, пастор, зохиолч хүн ажээ. 3 Бага насандаа эхийн хамт дайнаас дайжиж Японд амьдарч байгаад эргэн Солонгост ирж 1947 онд Долоо дахь өдрийн Адвентист сүмд явж эхэлсэн байдаг. 4 1950- аад оны үед тохиолдсон дэлхийн сүйрэл, эцсийн үеийн хөдөлгөөний нөлөөллөөр Ан Сан Хун илчлэлт, эш үзүүллэг авч эхлэн, 1956 онд Арван жилийн дотор Есүс дахин ирнэ гэж зарлажээ. 5 Иймэрхүү байдлаар Долоо дахь өдрийн Адвентист сүмтэйгээ зөрчилдөх болж улмаар 1962 тэндээсээ хөөгдөн гараад, 1964 оны 4 сарын 28-нд өөрийг нь дагах 23 хүний хамтаар Есүсийн Гэрчүүд Бурханы Сүм гэх байгууллагаа эхлүүлсэн. 1985 онд цус харваж нас барах үе хүртэл нь сүм нь Өмнөд Солонгост 13 салбартай болтлоо хөгжжээ. 6 Сүмийг байгуулагч Ан Сан Хуныг нас барсны дараа сүмийн удирдлагад зөрчил үүссэн байна. Ан Сан Хуны өөрийнх нь үр хүүхдүүд багтсан хэсэг хүмүүс түүний тавьсан ул мөрөөр сүмээ үргэлжлүүлж авч явахыг хүссэн бол өөрийгөө албан ёсны залгамжлагч гэж үзсэн Ким Жү Чоль болон сүнслэг эх хэмээн тодорхойлогдох Жан Гил Жа нарын удирдлагатай өөр нэг хэсэг эсрэг байр суурьтай байж. 1985 оны 3 сарын 4-нд болсон түр хороо энэхүү зөрчлийг шийдвэрлэж чадалгүй, сүм нь хуваагджээ. 7 Теологийн товхимол 05/01 (07) Түүний төрсөн хүү нь орсон эхний хэсэг нь Шинэ Гэрээ Алгасал (Дээгүүр Өнгөрөх) Бурханы Сүм хэмээн нэрлэгдэх бөгөөд тэд үндэслэн байгуулагч Ан Сан Хуныгаа багш гэж дууддаг байна. 8 Нөгөө хэсэг нь Ан Сан Хуныг дахин ирсэн Христ хэмээн бурханчилж, түүний сүнслэг эхнэр 9 хэмээгдэх Жан Гил Жаг сүүлдээ ээж Бурхан болгон шүтсэн Ан Сан Хуны Гэрчүүд Бурханы Сүм -г байгуулжээ. 10 Одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ээж Бурханы Сүм (цаашид нийтлэлч энэ нэршлийг хэрэглэнэ) байгууллага бол Ан Сан Хуны Гэрчүүд Бурханы Сүм - ийн нэг хэсэг бөгөөд тэд бүртгэл болон байгууллагын хөрөнгөө зохицуулах зорилгоор Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг гэх ашгийн бус байгууллага байгуулсан юм байна. 11 Энэ байгууллагын албан ёсны вэбсайтын мэдээллээр, тэд одоогоор 175 улс оронд 2500 сүмээ байгуулсан гэнэ. 12 Сүмийн онол, үзэл баримтлалын ялгаа Ан Сан Хуны байгуулсан сүмийн ерөнхий онол, үзэл баримтлал нь Есүсийн Гэрчүүд Бурханы Сүмийн үзэл баримтлалын гарын авлага (1972) номонд байдаг байна. 13 Тэрбээр амьдралдаа олон ном бичсэн бөгөөд эдгээр ном болон бусад номлол зэрэг материалуудыг Шинэ Гэрээ Алгасал (Дээгүүр Өнгөрөх) Бурханы Сүмийн албан ёсны сайтаас хангалттай харах боломжтой Ан Сан Хуны байгуулсан сүмийн гол үзэл баримтлал нь түүний урьд нь хамрагдаж байсан Адвентист сүмийн үзэл баримтлалтай салшгүй холбоотой байгаа нь харагдана. - 51 -
Библийн Сургалтын Төв аж. 14 Ан Сан Хуны үүсгэн байгуулсан сүмийн ерөнхий онол, үзэл баримтлалын талаар Солонгосын Прэсбитэриан урсгалын Библийн сургуулийн профессор Таг Жи Илийн ажиллуулдаг Орчин үеийн шашин гэх сэтгүүл мэдээллийн төв ийнхүү жагсаан бичжээ. 15 1. Дээгүүр өнгөрөх (Алгасал) баярыг сахиж байж аврал авна. 2. Эмэгтэйчүүд нь зарим Ромын Католик сүмтэй адил толгойгоо алчуураар бүтээх ёстой. 3. Шаббат (Амралтын) өдрийг сахиж байж аврал олно. Шаббат буюу Амралтын өдрийг Адвентист урсгалтай адил Бямба гарагт сахина. 4. Мэндэлсний баяр (Христмас) нь нарны бурхны мөргөлийн баяр учраас тэмдэглэхгүй байх ёстой. 5. Загалмай нь хиймэл шүтээн 6. Ус шүршиж баптисм хүртээх бус усанд умбуулах ёстой. Сүмийг байгуулагч Ан Сан Хуны намтар болоод түүний ажиллаж байсан сүмийн баримталдаг дээрх үзлээс нь дүгнэж үзэхэд бид дараах чухал зүйлсийг ажиглаж болохоор байна. Үүнд: Ан Сан Хуны байгуулсан сүмийн гол үзэл баримтлал нь түүний урьд нь хамрагдаж байсан Адвентист сүмийн үзэл баримтлалтай салшгүй холбоотой байгаа нь харагдана. Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үндэслэгчдийн гол багш нь болсон номлогч Виллиам Миллер (1782-1849) Библийг маш хадмал утгаар тайлж, тоог нь нэмж хасаж тооцоолсноор Христ дахин 1844 онд ирнэ 16 хэмээсний адил Ан Сан Хун бас Христийг 1956 онд арван жилийн дотор ирнэ, 17 мөн 1980 оны үед 1988 онд ирнэ 18 гэж зарлажээ. Энэхүү Христ дахин ирэх эцсийн үеийн үйл явдалтай холбоотой асуудлууд нь Адвентист урсгалын сургаалын гол цөм бөгөөд үүний талаарх Библийн тайллыг нь теологийн хэллэгээр түүхчлэгч хэмээн нэрлэдэг. Хэрэв энэхүү түүхчлэгч Ан Сан Хун бас Христийг 1956 онд арван жилийн дотор ирнэ, мөн 1980 оны үед 1988 онд ирнэ гэж зарлажээ. 7. Мөн Хуучин Гэрээнд дурьдагдсан Исгээгүй талхны баяр, Анхны үр жимсний баяр, Долоо хоногуудын баяр, Бүрээний баяр, Эвлэрүүллийн өдөр, Майхан баяр гэх мэт баяруудыг тэмдэглэх хэрэгтэй. Эдгээр онол үзэл баримтлалын талаар уг сүмээс эрчимтэй сургалт явуулдаг бөгөөд анхан шатны 3 түвшин, дунд шатны 2 түвшин, дээд шатны 2 түвшин гэх мэт нийт 7 шат дамжин сурдаг гэж дурдьсан. тайлал -аас ангид зүйлсийг гарган тавьбал Адвентист гэж нэрлэгдэх нь бэрхшээлтэй болно. 19 Энэ тайллын гол цөм нь Библийн эш үзүүллэгийг (голдуу Илчлэл номыг) түүх гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эш үзүүллэг нь урьдчилан бичигдсэн түүх юм. Тиймээс түүхийг нарийн ажиглаж юу тохиолдсон, тохиолдоогүй эш үзүүллэг болохыг Библитэй харьцуулан тооцож гаргадаг. - 52 -
Үүний үр дүнд Ромын Пап ч юмуу эсвэл Гитлер бол антихрист, сатаан байсан гэж нэрлэж ч болно. Энэ тайллын гол асуудал нь тухайн түүхчийн нүдээр дахин тайлагдаж, шинэчлэгдэж байдаг бөгөөд иймэрхүү арга барилаар Христийг дахин ирнэ гэдгийг тооцоолох нь байнга л засварлагдах хэрэгтэй гэсэн үг. Наад захын дүгнэлт хийхэд Христ дахин ирэхийг тооцох эрх мэдэл нь Библид өөрт нь бус, харин тухайн тайлагчийн Теологийн товхимол 05/01 (07) Бурханы Сүм нь нийгмийн тустай үйл хийхдээ хүртэл Бүх дэлхийн Дээгүүр өнгөрөх баярын хайр, амь бэлэглэх хайр-2015 гэсэн уриатайгаар цус өгөх донорын аян өрнүүлж байгаагаас нь ч харж болно. 21 Тэргүүн пастор Ким Жү Чоль мөн Дээгүүр өнгөрөх баярыг сахихгүйгээр амийн номд нэр бичигдэхгүй. Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэж байж гамшгаас чөлөөлөгдөн, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж Мөн түүнчлэн Долоо дахь өдрийн Адвентист сүмийн хувьд мөнхийн амь авах гол болзол нь Бурханы хуулинд төгс дуулгавартай байх явдал мөн аврал нь Христэд итгэх итгэлээр ирэх нигүүлсэл дээр нэмээд хуулийг сахих хэрэгтэй гэж үздэг. эрх мэдэлд байна гэсэн үг. Үүнийг Библи өөрөө шууд л няцаадаг. Бид Христийг дахин ирэхийг тооцоолох боломжгүй. Мөн түүнчлэн Долоо дахь өдрийн Адвентист сүмийн хувьд мөнхийн амь авах гол болзол нь Бурханы хуулинд төгс дуулгавартай байх явдал мөн аврал нь Христэд итгэх итгэлээр ирэх нигүүлсэл дээр нэмээд хуулийг сахих хэрэгтэй гэж үздэг. 20 Тиймээс Хуучин гэрээнд гарч буй баяруудыг тэмдэглэх ёстойгоос гадна, Шаббат буюу Амралтын өдрийг зайлшгүй сахих ёстой гэж дүгнэх хэт хадмал Библийн тайлалд хүрнэ. Цаашлаад Алгасал (Дээгүүр Өнгөрөх) баяр, Шаббат буюу Амралтын Өдрийг сахихгүй байх нь аврал -д нөлөөлөх хуульчилсан дүрэм болж мэдэх юм. Яг энэ хатуу үзэл баримтлал дараа нь Ан Сан Хунаас үүссэн сүмүүдийн нэгний нэрэнд хүртэл нөлөөлж Шинэ Гэрээ Алгасал (Дээгүүр өнгөрөх) гэж нэрлэсэн байдаг. Мөн Монголд байгаа Ээж чадна гэж дурдсан байна. 22 Есүс Христэд итгэгч протестант чиглэлийн сүмүүдийн нийтлэг итгэлийн тунхаг нь нигүүлслээр, итгэлээрээ аврагдана (Ром 5:1-2) гэж үздэг болохоос ямар нэг баяр, өдрийг сахиснаар аврагдах тухай яригддаггүй. Протестант чуулганд харагдах тодорхой гаднах хэлбэр буюу эмэгтэйчүүд алчуураар толгойгоо бүтээдэггүй, загалмайг хиймэл шүтээн болгосон, Мэндэлсний баяр (Христмас) хэмээх худал баяр тэмдэглэдэг гэх зэрэг асуудлаар шүүмжлэлтэй ханддаг байна. Энэ талаар Ким Жү Чолийн номд загалмай нь Вавилоны хаан Таммузыг шүтэх үзлээс үүсэлтэй бөгөөд үүнийг шүтэх нь жигшүүрт үйлдэл гэж дурдсан байна. 23 Мөн нийтлэлч би вээр Монгол дахь сүмийн пастортай нь уулзаж ярилцах үед уг пастор протестант чуулган анхны чуулганы хэлбэрээсээ гажуудсан - 53 -
Библийн Сургалтын Төв гэж үздэгээ илэрхийлсэн. Шалтгаан нь одоогийн протестант чуулган загалмайг шүтэж хиймэл шүтээн болгосон аж. Протестант чуулганы захын итгэгчдээс л асуухад тэд загалмайг шүтэж, түүнд тогтоогдсон цаг бий бөгөөд сүүлчийн нууц болох долоон аянга ч мөн тогтсон цагтаа, түүний тогтоосон хүнээр дамжуулан лац нь тайлагдах юм. Үүнийг битүүмжлээгүй бол Бурханы сүүлчийн ажилд маш их саад Дээрх үзэл баримтлалын ялгаанаас гадна, өөр нэг ноцтой ялгаа бол Ээж Бурханы Сүмийн байгуулагчаа бурханчлах үзэл юм. Энэ нь Ан Сан Хунаас өөрөөс нь эхлэлтэй байж мэднэ. хандан залбирдаг бус, үүнийг зүгээр л бэлгэдлийн, эсвэл гоёл чимэглэлийн хэлбэрээр авч үздэг нь харагдана. Мөн дэлхий даяарх протестант чиглэлийн чуулган дотор толгойгоо алчуураар бүтээж, мөргөлдөө оролцдог урсгал ч хүртэл байдаг билээ. Үүнээс гадна Мэндэлсний баяр ямар нэг аврал өгөх зүйл бус соёл, мөргөлийн хэлбэр маягаар л тэмдэглэгддэг. Эдгээр гаднах хэлбэрийн асуудал нь даяар чуулганы дотор байдаг ялгаатай ойлголтуудын л нэг төдий юм. Дээрх үзэл баримтлалын ялгаанаас гадна, өөр нэг ноцтой ялгаа бол Ээж Бурханы Сүмийн байгуулагчаа бурханчлах үзэл юм. Энэ нь Ан Сан Хунаас өөрөөс нь эхлэлтэй байж мэднэ. Түүний бичсэн номонд дараах хэсэг байна: Хууль дотор өнөөг хүртэл битүүмжлэгдэж байсан зүйл бол гурван удаагийн долоон баяр юм. Энэхүү долоон аянгын нууц болох гурван удаагийн долоон баяр дотор тэнгэрийн ариунаас ариун газрын нууцыг олж мэдэн диаволын үүрийг харж чадах ба сонгосон ард түмэндээ өгөхийн тулд олон мянган жилийн өмнө нуун тавьсан эрдэнэ нь юу болохыг мэдэх болно Бурханы нууц нь тус тус гарах аюул байсан учраас юм Нядлуулсан мэт Хурга гэж хэлсэн нь сүүлчийн үед Давидын нэрээр нууцлагдан ирэх Хурга долоон лацыг тайлмагц битүүмжлэгдсэн долоон аянга ч мөн нээгдэх болно. Тиймээс 100 жил, 200 жилийн өмнө байгуулагдсан сүмд долоон аянга нээгдэх боломжгүй, энэ нь сүүлчийн нэгэн үеийнхний дунд биелэгдэхээр зөгнөсөн юм. 24 Энэхүү Илчлэл 10:4 эшлэлийг тайлсан байдлыг харвал тойруугаар өөрийгөө Давидын нэрээр нууцлагдан ирэх Хурга (?) болон өөрийн сүмийг нэгэн үеийнхэн (?) энэхүү битүүмжлэгдсэн долоон аянгын нууцыг задлах эрхтэй гэсэн байдлаар ойлгогдож болохоор байна. Дээрх тайллын хэлбэр нь өмнө дурдагдсан түүхчлэгч тайлбарын нэгээхэн хэсэг мөн бөгөөд тайлал хийж байгаа хүн өөрийн санаагаа Библийн хэсгүүдийг хам сэдвээс нь тасдан авч хооронд нь холбон гаргаж ирж байгаа юм. Цаашлаад түүний залгамжлагч болох Ким Жү Чоль (энэ сүмийн одоогийн тэргүүн) болон Ээж Бурхан хэмээгддэг Жан Гил Жа нар 1985 оны 3 сарын 22- нд сүмийн удирдах газраа Солонгосын Бусан хотоос Сөүл рүү нүүлгэн 6 сарын 2-нд хийсэн түр хорооныхоо шийдвэрээр Ан Сан Хуны Гэрчүүд Бурханы Сүмээ - 54 -
байгуулж байгаагаа зарлах үедээ Ан Сан Хуны нэрээр залбирдаг болгосон гэж Солонгосын Дэжоны Библийн Сургуулийн профессор Хо Ху Иг мэдээлсэн байдаг. 25 Түүнчлэн түүний тэмдэглэснээр Ээж Бурхан Сүмийн үзэл баримтлалын гол сургаалд энэхүү сүүлчийн Ариун Сүнсний эринд Ариун Сүнсний гэрчлэлийн дагуу шинэ нэрээр энэ газарт ирсэн Ариун Сүнс Бурхан Ан Сан Хуны нэр болон Бурханы сүйт бүсгүй болсон ээж Бурхан (Жан Гил Жа)-д итгэж аврал авна гэсэн үнэнд бид итгэдэг гэснээс гадна 1 бүлгийн 4 зүйлд (Ан Сан Хун) нь Ариун Сүнс Бурхан бөгөөд эш үзүүллэгийн дагуу дахин ирсэн Христ, энэ үеийн аврагчийн хувьд сүүлчийн сүм болох Бурханы сүмийг байгуулсны дараа (тэнгэр өөд) өргөгдсөн гэж тодорхойлсон байдаг байна. 26 Бас Шинэ дуу номны 2 дугаар бүлэг бидний хүсдэг залбирал нэрээр бичигдсэн мөргөл дуусах болгондоо хэлдэг ийм нэг залбирал байдаг аж: Тэнгэрт оршигч эцэг Ан Сан Хун! Эцэг таны буун ирэх цаг ойртож байхад ямар ч Теологийн товхимол 05/01 (07) байгаагаа баталдаг. Гэтэл Библи тэдний хэлдгээр хадмал утгаараа тайлагддаг бол Библи дээр Есүс Христ, Петр, Паул гэх мэт нэр л гардаг болохоос Ан Сан Хун гэх нэрийг хэн ч олж уншиж чадахгүй. Энэ хүнийг яаж Библи рүү оруулж уншаад байгааг ойлгоход бэрхтэй. Магадгүй Библи тайлж, зааж байгаа багш нь Библийн багц, эшлэлүүдийг чадварлагаар сүлжиж, мушгиж байж өөрсдийн хүссэн тайлбарыг гаргаж чадах биз ээ. Мөн 1981 онд Ан Сан Хун нь өөрөө Жан Гил Жа гэгчийгээ Бурханы сүйт бүсгүйгээр сонгон авч итгэгчдээрээ Эх Бурхан хэмээн өргөмжлүүлж эхэлсэн байжээ. 28 Түүнийг нас барснаас хойш Ким Жү Чоль пастор нь ч гэсэн Жан Гил Жаг өргөмжлөн Хурганы Сүйт бүсгүй, Тэнгэрээс бууж ирсэн Шинэ Иерусалим, Дээр Оршигч Эх зэргээр нэрших болсон аж. 29 Ким Жү Чоль пастор өөрийн номондоо: Галат 4:26-г дурьдан Иерусалимыг хайрлагч гэдэг нь сүнсний Эхийгээ хайрладаг хүн Ээж Бурхан Сүмийн үзэл баримтлалын гол сургаалд энэхүү сүүлчийн Ариун Сүнсний эринд Ариун Сүнсний гэрчлэлийн дагуу шинэ нэрээр энэ газарт ирсэн Ариун Сүнс Бурхан Ан Сан Хуны нэр болон Бурханы сүйт бүсгүй болсон ээж Бурхан (Жан Гил Жа)-д итгэж аврал авна гэсэн үнэнд бид итгэдэг гэсэн байдаг.. бэлтгэл байхгүй байгаа биднийг эцэг минь та өрөвдөж, өөрийн Ариун Сүнсээр дахин төрүүлж, дахин ирэх өдөртөө биднийг ямар ч асуудалгүй байлган, хүлээж аваач, Эцэг Ан Сан Хуны нэрээр залбирч байна, Амен. 27 Иймэрхүү байдлаар Ан Сан Хун нь эцэг Бурхан, Христ Есүс, Ариун Сүнс болон хувирсан байгааг харж болно. Ээж Бурханы сүмийн итгэгчид өөрсдийгөө Библиэс энэ болгоныг уншиж чадаж гэсэн утгатай 30 хэмээснээс гадна Иерусалим Эхийн хайрыг ухаардаг хүнд Бурханы ерөөл, Түүний хайрыг ухаардаггүй урвагчид Бурханы уур хилэн бууна 31 гэж дурьджээ. Сонирхолтой нь уг сүмийн түүхэнд иймэрхүү хэрэг урьд нь тохиолдож байж. Өмнө нь Ан Сан Хунтай холбогдож байсан Ум Со Ин гэх эмэгтэй болон түүнийг хүрээлж байсан бүлэг хүмүүс Библийг өөрсдийнхөөрөө тайлж Ум Со Ин - 55 -
Библийн Сургалтын Төв бол цор ганц сүйт бүсгүй, тэнгэрлэг Иерусалим, шинэ Иерусалим гэх зэргээр өргөмжилж эхэлсэн байна. Үүнийг дарахын тулд Ан Сан Хун Шинэ Иерусалим, Сүйт бүсгүй, Эмэгтэйчүүдийн бүтээлгийн асуудлууд гэсэн ном бичсэн бөгөөд үүнийхээ зорилгыг дараах байдлаар илэрхийлсэн. Энэ ном бол (Библийг) буруу тайлж, хэт туйлширсан хандлага гаргаж буй асуудал таригчдаас зайлсхийхийн тулд Ум Со Ин гэх мэт эмэгтэй Иерусалим бол бидний Эх гэх зэрэг бохирдуулах санаа гарган асар их асуудал тарьж, хэвлэн тараасан номны алдааг тайлбарлахын тулд юм Ум Со Ин нь өөрийгөө Шинэ Иерусалим гэж нэрлэхдээ ухаанаа алдсан юм шиг л ярьж байна тэд Ум Со Инийг диваажингаас бууж ирсэн бидний эх гэж Сан Хун нь иймэрхүү тайлал хийхийг буруушаасан болохыг бид дээрх эш таталтаас харлаа. Ан Сан Хуны хэлж буйтай адил хадмал тайллаар уншихад Шинэ Иерусалим гэдэг яах аргагүй барилга, хотын тухай бичигдсэн болохоос ямар нэг хүний тухай ер хэлээгүй. Нийтлэлч би вээр Ээж Бурхан Сүмийн пастортай ярилцах үед надаас Библиэс ээж Бурханы тухай уншаагүй юу гэж асууж билээ. Библийг уншиж буй ямар ч хүн Эх Бурхан гэж олж харахгүй. Тэдний ээж Бурханаа баталж буй Библийн ишлэлүүд нь Эхлэл 1:27, Галат 4:26 болон Илчлэл номонд дурьдагдаж буй сүйт бүсгүй (22:17 гм) гэх зэрэг юм. Эдгээр нь Библийн бэлгэдлийн хэллэгийг ойлгоогүй, эсвэл буруу ойлгосны үр дүн гэж дүгнэж болно. Дээр нь Библийн багцлал, эшлэлийн бичигдсэн орчин, хам Мөн 1981 онд Ан Сан Хун нь өөрөө Жан Гил Жа гэгчийгээ Бурханы сүйт бүсгүйгээр сонгон авч итгэгчдээрээ Эх Бурхан хэмээн өргөмжлүүлж эхэлсэн байжээ. тунхаглаж байна ямар хачирхалтай явдал гэж энэ вэ? Иймэрхүү буруу ишилсэн төөрөгдүүлэлтээрээ тэрбээр хуурамч эш үзүүлэгч болсон бөгөөд эрх мэдэлтэй болохыг оролдсон Илчлэлт 21:1-4 ишлэлд бичигдсэн Шинэ Иерусалим бол сүнслэг байшин болохоос хүн биш Эрүүл ухаантай биш л бол хэн ч байсан ийм зүйлд итгэж, түүний араас дагаж чадахгүй Ум Со Иний тайлал тэдний ярьж буйтай нь тааруулсан учраас л тэд иймэрхүү ёрын тайлал хийж байгаа юм 32 Үнэн хэрэгтээ Жан Гил Жа хэмээх эмэгтэй Эх Бурхан, Шинэ Иерусалим гэж дуудуулахаас өмнө гол үндэслэгч Ан сэдэв зэргийг авч үзэлгүйгээр хэсэг бүрээр нь тасдан авч, хооронд нь холбож мушгин гуйвуулах юм бол тухайн Библи тайлагч нь өөрийн санаагаа ямар нэг байдлаар батлах боломжтой. Протестант чиглэлийн чуулганд текстийн утгыг бүрэн тайлах эрхтэй гүүш багш нар гэж байхгүй. Тиймээс Бурханы илүү гүнзгий утга энэ текстэд байна гэж хэн нэгэн хэлбэл тэр тусмаа уг хөрвүүлгэ нь текстийн анхны утга биш байвал бид үүнээс болгоомжилбол зохистой. Үүнээс л гаж урсгалууд болон тоо томшгүй буруу сургаалууд гардаг. 33 Эндээс Библи хэрхэн тайлбарлах талаар зөв арга барил нь маш чухал болох нь харагдана. - 56 -
Өнөөдөр Монголд Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зарын Нийгэмлэг буюу Ээж Бурханы сүм нь ямар ч улс оронд байгуулагдсан байсан өөрсдийгөө нэг сүм гэж үздэг байна. Тиймээс Монголын салбар нь ч гэсэн Америкт авсан шагналаа манай шагнал гэж бахархах дуртай. Монголын салбар нь 2004 онд Улаанбаатар хотод байгуулагдснаар эхэлж, 2009 онд Дарханд, 2010 онд Улаанбаатарт хоёр дахь, 2011 онд гурав дахь сүмээ байгуулсан гэх албан ёсны мэдээтэй. 34 Гэхдээ үүнээс гадна аймгуудад ч гэсэн тодорхой тооны салбараа байгуулсан нь тэдний өөрсдийгөө танилцуулсан видео танилцуулгаас харагдана. Миний бие энэ сүмийн итгэгчид, пастор болон хуулийн зөвлөх нартай уулзах үедээ анхаарч ажигласан хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрт, эдгээр сүмийн удирдагч, итгэгчид нь гадаад харилцаандаа маш болгоомжтой, хяналттай. Хурал цуглаандаа шинээр ирсэн хүмүүсийг оруулахгүй хүлээлгэж байгаад тусдаа уулзахаас гадна бүсийн зохицуулагчтай ярилцах үед өөрийн сүмийн талаар удирдлагаасаа асуухгүйгээр ямар нэг мэдээлэл өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн пастор, удирдлага нь ч гэсэн сүмийнх нь үзэл баримтлалын Теологийн товхимол 05/01 (07) талаар dagaldagch.com гэх Христитгэлт блогт нийтлэгдсэн нэгэн нийтлэлд, гишүүдээ гадны хүмүүстэй харилцахгүй байхыг хүсдэг... ахлагч нар гишүүдээ илүү сайн хянах боломжтой... Гэрийнхэн болон хуучин найз нартай ч гэсэн тэд зөвхөн сүмийнхээ сургаалын тухай ярихыг хүсдэг, харин хувийн зүйл ярихаас татгалздаг гишүүдээ хоёрдмол ёс суртахуунтай байхыг заадаг: нэг талаар гишүүдийн дунд маш нээлттэй байж, хамаг юмаа ахлагч нартаа хэлэх ёстой. Нөгөө талаар гаднах хүмүүст хаалттай хандаж, эсвэл бүр мэхлэхийг зааж өгдөг 35 гэх мэт тэмдэглэжээ. Хоёрдугаарт, тэдний хувьд хүмүүст өөрсдийн сүмийг сурталчилж байгаа арга барил нь дараах хоёр зүйлсийг их чухалчилдаг нь ажиглагдсан. Юуны түрүүнд тэд өөрсдийн сүмийг хичнээн оронд байгуулагдсан, ямар их хүмүүс гишүүн нь болсныг их чухалчилна. Өөрсдийн хийсэн өнгө үзэмжтэй, гоёмсог засаж найруулсан видеогоор, хичнээн улсад хэр зэрэг сүм баригдаж байгаа, тэдгээр хүмүүсийн тоо, хийсэн ажил зэргийг харуулдаг байна. Уг сүмийн пасторын хэлснээр эдгээр сүмд хамрагдаж буй мянга мянган хүмүүс ухаангүй хүмүүс биш гэнэ. Олон хүн дагаж байна гэдэг үнэн гэсэн утгатай биш болохыг Канадын Цагаачлалын албаны Судалгааны Газрын Тэргүүний судалгаандаа илтгэсэн байдлаас харвал уг сүм нь Ан Сан Хун 1988 онд Христ ирнэ гэж зөгнөх үед эмэгтэй дагалдагчид нь гэрээ орхин явж Бурханы Сүмийн байшинд амьдрах болсны улмаас гэр бүл салж байна гэж буруутгагдсан бөгөөд түүнээс хойш энэ байгууллага нэр төрөө сайжруулахын тулд нийгмийн үйлчлэл их хийж Солонгосын Засгийн Газраас шагнал хүртэл авч байсан гэж дурьджээ. талаар асуулт тавихыг хүсэхэд Солонгос дахь удирдах газраасаа зөвшөөрөл авах тухай ярилцаж байв. Эдгээр байдлын Библиэс бид уншиж мэддэг. Дээрээс нь тэд нийгмийн үйлчлэлийг маш идэвхтэй хийдэг байна. Дэлхийн орон бүрд тэдний - 57 -
Библийн Сургалтын Төв хийж буй сайн дурын үйлчлэл, санхүүгийн дэмжлэг, цусны донор, хүрээлэн буй орчны цэвэрлэгээ зэрэгт нь улс орнуудаас нь шагнал их өгсөн байдаг. Хамгийн том нь уг сүмийн хуулийн зөвлөхийн мэдээлснээр 4000 цагаас их нийгэмд тустай үйл ажиллагаа явуулсан учир АНУын ерөнхийлөгч Барак Обамагаас шагнал хүртсэн байна. 36 Канадын Цагаачлалын албаны Судалгааны Газрын Тэргүүний судалгаандаа илтгэсэн байдлаас харвал уг сүм нь Ан Сан Хун 1988 онд Христ ирнэ гэж зөгнөх үед эмэгтэй дагалдагчид нь гэрээ орхин явж Бурханы Сүмийн байшинд амьдрах болсны улмаас гэр бүл салж байна гэж буруутгагдсан бөгөөд түүнээс хойш энэ байгууллага нэр төрөө сайжруулахын тулд нийгмийн үйлчлэл их хийж Солонгосын Засгийн Газраас шагнал хүртэл авч байсан гэж дурьджээ. 37 Мөн Монгол улсын эрүүл мэндийн яам, цусны төв зэргээс нэлээд их шагнал хүртсэн байдаг. Монгол улсад тэд голдуу сүмийн итгэгчдээрээ цусны донор болох юмуу хүрээлэн буй орчныг цэвэрлэх ажлыг сайн дураараа их зохион байгуулсан байдаг. Ийнхүү нийгэмд сайн дурын үйлчлэл их хийсэн нь яахын аргагүй сайшаалтай үйл хэрэг мөн. Гэвч бид нийгэмд сайн дурын үйл хэрэг их хийсэн ч юмуу, эсвэл олон хүн дагаж байгаа гээд заавал тэдний ярьж буйг үнэн хэмээн хүлээн авахгүй нь тодорхой байх. Дүгнэлт Дээрх бүхнээс дүгнэн өгүүлэхэд Ээж Бурханы Сүм -г Есүс Христийн сүм гэж үзэх ямар ч боломжгүй. Тэд Ээж Бурхан гэгдэх Бурханы талаарх сонин ойлголтонд итгэж, Ан Сан Хун гэх сүмээ байгуулсан хүнд мөргөдөг. Хэдий тэд Библийг л дагадаг гэж өөрсдийгөө нэрлэвч, дээрх үзэл нь Библийн сургаалиас огт өөр, тэрс, гажууд юм. Харамсалтай нь тэд үүнийг шинээр ирж буй хүмүүст шууд хэлэхгүй. Тэд өөрсдийгөө Эцэг Бурханд итгэж, Есүс Христээр аврагдан, Ариун Сүнсний дагуу ажиллаж байгаа мэтээр харуулж мэдэх юм. Ан Сан Хун болон Ким Жү Чолийн бичсэн номнуудад ч гэсэн нарийн харахгүй л бол Библийн эсрэг тэрс, гажууд юм ил харагдахгүй. Тийм болохоор хүмүүст жинхэнэ Христийн чуулгануудаас ялгаагүй мэт санагдаж болох юм. Харин тэднийг таньж мэдэж болох гол онцлог нь эх буюу ээж бурхан гэх үзэл нь билээ. Энэ талаараа ч тэд бусдад өөрийн сүмийг маш шаргуу сурталчилдаг. Уншигч та ч магадгүй ярилцаж үзсэн байж болно. Тэдний гол баримталдаг тактик нь сайхан уриалгахан харилцаа, цэвэр цэмцгэр байдал, халуун дулаан анхаарал тавилт, идэвхтэй татан оролцуулалт зэрэг юм. Хэрвээ та эвангелийн протестант чуулганд явдаг бол иймэрхүү хүмүүсийн сүмдээ урих урилга, хамтдаа Библийн хичээл хийхийг уриалах үйл явцын талаар өөрийн чуулганы удирдлагатай нээлттэй хуваалцаж байх хэрэгтэй. Тэгж байж Библийн дагуу аль нь үнэн болохыг өөрийн эрүүл ухаанаар, гол нь нээлттэй байдлаар мэдэх боломжтой. Харин та Ээж Бурханы Сүмд явдаг хүн бол Библийн талаар судалж бусад урсгалын номнуудыг уншиж үзээрэй. Хэдий та гэгээлэг сайхан зүйлс гэж итгэж байвч, хэдхэн хүнийг баяжуулах бохир зүйлсэд оролцсон байхыг ч үгүйсгэх боломжгүй шүү дээ. Бид төөрөлдөн будилж яваагаа - 58 -
хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг, гэхдээ сайн уншиж, эргэцүүлэн бодох үед янз бүрийн өнцөгөөс харах чадварт суралцдаг. Энэ нь өөрийгөө зөв замаар явж байгаа Теологийн товхимол 05/01 (07) гэж бодож буй хүний онцлог. Өөрийн бодолгүйгээр хүнийг дагах бус, үнэнийг эрэлхийлэх хүнд Библи зөв замаар явах сонголтыг үргэлж нээдэг. Төгсгөл зүүлт 1. Бурханы сүмийнхэн донорын хөдөлгөөнд нэгдэв, SONIN.MN, http://sonin.mn/news/politicseconomy/42134, [2016-01-29] 2. Introduction, World Mission Society Church of God, http://english.watv.org/intro/introduction. asp, [2016-01-26] 3. Бурханы Нууц ба Амийн Усны Ундарга гэх номыг нь Монголын Ээж Бурханы сүм орчуулан гаргасан. 4. 하나님의교회세계복음선교회, 현대종교, http://www.hdjongkyo.co.kr/html/sup01_1. html?hid=106 [2016-02-02] 5. 하나님의교회 ( 세계복음선교협회 ) 의주요교리와그비판, 교회와신앙, http://www.amennews. com/news/articleview.html?idxno=12676, [2016-02-02] 6. Монголын Эвангелийн Эвсэл, Солонгос Чуулгануудын Нэгдсэн Холбоо, Гаж Буруу Урсгалууд: Буруу Урсгал Хуурамч Дүр Үзүүлэгчдээс Өөрсдийн Цуглаан Болон Гэр Бүлээ Хамгаалцгаая (Улаанбаатар, 2013), 20. 7. 자주하는질문, 새언약유월절하나님의교회, http://ncpcog.co.kr/rb/home/b/0603/639 [2016-02-02]. 8. Introduction, Church of God Global Website, http://www.ncpcog.net/eng/?page_id=11 [2016-02- 01]. 9. Is there a heavenly mother? Gotquestions.org, http://www.gotquestions.org/heavenly-mother. html [2016-02-02]. 10. WATV.org гэх албан ёсны нэр нь Ан Сан Хуны Гэрчүүд гэсэн нэршил орсон байж болох юм. 11. Church of God World Gospel Association v. Ji Won Tak (Northern Seoul Regional Court Civil Section Number 11 2005-07-08), https://docs.google.com/file/d/0b-vk7rldrws4s1ktblozc1fabvk/ edit [2016-02-02]. 12. Mission, World Mission Society Church Of God, http://english.watv.org/mission/worldwide.asp [2016-02-02]. 13. 예수증인회교리요람, 새언약유월절하나님의교회, http://www.ncpcog.co.kr/rb/ home/c/21/22/65 [2016-02-02]. 14. 새언약유월절하나님의교회, http://www.ncpcog.co.kr/rb/ [2016-02-04]. 15. 하나님의교회세계복음선교회, 현대종교, http://www.hdjongkyo.co.kr/html/sup01_1. html?hid=106 [2016-02-02]. 16. Walter Martin, The Kingdom of the Cults: An Analysis of the Major Cult Systems in the Present Christian Era, 24th (Rev. ed) (Minneapolis, MI: Bethany Fellowship, Inc, 1977), 361. 17. 하나님의교회 ( 세계복음선교협회 ) 의주요교리와그비판, 교회와신앙, http://www. amennews.com/news/articleview.html?idxno=12676 [2016-02-07]. 18. Church of God World Gospel Association v. Ji Won Tak (Northern Seoul Regional Court Civil Section Number 11 2005-07-08), page 5, https://docs.google.com/file/d/0b-vk7rldrws4s1ktblozc1fabvk/ edit [2016-02-02]. 19. George A. Mather et al., Encyclopedic Dictionary of Cults, Sects, and World Religions, Rev. and - 59 -
Библийн Сургалтын Төв updated ed (Grand Rapids, MI: Zondervan, 2006), 268. 20. Martin, The Kingdom of the Cults, 422. 21. Бурханы сүмийхэн донорын хөдөлгөөнд нэгдэв, SONIN.MN, http://sonin.mn/news/politicseconomy/42134 [2016-01-29]. 22. Чоль Ким Жү, Миний хонин сүрэг дууг минь сонсдог, (БНСУ: Мелхизедек Хэвлэлийн Газар, 2012), 463. 23. Мөн тэнд, 69-70. 24. Сан Хун, Ан, Бурханы Нууц Ба Амийн Усны Ундарга, (БНСУ: Мэлхизедек Хэвлэлийн Газар, 2012), 15-23. 25. 하나님의교회 ( 세계복음선교협회 ) 의주요교리와그비판, 교회와신앙, http://www. amennews.com/news/articleview.html?idxno=12676 [2016-02-02]. 26. Мөн тэнд 27. Мөн тэнд 28. Мөн тэнд 29. Мөн тэнд 30. Жү Чоль, Ким, Сүнс болон Сүйт бүсгүй ирээрэй (БНСУ: Мелхизедек хэвлэлийн газар, 2012), 309-310. 31. Мөн тэнд 32. Ahn Sahng-hong, Interpretation on the New Jerusalem and the Issue of the Head Covering of Brides, 1980&1983, http://ncpcog.co.kr/rb/home/b/0604/441 [2016-02-16]. 33. Фий, Гордон Д., Стюарт, Дуглас, Библийг Зохистой Уншихуй (Улаанбаатар: Монголын Бурханы Чуулганы Библийн Сургалтын Төв, 2013), 38 34. Mission, World Mission Society Church Of God, http://english.watv.org/mission/worldwide.asp [2016-02-15]. 35. Ээж Бурхан хэмээгчид ээ гэж, Dagaldagch.com: Христэч нийтлэл, блог, үйлчлэл, зар мэдээ, сонирхол, http://dagaldagch.com/?p=1366 [2016-02-16]. 36. Нийтлэлч ээж Бурханы сүмийн пастор, хуулийн зөвлөхтэй уулзах үеэр ярилцсан ярилцлагын хэсэг 37. Korea: The Church of God, including the denomination of Christianity to which it adheres, its beliefs and practices; whether there is a congregation of the Church of God in Seoul known as the Church of God Mission Society located at 381-2 Suyu-dong #2, Gangbuk-gu (2002-2004), Refworld, http://www.refworld.org/docid/42df611d20.html [2016-02-05]. Гантөмөрийн Лувсангомбо (M.Div) Библийн Сургалтын Тºвийн багш Арвин Ургац Илгээлт Чуулганы тэргүүн ахлагч (Библи тайлал болон практик теологийн хичээлүүдийг голчлон заадаг) - 60 -