ГАРЧИГ Хүснэгтэн мэдээллийн жагсаалт ii Зурган мэдээллийн жагсаалт ii Товчилсон үгийн жагсаалт iii Товч хураангуй iv Түлхүүр үг iv ОРШИЛ I ХЭСЭГ. ТАТВАРЫН БОЛОВСРОЛ, ТҮҮНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 1.1 Татварын боловсролын тухай...1 1.2 Татварын боловсролын үүсэл хөгжил...2 1.3 Бусад улс орны татварын боловсролын тухай...4 II ХЭСЭГ. ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 2.1 Сургуулийн өмнөх боловсрол...7 2.2 Ерөнхий боловсрол...9 2.3 Дээд боловсрол...10 III ХЭСЭГ. ДҮГНЭЛТ...11 IV ХЭСЭГ. САНАЛ ЗӨВЛӨМЖ...12 АШИГЛАСАН МАТЕРИАЛ v ХАВСРАЛТ vi
ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1. 2012 оны ХХОАТ төлөгчийн тоо, татвар төлсөн хэмжээ...6 Хүснэгт 2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга...8 Хүснэгт 3. ЕБС-аар олгож буй нийгмийн ухааны боловсролын тогтолцоо...9 ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ График 1. БНСУ-ын 2012 оны татварын орлогын бүтэц.......4 График 2. АНУ-ын 2012 оны татварын орлогын бүтэц..... 5 График 3. 2012 оны төсвийн орлого.........6 График 4. 2012 оны татварын орлогын бүтэц..... 6 График 5. 2013 оны ЕБС-ийн тоо, төрлөөр..... 9 График 6. Их, дээд сургууль коллежийн тоо/ хариуцлагын хэлбэрээр/...10 ii
ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ААНОАТ- Аж ахуй нэгжийн орлогын албан татвар АНУ- АТМ- БГД- БЗД- БНСУ- Америкийн нэгдсэн улс Автомат мөнгөний машин Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүгд найрамдах солонгос улс БСШУЯ- Боловсрол соёл шинжлэх унааны яам ЕБС- НББ- НӨАТ- ОАТ- ҮТЕГ- ХХОАТ- СӨБ- Ерөнхий боловсролын сургууль Нягтлан бодох бүртгэл Нэмэгдсэн өртгийн албан татвар Орлогын албан татвар Үндэсний Татварын Ерөнхий Газар Хувь хүний орлогын албан татвар Сургуулийн өмнөх боловсрол iii
ТОВЧ ХУРААНГУЙ Энэхүү ажлын хүрээнд сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулиудын оюутнуудад татварын боловсрол олгож буй өнөөгийн байдлыг судалсан болно. Судалгааны зорилго нь (i) Сурагчид болон оюутнуудын татварын боловсрол олж авч буй эх үүсвэрийг судлах, (ii) Татварын боловсролын талаар мэдлэг олгох шаардлагатай эсэхийг судлах, (iii) Татварын боловсрол олгох хичээлийн агуулганд багтах сэдвүүдийг тодорхойлох, (iv) Татварын боловсрол олгох сургалтын аргыг тодорхойлох юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд багш нарыг хамруулав. Судалгааны үр дүнд дараах зүйлүүдийг олж илрүүлээ. Үүнд: (i) Нийт сурагчид болон оюутнуудын татварын боловсрол олж авч буй албан болон албан бус эх үүсвэр маш хангалтгүй, (ii) Татварын болосрол олгох нь улс орны эдийн засаг төдийгүй, хувь хүний хувьд мэдэж байх ёстой маш чухал шаардлагатай зүйл гэдгийг тодорхойлсон, (iii) Мөнгө ба Татварын тухай ерөнхий ойлголт, Татварын төрөл, татварын ач тус, Төсвийн орлого, зарцуулалт, Хувь хүн, аж ахуйн нэгжийн татварын тооцоолол гэсэн сэдвийн хүрээнд татварын боловсрол олгох нь зүйтэй гэж үзсэн, (iv) Сургалтад дүрс бичлэг, бодит жишээн дээр ажиллах, татварын байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцуулах зэрэг аргыг ашиглавал тохиромжтой гэж үзэж байна. Ирээдүйд татварын тухай тодорхой мэдлэгтэй татвар төлөгчдийг бий болгохын тулд сургуулийн өмнөх наснаас нь эхлэн дээд сургууль төгстөл нь татварын тухай ойлголтыг системтэйгээр олгох хэрэгтэй болох нь энэхүү судалгааны ажлаас харагдаж байна. ТҮЛХҮҮР ҮГ: Татварын боловсрол (Tax education), Татварын боловсролын өнөөгийн байдал (Reality of Tax Education), Татварын боловсролыг сайжруулах (Improvements of Tax Education) iv
ОРШИЛ 1 Монгол Улс төсвийн орлогын 80-аад хувийг татварын орлогоор бүрдүүлдэг. Татварын орлогын 30 гаруй хувийг НӨАТ, 20 гаруй хувийг ХХОАТ бүрлдүүлдэг. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал шууд бус орлогын эзлэх хувь өндөр харагдаж байна. Мөн 2012 оны байдлаар хүн амын дунджаар 30 хувь буюу 1,125,478 хүн нь эдийн засгийн идэвхтэй хүн байна. Үүнээс давхардсан тоогоор 429,493 хүн буюу 38 хувь нь ХХОАТ төлсөн байна. Дээрх, эдийн засгийн идэвхтэй хүмүүсийн татвар төлөлтийг сайжруулбал улсын төсвийн орлогод ХХОАТ-ын эзлэх хувь хэмжээ өсөх юм. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь хувь хүний татварын боловсрол буюу татварын мэдлэг юм. Манай улс ард иргэддээ татварын мэдлэг олгох чиглэлээр төдийлөн дорвитой ажил хийгээгүй байна. Мөн алдарт эрдэмтэн, судлаач Алберт Эйнштэйн (1879-1956) хэлэхдээ Энэ дэлхий дээр ойлгоход хамгийн хэцүү зүйл бол орлогын татвар юм гэж хэлсэн байдаг. Тиймээс ард иргэдэд татварын мэдлэгийг ямар системээр хэзээ олгох вэ? гэдэг нь зайлшгүй судлах шаардлагатай сэдвүүдийн нэг юм. СУДЛАГДСАН БАЙДАЛ Albert Einstein, The renowned scientist, Albert Einstein (1879-1956) once asserted the hardest thing in the world to understand is income tax. In line with this, several tax educators had argued that it is important to teach young people www.ccsenet.org/ass Asian Social Science Vol. 9, No. 2; 2013155 (future taxpayers) about taxation before they have to pay income tax, so that they will respect the tax system and understand the requirement of having to pay tax when they start working (Barjoyai, 1992; Furnham, 2005; Kasipillai, Norhani, & Noor Afiza, 2003). Alm.J, Jackson.B, MCKee.M (1992) Татвар төлөгчдийн үзэд баримтлалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа, National Tax Journal 45, pp107-114 татвар төлөгчдийн боловсрол, татварын талаарх мэдлэгийн түвшин татвар төлөхөд нөлөөлдөг гэдгийг баталжээ. Ming Ling Lai (2013) Quest Tax Education in Non-Accounting Curriculum: A Malaysian Study - Санхүүгийн мэргэжлийн бус их дээд сургуулиудаас авсан татварын боловсролын талаарх судалгаа -д татварын хичээлийг сонгох хичээлээр оруулж өгөх нь зүйтэй юм гэж үзсэн бөгөөд одоогийн мэдлэг нь хангалтгүй гэж үзсэн байна. 홍정화, 박종성 우리나라세무학교육의현황과개선방안에관한연구 (2005) Солонгосын татварын боловсролын өнөөгийн байдалыг сайжруулах талаарх судалгаа -д татвартай холбоотой сэдвийг томруулж, сургалтын хөтөлбөрийг сайжруулах хэрэгтэй гэсэн санал зөвлөмж гаргажээ. Х.Тунгалагмаа. (2011), Монгол улсын татвар төлөлтийн төлөвшилтөд татварын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэх үүрэг илтгэлдээ татвар төлөлтийг төлөвшүүлэхийн тулд иргэдийн өнөөгийн хандлагыг судалж зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар татварын
боловсрол олгох талаар судлав. Үүндээ ЕБС-ийн сурагчдын хичээлд татварын ойлголт, ач холбогдлыг тусгаж өгөх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүллээ. Татварын ерөнхий газар. (2010), Татварын албадын үйл ажиллагааг сайжруулж, оюунлаг татварын албыг хөгжүүлэх жил болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд Ирээдүйн татвар төлөгч хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд БСШУЯ, ТЕГ, Японы Засгийн газрын дэргэдэх Жайка төсөл хамтран сурагчдад зориулсан татварын мөн чанарыг ухуулан таниулах, хууль эрхзүй, онол арга зүйн сэдвүүдийг тусгасан ном, сурах бичиг гаргасан байна. Х.Тунгалагмаа. (2011), Татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх арга зам илтгэлдээ татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэн хэвшүүлэхийн тулд иргэдэд бага наснаас нь эхлэн татвар төлөх сэтгэлзүйг төлөвшүүлэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлжээ. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО Судалгааны зорилго нь (i) Сурагчид болон оюутнуудын татварын боловсрол олж авч буй эх үүсвэрийг судлах, (ii) Татварын боловсролын талаар мэдлэг олгох шаардлагатай эсэхийг судлах, (iii) Татварын боловсрол олгох хичээлийн агуулганд багтах сэдвүүдийг тодорхойлох, (iv) Татварын боловсрол олгох сургалтын аргыг тодорхойлох юм. СУДАЛГААНЫ АЧ ХОЛБОГДОЛ Энэхүү судалгааны ач холбогдол нь ирээдүйн татвар төлөгчдөд татварын боловсрол олгох, ерөнхий боловсрол, дээд боловсролын хүрээнд нөлөөлөх хүчин зүйл арга замыг судлан тодорхой шийдвэрт хүрэх. СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ Судалгааны ажлыг хоёрдогч эх үүсвэрүүдээс шаардлагатай мэдээллийг авч харьцуулан дүгнэх, ярилцлага, анкетны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулж шинжилгээ хийж гүйцэтгэв. I ХЭСЭГ. ТАТВАРЫН БОЛОВСРОЛ, ТҮҮНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 1.1 ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ Төсвийн орлогын голлох эх үүсвэр нь татварын орлого бөгөөд дэлхийн улс орнуудад татвар ногдуулж, хураах Татвараа өөрөө тодорхойлон төлөх, Татварын алба тодорхойлж төлүүлэх гэсэн 2 систем хэрэглэж байна. Монгол Улсад Татварын ерөнхий хууль 1992 онд батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш 20-оод жилийн турш татвараа өөрөө тодорхойлж, төлөх тогтолцоог хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ. Тайлангаар татвараа өөрөө тодорхойлон төлөх тогтолцоо нь нэг талаас татвар төлөх ардчилсан үзэл санаанд нийцдэг бөгөөд нөгөө талаас татвар хураалтын төрийн зардлыг багасгах, бага зардлаар их татвар хураах 2
шаардлагад нийцдэг учраас зах зээл хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудад өргөн хэрэглэгддэг нийтлэг арга болж байна. Татвараа өөрөө тодорхойлж төлөх аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон нийтийн татварын талаарх мэдлэг боловсрол өндөр байх, сайн дураараа татварын хууль тогтоомжийг сахих, татварын тайлангаа үнэн зөв гаргаж байх явдал чухал ач холбогдолтой билээ. Энэхүү үйл ажиллагааг төлөвшүүлэхэд татвар төлөлтийн орчин, татварын сургалт, сурталчилгаа, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага зүй ёсоор шаардаж байгаа юм. Татвар төлөлтийн байдал, түүний хэрэгжилтэд хийж буй татварын хяналт шалгалтын үр дүнгээс харахад шалгалтад хамрагдаж буй аж ахуй нэгж, иргэдийн 65-75 хувь нь татварын хууль тогтоомжоо судалж, мэдэхгүй, нягтлан бодох бүртгэлийг зөв хөтөлдөггүйгээс болж санамсаргүй гарсан алдаанаас татварын зөрчилд орж, хүү торгууль төлөн үргүй зардал гаргаж байна. Энэ нь зах зээлийн нийгэмд татварын суурь мэдлэг зайлшгүй бий болгох, түүнчлэн татварын боловсролыг системтэй олгох асуудлыг зүй ёсоор шаардаж байгаа. 1 Мөн татварын суурь мэдлэггүйгээсээ болоод татварын зөрчилд орж байгаа нэг хэсэг байхад, санаатайгаар орлогоо нуун дарагдуулах буюу татвараас зугтаах хэсэг бүлэг хувь хүн, хуулийн этгээд байдаг. Гэхдээ татвараас зугтаах гэдэг ойлголт нь дараах 2 хэлбэртэй байж болдог. Үүнд: 1. Tax avoidance буюу татвараас зайлсхийх 2. Tax evasion буюу татвараас зугтаах Tax avoidance буюу татвараас зайлсхийх гэдэг нь хуулийн дагуу ногдсон татварыг бууруулахыг хэлнэ. Жишээ нь, манай улсын хувьд ХХОАТ-ын тухай хуульд үйл ажиллагааны орлогоос хасагдах зардалд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө 2 гэсэн заалт байдаг ба үүнийг ашиглан татвар ногдох орлогыг бууруулах боломжтой. Мөн татварын хөнгөлөлт үзүүлэх хэд хэдэн зүйл заалт тусгагдсан байдаг ба эдгээрийг ашиглан төлөх татвараа бууруулж бас болдог. Tax evasion буюу татвараас зугтаах гэдэг нь мөрдөгдөж буй хуулийн заалтыг санаатайгаар зөрчин татвар ногдох орлогоо нуун дарагдуулах, татвараа төлөхгүй байхыг хэлнэ. Үүнтэй тодорхой хуулийн хүрээнд хариуцлага тооцох боломжтой байдаг. 1 Х.Тунгалагмаа, 2012, МУ-ын татвар төлөгчдийн төлөвшилтөд татварын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэх үүрэг 2 Монгол Улсын ААНОАТ-ын тухай хуулийн 12.1.31 3
Далд эдийн засгийг судлан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн судалгаанаас харахад хамгийн ихээр бий болгодог гол нөлөө нь татвар төлөгчийн татварт хандах хандлага, татварын талаарх ойлголт, мэдлэг мэдээлэл дутмаг байгаатай ихээхэн холбоотой гэж ихэнх судлаачид судлан үзсэн байдаг. 1.2 ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ Татвар нь төлөх төлөгчтэй, ногдуулах объекттой, хуулийн хүрээнд мөнгөөр төлөгддөг үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаанд татвар төлөгч нь тулгуур хөдөлгүүр болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд татварын бодлогоор ихэвчлэн аливаа татварын хувь хэмжээг бууруулах эсвэл өсгөх, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг асуудалд түлхүү анхаарч ирсэн байна. 2010 оноос татвар төлөгч рүү илүү анхаарал хандуулж, ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүний нэг нь 2010 оныг Татварын ерөнхий газраас Татварын албадын үйл ажиллагааг сайжруулж, оюунлаг татварын албыг хөгжүүлэх жил болгох зорилт дэвшүүлсэн явдал юм. Уг зорилтын хүрээнд татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, ирээдүйн татвар төлөгчдөд чиглэсэн сургалт зохион байгуулах, татварын хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Ирээдүйн татвар төлөгч хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд БСШУЯ, ТЕГ, Японы Засгийн газрын дэргэдэх Жайка төсөл хамтран сурагчдад зориулсан Татварын тухай ойлголт, Татварын мөн чанар, Татвар ба татварын тогтолцоо гэсэн сурах бичиг гарсан байна. Мөн 2012 онд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд Би ирээдүйн татвар төлөгч, Татвар гэж юу вэ? гэсэн сэдвээр сургалт хийсэн байна. 1.3 БУСАД УЛС ОРНУУДЫН ТАТВАРЫН БОЛОВСРОЛ Бүгд Найрамдах Солонгос Улс Дэлхийн улс орнуудаас татвар төлөлтөөр дээгүүрт бичигддэг орны нэгт БНСУ багтдаг билээ. Доорх графикаас БНСУ-ын 2012 оны татварын орлогын хамгийн их хувийг НӨАТ, ХХОАТ, ААНОАТ эзэлж байгааг харж болно. Тэгвэл яагаад БНСУ-д татварын төлөлт өндөр хувьтай байдаг вэ? гэхээр үүний нэг шалтгаан нь БНСУ-ын боловсролын тогтолцоонд эдийн засаг, татварын хичээлийг ЕБС-ийн сурагчид болон Их дээд сургуулийн оюутнуудад олгодог төдийгүй татварын албатай хамтарч сургалт байнга явуулдагтай холбоотой юм. График 1. БНСУ-ын 2012 оны татварын орлогын бүтэц 4
БНСУ-ын татварын орлогын бүтэц 2012 он Бусад татвар 18% ХХОАТ 24% НӨАТ 29% ААНОАТ 24% ОАТ 5% Эх сурвалж: http://kostat.go.kr/portal/korea/index.action БНСУ-ын статистикийн мэдээлэл Солонгос улсын ерөнхий боловсролын тогтолцоо нь бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил, ахлах сургууль 3 жил, 6+3+3 гэсэн үндсэн тогтолцоотой байдаг. Цэцэрлэгийн наснаасаа, дээд сургууль хүртэлх боловсролын байгууллага 1 хичээлийн жилийг 2 улиралд хувааж, сургалтын төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаагаа явуулдаг. Хичээлийн 1-р улирал жил бүрийн 3-р сард эхэлдэг байна. Солонгосын боловсролын тогтолцоонд сургуулийн өмнөх болон бага, дунд ахлах ангиас эхлэн Солонгосын татварын алба -тай хамтран татварын талаар ойлголтыг системтэйгээр олгодог аж. Энэ хичээлийг хүүхэлдэйн кино, зурагт өгүүллэг, сонирхолтой тоглоом болон хүүхдийн насны онцлогт тааруулан заадаг бөгөөд Солонгосын татварын албаны зүгээс хүүхдүүдийн татварын боловсролд зориулсан тусгай цахим хуудас гаргасан байдаг. 3 Америкийн Нэгдсэн Улс Дэлхийн улс орнуудаас татвар төлөлтөөр дээгүүрт бичигддэг, тэр дундаа ХХОАТ-ын төлөлт өндөртэй улсуудын тоонд АНУ багтдаг билээ. Доорх графикаас АНУ-ын 2013 оны татварын орлогын хамгийн их хувийг ХХОАТ эзэлж байгааг харж болно. Тэгвэл яагаад АНУ-д хувь хүн илүү татвар төлдөг вэ? гэхээр үүний нэг шалтгаан нь АНУ-ын боловсролын тогтолцоонд эдийн засаг, татварын хичээлийг ЕБС-ын сурагчдад олгодогт байгаа юм. График 2. АНУ-ын 2012 оны татварын орлогын бүтэц 3 http://www.nts.go.kr/kids/tax_main.html, http://www.nts.go.kr/youth/ 5
АНУ-ын татварын орлогын бүтэц 2013он НДШ 34% Бусад 5% ААНОАТ 10% ХХОАТ 48% ОАТ 3% Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/taxation_in_the_united_states АНУ-ын боловсролын тогтолцоонд цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх насны боловсролын ахлах ангиас эхлэн татварын талаар ойлголтыг системтэйгээр эзэмшүүлдэг байна. Бага, дунд, ахлах ангид нь татварын үүсэл, хөгжил, хууль эрхзүйн орчинг зааж, иргэн бүр татвар төлөх үүрэгтэй гэдэг ухамсрыг суулгаж өгдөг. Энэ хичээлийг хүүхэлдэйн кино, зурагт өгүүллэг болгон хүүхдийн насны онцлогт тааруулан хийдэг төдийгүй цахим ертөнц өндрөөр хөгжиж байгаа өнөө үед АНУ-ын зүгээс хүүхдүүдийн татварын боловсролд зориулсан багш, хүүхдэд гэсэн категоричилсон сайт хүртэл гаргасан байна. 4 II ХЭСЭГ. ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монгол Улсад Татварын ерөнхий хууль 1992 онд батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй жилийн турш татвараа өөрөө тодорхойлж, төлөх тогтолцоог хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Монгол Улсын төсвийн орлого болон татварын орлогын бүтэц, 2012 оны байдлаар хүн амын дунджаар 30 хувь буюу 1,125,478 хүн нь эдийн засгийн идэвхтэй хүн байна. 5 Үүнээс хүснэгт 1-ээс харвал давхардсан тоогоор 429,493 хүн буюу 38 хувь нь ХХОАТ төлсөн байна. Нийт төлсөн татварын хэмжээ нь нийт татварын орлогын 20-30 хувийг эзэлж байна. 6 4 http://apps.irs.gov/app/understandingtaxes/index.jsp 5 Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2012он, http://www.nso.mn/ 6 Монгол Улсын үндэсний татварын алба http://www.mta.mn/page/file 6
Аж ахуй эрхэлсний орлого ХХОАТ-ын төрөл Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган-1/ Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар Урлаг, тоглолт, спортын тэмцээний, ШУ-ны бүтээл /Суутган-2/ Орлогыг нь тодорхойлох боломжгүй иргэдийн орлого /патент/ Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлого /Суутган-3/ Мал бүхий иргэдийн тоо НИЙТ Татварын боловсролын өнөөгийн байдал ба цаашид сайжруулах арга зам Хүснэгт 1. 2012 оны ХХОАТ төлөгчийн тоо, татвар төлсөн хэмжээ Татвар төлсөн Төлсөн татварт Татвар хэмжээ /мянган эзлэх хувь төлөгчийн тоо төгрөгөөр/ 1,6% 91 734 5 000 000.0 75 079 300 000 000.0 5 151 10 000 000.0 10 3 000.0 57 615 3 000 000.0 - - 199 904 1 900 000.0 429 493 319 903 000.0 93,8% 3,1% 0,0009% 0,9% - 0,6% 100% 2012 оны улсын төсвийн орлого ТАТВАРЫН БУС ОРЛОГО 13% ХӨРӨНГИЙН ОРЛОГО 0,3% ТАТВАРЫН ОРЛОГО 87% 2012 оны татварын орлогын бүтэц НДШ 16% Бусад 20% НӨАТ 31% ААНОАТ 12% ХХОАТ 21% График 3. 2012 оны төсвийн орлого График 4. 2012 оны татварын орлогын бүтэц Эх сурвалж: Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2012 он Дээрх зурган мэдээллээс харахад манай улс төсвийн орлогын дийлэнх хувийг шууд бус орлогоор бүрдүүлж байгаа нь харагдаж байна. Нийт татварын орлогод нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар нь 31 хувийг нь эзэлж байна. Энэ нь дэлхийн улс орнуудын хувьд: - Эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнуудад төсвийн нийт орлогод хувь хүний орлогын албан татварын эзлэх хувийн жин өндөр, 7
- Хөгжиж буй орнуудын хувьд төсвийн нийт орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварын эзлэх хувийн жин өндөр, - Буурай хөгжилтэй улс орнуудад төсвийн нийт орлогод нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын эзлэх хувийн жин өндөр байдаг бөгөөд буурай хөгжилтэй улс орнуудын хувьд ард түмэндээ татварын дарамтыг илүү ихээр үүрүүлдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. 7 2.1 СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДИЙН ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО Эрдэмтэн, судлаачдын олон төрлийн судалгаагаар сургуулийн өмнөх насны хүүхдийн тархи хамгийн уян хатан, суралцах өргөн боломжийг агуулдаг онцлогтой нь тогтоогджээ. Мөн энэ насанд хүний төлөвшлийн суурь тавигддаг. 8 Иймээс сургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн хөгжүүлэх шаардлага урган гарч байна. Иймээс татварын тухай ойлголт өгөхийн өмнөх мөнгөний тухай ойлголт сэдвийн хүрээнд мөнгө түүнтэй холбоотой хадгалах хуримтлуулах, зарцуулах, зээл, хөрөнгө оруулалт хийх гэх мэт агуулгаар мэдлэг олгох нь насан туршийн татварын боловсролын суурь тавигдах эхлэл болно. 2012-2013 оны хичээлийн жилийн мэдээгээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт хүүхдийн 77,6 хувь болох 181,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсаны 83 хувь нь цэцэрлэгт, 17 хувь нь хувилбарт сургалтад хамрагдаж байна. 9 Сургуулийн өмнөх боловсролын сургалтын зохион байгуулалтыг доорх хүснэгтээс харна уу. Сургалтыг зохион байгуулах чиглэл Сургалтын зохион байгуулалт 1. Хөдөлгөөн, эрүүл мэнд Хүүхдийн 2. Хэл яриа, харилцаа хөгжлийн онцлогт Хүснэгт 2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга Хувилбарт Үндсэн сургалтын сургалтын нэг Бүлэг зохион нэг хичээлийн хичээлийн байгуулалт жилийн үргэлжлэх жилд хугацаа үргэлжлэх хугацаа Бага Дунд 200цаг 7 Х.Тунгалагмаа, 2012, МУ-ын татвар төлөгчдийн төлөвшилтөнд татварын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэх үүрэг 8 Масару Ибука, 2012, Гурван нас хүрэхэд оройтно 9 www.davalgaa.mn/modules/cms/read-боловсролын шинжлэх ухааны сайдын 2013 оны 8-р сарын 28-ны өдрийн А/327 тоот тушаалын 1-р хавсралт 8
Байгаль, нийгмийн 3. орчны талаарх мэдлэг төсөөлөл Математикийн энгийн 4. төсөөлөл 5. Урлаг, уран сайхан тохирсон хугацаа давтамжтай, нэгдмэл агуулгаар хүүхэд бүрийг хамруулан зохион байгуулна. Ахлах Бэлтгэл Холимог 38 долоо хоног (9дүгээр сарын 1- нээс 6-р сарын 1) Дээрх мэдээлэлд тулгуурлан бид 3 улсын цэцэрлэг болон 2 хувийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 5 багшаас (Үүнд: Нийслэлийн БГД-ийн 66 цэцэрлэгийн Б бүлгийн багш, БЗД-ийн 122 цэцэрлэгийн А бүлгийн багш, Гүүр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш, Басархан цэцэрлэгийн цэнхэр бүлгийн багш нар хамрагдсан болно. ) ярилцлагын аргаар судалгаа авсан бөгөөд ярилцлагад Нийгмийн орчны талаарх мэдлэг олгох чиглэлийн хүрээнд Мөнгөний тухай ойлголт гэсэн сэдвээр хичээл ордог эсэх, Хичээл ордог бол хэрхэн ямар байдлаар ордог вэ? гэдгийг лавлахад дараах хариултуудыг өгч байв. Үүнд: - Одооны хүүхдүүд мөнгөний талаар тодорхой хэмжээний ойлголтыг гэр бүлээсээ авчихсан байдаг. - Яг тийм сургалт явуулдаггүй. - Танин мэдэхүйн хичээлийг илүү түлхүү ордог. Жишээ нь байгаль орчин гэх мэт... - Дээрх багш нар бүгд мөнгөний тухай хичээл орох нь зүйтэй гэж үзсэн ч, хэрхэн ямар сургалтын арга барилаар болон энэ чиглэлээр сурган заах арга барил дутмаг гэх мэт хүндрэлтэй асуудлууд байдаг гэж хариулсан байна. 2010 онд Хэнтий аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах тасгаас цэцэрлэгийн хүүхдүүдэд сар бүр татварын анхан шатны мэдлэг олгох сургалтыг байгуулж байсан бөгөөд Бид ирээдүйн татвар төлөгч, Татвар гэж юу вэ? гэсэн сэдвээр сургалт зохион байгуулжээ. Гэвч дээрх сургалтад хэрэглэсэн үзүүлэх материал буюу Билгүүн, Жавхлан 2-ын татвартай танилцсан түүх, Этон гариг зэрэг хүүхэлдэйн кино нь цэцэрлэгийн насны хүүхэд ойлгоход хүндрэлтэй, сонирхол татахуйц бус байв. Манай улсад дан ганц хүүхдэд зориулсан телевизийн суваг 2010 онд үүссэн байна. Энэхүү Dream channel аар хүүхдийн нас, сэтгэхүй, тэдний онцлогт тохирсон урлаг, спорт, эрүүл мэнд, хууль эрхзүй, эдийн засгийн танин мэдэхүйн зэрэг олон сонирхолтой нэвтрүүлэг, киног бэлтгэн хүргэсээр байгаа боловч Татварын боловсрол олгох чиглэлээр тууштай хийгдсэн орчин үеийн нэвтрүүлэг, цуврал хүүхэлдэй кинонууд одоогийн байдлаар хийгдээгүй байна. 2.2 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО 9
2013 оны хичээлийн жилийн байдлаар нийт 755 ЕБС байгаагаас улсын 621 сургууль, хувийн хэвшлийн 134 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд нийт 491,6 мянган хүүхэд ерөнхий боловсрол эзэмшин суралцаж байна. 10 График 5. 2013 оны ЕБС-ийн тоо, төрлөөр ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОО /ТӨРЛӨӨР / Бага 8% Ахлах 75% Суурь 17% Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо (2013)- http://www.nso.mn/ 2010 онд Ерөнхий боловсролын сургуулиар олгож буй нийгмийн ухааны боловсролын тогтолцоо шинэчлэгджээ. Тухайлбал, нийгмийн ухааны боловсролын агуулгыг ерөнхий боловсролын бага, суурь, бүрэн дунд гэсэн бүх түвшинд залгамж холбоотой судлах эхлэл тавигдсан байна. Хүснэгт 3. ЕБС-р олгож буй нийгмийн ухааны боловсролын тогтолцоо ЕБ-ын түвшин Бага боловсрол Суурь боловсрол Бүрэн дунд боловсрол Анги I II III IV V VI VII VIII IX X XI XII Хичээл Хүн-Орчин Хүн-нийгэм Нийгмийн ухаан Нийгмийн ухаан - Бага боловсролын түвшний агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн /Хүн-Орчин/ 11 o Эрүүл амьдрах үндэс o Хүрээлэн буй байгаль o Нийгэм соёл - Бага боловсролын түвшний агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн /Хүн-Нийгэм/ 12 o Орон нутгийн нийгэм, соёл o Эрхзүй o Ёсзүй - Суурь боловсролын түвшний агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн 13 10 Монгол улсын статистикийн эмхтгэл 2012 он, http://www.nso.mn/ 11 http://edu.blogmn.net/49191/yerunhii-bolovsrolyn-12-jiliin-surguuliin-hun-orchin-hicheeliin--negdugeer-angiin-surgaltynhutulbur.html 12 http://www.mecs.gov.mn/data/education/zuvlumj_12_jil/class-iv/hun-niigem-4.pdf 13 Түүх, нийгмийн ухааны хичээлийн боловсролын стандарт, 2010 10
o Нийгэм, нийгмийн харилцаа o Эрхзүй o Ёсзүй o Эдийн засаг Боловсролын түвшний стандартуудад 14 (Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт) Нийгмийн тухай мэдлэг хичээлийн агуулгад татварын тухай мэдлэг олгох хичээл байна гэж тусгасан боловч Боловсролын агуулгын чиглэлийн стандартад 15 (Нийгмийн ухааны боловсролын стандарт) уг хичээлийн агуулгад татварын боловсрол олгох талаар оновчтой тогтсон сэдэв агуулга багтаагүй байна. 2.3 ДЭЭД БОЛОВСРОЛ 2013 оны байдлаар манай улсад нийт 130-аад их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 38 нь НББ, Санхүү, Бизнесийн чиглэлийн сургууль байна. Мөн Үүний 5 нь Гадаадын сургууль, 16 нь Улсын сургууль, 79 нь хувийн хэвшлийн сургуулиуд байна. График 6. Их, дээд сургууль коллежийн тоо/ хариуцлагын хэлбэрээр/ Моннголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын сургууль 5% ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ КОЛЛЕЖИЙН ТОО /ХАРИУЦЛАГЫН ХЭЛБЭРЭЭР/ Төрийн өмчийн бус 79% Төрийн өмчийн16% Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо (2013)- http://www.nso.mn/ Их дээд сургуулиудын оюутнуудын татварын мэдлэг олж авч буй эх үүсвэрийг тандалтын аргаар судалсан ба үүнд мэргэжлийн болон мэргэжлийн бус 16 чиглэлийн сургуулиудыг хамруулсан. Судалгааны зорилго нь (i) Сурагчид болон оюутнуудын татварын боловсрол олж авч буй эх үүсвэрийг судлах, (ii) Татварын боловсролын талаар мэдлэг олгох шаардлагатай эсэхийг судлах, (iii) Татварын боловсрол олгох хичээлийн агуулганд багтах сэдвүүдийг тодорхойлох, (iv) Татварын боловсрол олгох сургалтын аргыг тодорхойлох юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд багш нарыг хамруулав. Судалгааны үр дүнд дараах зүйлүүдийг 14 http://www.meds.gov.mn-бага, дунд, суурь, бүрэн дунд боловсролын стандарт 15 http://www.mecs.gov.mn/data/education/zuvlumj_12_jil/class-viii/tuuh-niigmiinuhaan-8.pdf 16 Мэргэжлийн гэдэг нь санхүү болон бизнесийн чиглэлийн сургуулиуд, мэргэжлийн бус гэдэг нь дээрхээс бусад чиглэлийн сургуулиудыг хэлнэ. 11
олж илрүүлээ. Үүнд: (i) Нийт сурагчид болон оюутнуудын татварын боловсрол олж авч буй албан болон албан бус эх үүсвэр маш хангалтгүй, (ii) Татварын болосрол олгох нь улс орны эдийн засаг төдийгүй, хувь хүний хувьд мэдэж байх ёстой маш чухал шаардлагатай зүйл гэдгийг тодорхойлсон, (iii) Мөнгө ба Татварын тухай ерөнхий ойлголт, Татварын төрөл, татварын ач тус, Төсвийн орлого, зарцуулалт, Хувь хүн, аж ахуйн нэгжийн татварын тооцоолол гэсэн сэдвийн хүрээнд татварын боловсрол олгох нь зүйтэй гэж үзсэн, (iv) Сургалтад дүрс бичлэг, бодит жишээн дээр ажиллах, татварын байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцуулах зэрэг аргыг ашиглавал тохиромжтой гэж үзэж байна. III ХЭСЭГ. ДҮГНЭЛТ Ирээдүйд татварын тухай тодорхой мэдлэгтэй татвар төлөгчдийг бий болгохын тулд сургуулийн өмнөх наснаас нь эхлэн дээд сургууль төгстөл нь татварын тухай ойлголтыг системтэйгээр олгох хэрэгтэй болох нь энэхүү судалгааны ажлаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ татварын талаар эрт ойлголт өгнө төдий чинээ татварын тухай мэдлэгтэй татвар төлөгчид ирээдүйд төрөн гарна. Учир нь эрдэмтэн, судлаачдын олон төрлийн судалгаагаар сургуулийн өмнөх насны хүүхдийн тархи хамгийн уян хатан, суралцах өргөн боломжийг агуулдаг онцлогтой нь тогтоогдсон байна. Мөн энэ насанд хүний төлөвшлийн суурь тавигддаг. Иймээс сургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн хөгжүүлэх шаардлага урган гарч байна. Дэлхийн хөгжингүй улс орнуудын татварын бодлого, стратеги, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэргээс дүгнэн харахад ард иргэдийн суурь боловсролд татварын тухай хичээлийг оруулж, хувь хүн болоод хуулийн этгээдүүдийн татвар төлөх төлөвшлийг багаас нь олгох нь чухал гэж хүлээн зөвшөөрч ЕБСийн суурь мэдлэгийн хичээлийн хүрээнд татварын боловсролыг оруулж өгчээ. Цаашлаад улс орны эдийн засгийн чадвар чадавхад нөлөөлдөг гол хүчин зүйл нь татвар байдаг учраас хувь хүний төлөвшилд татварын зарчим, мөн чанараас нь түлхүү таниулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэдийг бэлтгэн гаргах нь зүйтэй. IV ХЭСЭГ. САНАЛ ЗӨВЛӨМЖ Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд татварын талаар мэдлэг олгохоос өмнө мөнгөний талаарх ойлголтыг өгч эхлэх нь зүйтэй. Гэхдээ цэцэрлэгийн багшаас гадна, аав ээж, ах, эгч, зурагт хуудас, видео бичлэг, телевизийн нэвтрүүлэг гэх мэт олон нийтийн хэрэгсэлээр дамжуулан энэ ойлголтыг зөв зүйтэй өгөх хэрэгтэй байна. Жишээ нь: Бага насны хүүхдүүдэд бутархай буюу задгай мөнгийг танилцуулах. Хэдийгээр бага мөнгө ч гэсэн мөнгөний гахайг ашиглан тэдгээрийн үнэ цэнийг ойлгуулах. АТМ-ээс мөнгө авах, хүнсний дэлгүүрт ороод мөнгөө төлөхдөө тайлбарлах хэрэгтэй. Учир нь хүүхдүүд маш гярхай байдаг учир маш олон янзаар мөнгөний талаарх ойлголтыг олж мэдэх болно. Мөн татвараар 12
хүүхдийн цэцэрлэг, сургууль, зам, гүүр, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулдаг гэх мэтээр аль болох хүүхдэд ойр дөхөм зүйлүүдтэй нь холбож тайлбарлах хэрэгтэй. ЕБСургуулийн Боловсролын түвшний стандартуудад 17 (Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт) Нийгмийн тухай мэдлэг хичээлийн агуулгад татварын тухай мэдлэг олгох хичээл байна гэж тусгасан боловч Боловсролын агуулгын чиглэлийн стандартад 18 (Нийгмийн ухааны боловсролын стандарт) уг хичээлийн агуулгад татварын боловсрол олгох талаар оновчтой тогтсон сэдэв агуулга багтаагүй байна. Мөн багш нарт зориулсан энгийн ойлгомжтой сургалын гарын авлага байхгүй байгаа нь багш нарт уг хичээлийг ороход хүндрэл үзүүлж байна. Тиймээс татвар төлөгч гэж хэн бэ?, татварын үндсэн ойлголтууд, татварын төрлүүдийг тусгай хичээл боловсруулахгүйгээр бусад хичээлтэй уялдуулан энгийн ойлгомжтой хэлбэрээр оруулж өгөх хичээлийн агуулгад нь нэмж өгөх нь зүйтэй. Ингэхдээ дүрс бичлэг бодит жишээ буюу өөрсдийн амьдрал ахуй дээр гарч байгаа энгийн үйл явдлуудыг ашиглан орох нь зүйтэй юм. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд уг хичээлийг сонгон суралцах хичээлүүд дээр нэмэх шаардлагатай гэж үзэж байсан. Иймээс татварын хичээлийг дан ганц мэргэжлийн сургуулиудад орох биш мэргэжлийн бус сургуулийн сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгад нь хөнгөн хэлбэрээр оруулж өгөх нь зүйтэй. Сургалтад дүрс бичлэг, бодит жишээн дээр ажиллах, татварын байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцуулах зэрэг аргуудыг ашиглавал тохиромжтой гэж үзэж байна. 17 http://www.meds.gov.mn-бага, дунд, суурь, бүрэн дунд боловсролын стандарт 18 http://www.mecs.gov.mn/data/education/zuvlumj_12_jil/class-viii/tuuh-niigmiinuhaan-8.pdf 13
АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном зүй: 1. Г.Алтанзаяа, Татварын бүртгэл УБ, 2013 он 2. Д.Цэндэнпил, Татварын онол арга зүй УБ, 2012 он 3. Масару Ибука, Гурван нас хүрэхэд оройтно УБ, 2012 он 4. Монгол улсын статистикийн эмхтгэл 2012 он 5. Түүх, нийгмийн ухааны хичээлийн боловсролын стандарт, 2010 он Судалгааны ажил: 1. Albert Einstein, The renowned scientist, Albert Einstein (1879-1956) once asserted the hardest thing in the world to understand is income tax. 2005 он 2. Alm.J, Jackson.B, MCKee.M Татвар төлөгчдийн үзэд баримтлалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа, National Tax Journal 45, 1992 он 3. Ming Ling Lai, Quest Tax Education in Non-Accounting Curriculum: A Malaysian Study - Санхүүгийн мэргэжлийн бус их дээд сургуулиудаас авсан татварын боловсролын талаарх судалгаа 2013 он 4. Х.Тугалагмаа. (2011), Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх арга зам 2012он 5. Х.Тунгалагмаа, МУ-ын татвар төлөгчдийн төлөвшилтөд татварын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэх үүрэг 2012он 6. 홍정화, 박종성 우리나라세무학교육의현황과개선방안에관한연구 Солонгосын татварын боловсролын өнөөгийн байдалыг сайжруулах талаарх судалгаа 2005он Цахим мэдээлэл: 1. http://search.ebscohost.com/ EBSCO 2. http://apps.irs.gov/app/understandingtaxes/index.jsp 3. http://edu.blogmn.net/49191/yerunhii-bolovsrolyn-12-jiliin-surguuliin-hun-orchinhicheeliin--negdugeer-angiin-surgaltyn-hutulbur.html 4. http://www.mecs.gov.mn/data/education/zuvlumj_12_jil/class-iv/hun-niigem-4.pdf 5. http://www.mecs.gov.mn/data/education/zuvlumj_12_jil/class-viii/tuuhniigmiinuhaan-8.pdf 6. http://www.meds.gov.mn -Бага, дунд, суурь, бүрэн дунд боловсролын стандарт 7. http://www.nso.mn/ 8. http://www.nts.go.kr/kids/tax_main.html, http://www.nts.go.kr/youth/ 9. www.davalgaa.mn/modules/cms/read-боловсролын шинжлэх ухааны сайдын 2013 оны 8-р сарын 28-ны өдрийн А/327 тоот тушаалын 1-р хавсралт 10. Монгол улсын үндэсний татварын алба http://www.mta.mn/page/file v