Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Олон Улс Судлал 1 (107), 2017 он: 143-168 дугаар тал БНАСАУ-ЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО БА КИМ ЖОН ИР С. Батсайхан БНАСАУ нь Үндсэн хуулийнхаа дагуу тусгаар тогтносон социалист улсаа тунхаглан социализмын онолыг Жүчэйгийн үзэл суртлаар баяжуулж, нэг хүний буюу нэг гэр бүлийн засаглал тогтсон төрийн өвөрмөц бүтэцтэй улс ажээ. Умард Солонгосын төрийн бодлого тодорхойлох байгууллга нь эхэндээ СХН буюу Намын ТХ-ны УТТ байсан бол Ким Жон Ир-ийн үед цэргийнхэн буюу УБХХ-нд шилжжээ. Харин тус улсын эрх мэдэл үнэн хэрэгтээ эцэг Ким Ир Сен, хүү Ким Жон Ир-ийн гарт төвлөрч байсан ба өдгөө ач хүү Ким Жон Ун-д шилжсэн. Ким Жон Ирийн төрийн бодлогын онцлог нь түүний албан ёсны бус бодлого буюу ойр дотныхны ба батлах бодлогоор илэрхийлэгдэнэ. Түлхүүр үг: БНАСАУ-ын төрийн тогтолцоо, Ким Ир Сен, Ким Жон Ир, Ким Жон Ун 1. БНАСАУ-д социалист төрийн тогтолцоо тогтсон ба түүний онцлог Солонгосын дайны дараа (1953) Солонгос орон хоёр хуваагдахад түүний хойд хэсэгт ЗХУ ба БНХАУ-ын тусламж, нөлөөн дор Ким Ир Сен-ий удирдлагаар БНАСАУ байгуулагдсан. Тус улсын гол хууль нь Үндсэн Хууль ба анх 1948 онд баталж, 1972 онд шинэчлэн найруулж, 2017/ 1 (107) 143
ОЛОН УЛС СУДЛАЛ 1992, 1998, 2009, 2010, 2012, 2013 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ. БНАСАУ Үндсэн Хуулиндаа БНАСАУ бол бүх Солонгосын ард түмнийг төлөөлсөн бие даасан социалист улс 1 гэж тодорхойлжээ. БНАСАУ-ын төрийн тогтолцоо ч социалист бүтэцтэй болж, 1990- ээд он хүртэл буюу Ким Ир Сен-ий үед ЗХУ-ын төрийн тогтолцооны системийг хуулбарласан маягтай байжээ. Энэ үед хэдийгээр БНАСАУ-ын эрх барих дээд байгууллага нь АДХ (Ардын Дээд Хурал) гэж Үндсэн хуулиндаа заасан ч үнэн хэрэгтээ улсын бүх эрх мэдлийг СХН (Солонгосын Хөдөлмөрийн Нам) гартаа авчээ. Намын удирдах үүргийг Үндсэн Хуулиндаа: БНАСАУ нь Чосоны Хөдөлмөрийн Намын удирдлаган дор бүх үйл ажиллагааг явуулна хэмээн баталгаажуулжээ. 2 Бусад социалист орнууд, ялангуяа ЗХУ-тай нэгэн адилаар СХН нь НТХ (Намын Төв Хорооны)-ны УТТ (Улс Төрийн Товчоо) гоор дамжуулан улс орныг бүхэлд нь удирдах болж, улсын гадаад дотоод бодлого тоодорхойлох асуудал албан ёсоор УТТ-нд хамаарч байв. НТХ-ны УТТ нь нам, төр, цэрэг зэрэг салбар бүрийн тэргүүлэгчид, тухайлбал Намын Төв Хороо-ны ЕНБД (Ерөнхий Нарийн Бичгийн Дарга) ба нарийн бичгийн дарга нар, Засгийн газар-ын Ерөнхий сайд ба ерөнхий сайдын орлогч нар, түүнчлэн салбар бүрийн сайд нараас дээшхи боловсон хүчнүүдээс сонгогдсон хүмүүсээс бүрдсэн зөвлөлдөх чанартай удирдах байгууллага байв. Эдгээр салбар бүрийн хариуцлагатай албан тушаалтнууд Намын УТТ-ны гишүүн, эсвэл орлогч гишүүдийн албан тушаалтай ба Намын УТТ-ны хуралд оролцож, өөрсдийнхөө боловсруулсан өөрсдийн салбарын бодлогын төлөвлөгөөнүүдийг оруулан хэлэлцүүлж, засаж, нэмэлт хийсний дараа Намын ТХ-ны ЕНБДарга эцсийн шийдвэрийг гаргах замаар улсын бодлогыг тодорхойлж байв. Ингэж тодорхойлсон бодлогыг шаардлагатай гэж үзвэл АДХ-аар албан ёсоор оруулж Намын ТХны нарийн бичгийн даргын газрын харьяа мэргэжлийн салбаруудын удирдлага, хяналтан дор ЗГ-ын салбар бүр гүйцэтгэж байв. Гэвч Намын УТТ-ны энэ мэт бодлого тодорхойлох чадвар нь 1994 онд Ким Ир Сен нас барахтай хамт дуусгавар болжээ. 1 БНАСАУ-ын ҮХ, I бүлгийн 1 дүгээр зүйл, 1972 2 БНАСАУ-ын ҮХ, I бүлгийн 11 дүгээр зүйл, 1992 144 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага БНАСАУ хэдийгээр нам төвтэй социалист төрийн тогтолцооны системтэй байсан ч төрийн удирдлага нэг хүний гарт улам бүр төвлөрсөөр байв. 1972 онд баталсан шинэ Үндсэн хуулийнхаа YI бүлэгт БНАСАУ-ын Дарга буюу Ерөнхийлөгч 3 гэсэн заалт оруулж, энэ үеээс Ким Ир Сен БНАСАУ-ын Ерөнхийлөгч болжээ. Үүнд БНАСАУ-ын Ерөнхийлөгч улсын тэргүүн нь байж БНАСАУ-ын төрийн дээд эрхийг төлөөлнө гэж заажээ. 4 Энэ нь бусад социалист орнуудаас зөвхөн БНХАУ-д хэрэглэж ирсэн ойлголт ба 1949-1954 онд Мао Цзэдун БНХАУ-ын дарга байв. Мөн 1972 оны Үндсэн хуулийн ҮII бүлэгт Ардын Төв Хороо нь БНАСАУ-ын төрийн эрх барих удирдах дээд байгууллага гээд Ардын Төв Хорооны тэргүүн нь Ерөнхийлөгч байна гэж заажээ. 5 Ийнхүү Ким Ир Сен СХН-ын ТХ-ны ЕНБД, 1972 оноос БНАСАУ-ын Ерөнхийлөгч, Ардын Төв Хорооны дарга, Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын Батлан Хамгаалах Хороо-ны дарга, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч гэсэн албан тушаалтай болсноор БНАСАУ-ын төрийн бүх дээд албан тушаалыг авчээ. Гагцхүү 1948 оноос хашиж ирсэн СНТ-ын даргын албан тушаалаа л 1972 онд Ерөнхийлөгч болохтойгоо хамт өгчээ. Гэхдээ Ким Ир Сен-ий хувьд төрийн тэргүүний гол албан тушаал нь 1949-1994 он хүртэл насан эцэстлээ хашиж ирсэн СХН-ын ТХ-ны ЕНБДарга байсан ажээ. Хэдийгээр БНАСАУ-ын улс төрийн систем нь социалист гэдэг утгаараа ЗХУ болон социалист орнуудынхтай адил төстэй байсан боловч бас өөрийн гэсэн хэд хэдэн онцлогтой байв. Түүхч болон улс төр судлаачид солонгосын улс төрийн системийн ерөнхий төрхийг авч үзэхдээ Күнзийн соёлын уламжлалын нөлөөн дор бүрдсэн гэдэгтэй санал нэгддэг юм. Энд Күнзийн сургааль нь бүх нийтийн тэгш байдал гэсэн хэвтээ шугамаар биш захирагч захирагдагч гэсэн босоо тогтолцоотой байдаг онцлогийг дурьдаж болох юм. Өөр нэг онцлог нь марксизм-ленинизм гэсэн социализмын сонгодог онолоос гадна Ким Ир Сен Жүчэй (Чучхе) 6 -гийн онолыг улсынхаа 3 БНАСАУ болон БНХАУ-д адил дүрс үсэг (ханз)-ээр илэрхийлэгддэг ба БНАСАУынхыг Ерөнхийлөгч, БНХАУ-ынхыг Дарга гэж орчуулж иржээ. 4 БНАСАУ-ын Үндсэн хуулийн ҮI-р бүлгийн 89 дүгээр зүйл, 1972 5 Мөн тэнд, 100, 101 дүгээр зүйл, 1972 6 Ким Ир Сений боловсруулсан Өөрөө өөртөө эзэн байх гэсэн гол утга санаатай улс төрийн онол. 2017/ 1 (107) 145
ОЛОН УЛС СУДЛАЛ үзэл суртлын гол онол болгожээ. Үндсэн хуулиндаа: БНАСАУ нь марксизм-ленинизмыг өөрийн улсынхаа бодит байдалд бүтээлчээр авч хэрэглэн СХН-ын Жүчэйгийн онолыг өөрийн үйл ажиллагааны чиглэл болгоно 7 гэжээ. Харин 1992 онд засварлагдсан Үндсэн хуульдаа Марксизм-Ленинизм гэсэн ишлэлийг авч хаяснаар солонгосын үндсэн онол нь жүчэй болжээ. Үндсэн хуулиндаа уг онолын улсын бодлогыг удирдах үүргийг заахдаа: БНАСАУ нь хүн төвтэй үзэл баримтлал болох ард түмний массын бие даасан байдлыг хэрэгжүүлэхийн тулд хувьсгалт онол болсон жүчэйгийн онолыг өөрийнхөө үйл ажиллагааны удирдах чиглэл болгоно 8 гэжээ. Бас өөр нэг онцлог нь улсын бүх удирдлага эхлээд Ким Ир Сен, дараа нь Ким Жон Ир гэсэн эцэг, хүү хоёрын гарт шилжсэн явдал байлаа. Умард Солонгосын 1990-ээд оны улс төрийн тогтолцоог судлаачид, Нам ба төрийн их бага бүх хэргийг Ким Ир Сен ба Ким Жон Ир-т төвлөрүүлж, Ким Жон Ир-ийн шийдвэрийг дагадаг систем гэж тодорхойлжээ. 9 2. БНАСАУ-ын төрийн байгууллын бүтэц 1992 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг шинэлэг зүйл нь Ерөнхийлөгчийн засаглалын эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн өөрчлөлт байв. Тухайлбал, 1972 оны Үндсэн хуульд БНАСАУ-ын Ерөнхийлөгч бусад улс оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийг батлах, хүчингүй болгох эрхтэй байсан бол 1992 оны нэмэлт өөрчлөлтөөр энэхүү эрх мэдлийг АДХ-д шилжүүлж, Ерөнхийлөгчид зөвхөн тэдгээр гэрээ хэлэлцээрийг батламжлах эрхийг үлдээж, мөн АДХ өмнө нь Ерөнхийлөгчийг зөвхөн сонгодог эрхтэй байсан бол шинээр буцаан татах эрхтэй болгожээ. Мөн шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч Ерөнхий Командлагч байхаа больжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарласнаар засгийн эрхийг Ким Жон Ир-т шилжүүлэх үйл явц явагдсан гэж дүгнэж болох ажээ. 7 БНАСАУ-ын ҮХ, I бүлгийн 4 дүгээр зүйл, 1972 он \ 북한자료센터, 통일북한정보, 북한법령, unikorea.go.kr) 8 Мөн тэнд, I бүлгийн 3 дугаар зүйл, 1992 он 9 정창현, CEO of DPRK 김정일 : 때를기다려올인하는전략, 그모든것을밝힌다 ( 서울 : 중앙북스, 2007), p.161/ 146 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Харин 1998 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ким Жон Ир-ийн Засаглалыг бүрэн тунхаглаж, чингэхдээ Улсын Батлан Хамгаалах Хорооны эрх мэдлийг нэмэгдүүлжээ. БНАСАУ-ын 1998 оны Үндсэн хуулийн YI бүлэгт тус улсын төрийн бүтцийн гол эрх үүргийг доорхи байдлаар тодорхойлжээ. 1. БНАСАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь АДХ (Ардын Дээд Хурал) ба хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ. 10 Мөн АДХ улсын дотоод гадаад бодлогын үндсэн зарчмыг боловсруулна гэж тусгажээ. 11 БНАСАУ-ын АДХ бүх нийтийн, тэгш, шууд, нууц сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгоггддог ба 678 гишүүдээс бүрдэнэ. АДХ нь УБХХ(Улсын Батлан Хамгаалах Хороо)-ны дарга, АДХ-ын Тэргүүлэгчдийн Дарга, Сайд Нарын Танхимын Дарга, Ерөнхий Прокурор, Дээд Шүүхийн Даргыг сонгож чөлөөлөх эрх мэдэлтэй гэж Үндсэн хуулиндаа заажээ. 12 Ким Ир Сен-ийг мөнхийн Ерөнхийлөгч болгон мөнхжүүлсэнтэй холбогдуулан 1998 оны Үндсэн хуулиндаа БНАСАУ-ын Ерөнхийлөгч гэсэн YI бүлгийн 2 дугаар хэсгийн заалтыг хасаж оронд нь УБХХ-г оруулжээ. 2. УБХХ улсын цэргийн эрх барих дээд байгууллага ба бүх улсын батлан хамгааллыг хариуцсан байгууллага. 13 БНАСАУ-ын УБХХ-ны дарга нь бүх зэвсэгт хүчнийг удирдан тэргүүлж(жолоодож), Улсыг Батлан Хамгааалах бүх үйл ажиллагааг удирдана. 14 3. АДХ-ын Тэргүүлэгчид (Байнгын Хороо) нь АДХ-ын завсарлагын үед төрийн эрх барих дээд байгууллага. 15 АДХын Тэргүүлэгчдийн Дарга Тэргүүлэгчдийн ажлыг зохион байгуулж, удирдана. АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга улсыг төлөөлж, гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчдийг томилж (агреман), чөлөөлөх албан бичгийг хүлээн авна. 16 10 БНАСАУ-ын Үндсэн хуулийн YI бүлгийн 1 дүгээр хэсгийн 87 дугаар зүйл, 1998 11 Мөн тэнд 91 дүгээр зүйл 4-т, 1998 12 Мөн тэнд 91 дүгээр зүйлийн 5,6,9,11,12, 1998 13 100 дугаар зүйл, 1998 14 102 дугаар зүйл, 1998 15 106 дугаар 1998 зүйл 16 111 дүгээр зүйл, 1998 2017/ 1 (107) 147
ОЛОН УЛС СУДЛАЛ 4. Сайд Нарын Танхим (СНТ /Нэгак/) СНТ нь Засаг Захиргааны гүйцэтгэх эрх мэдлийн төрийн дээд байгууллага ба нийтийн удирдлагын байгууллага. 17 СНТ нь Дарга (Ерөнхий сайд), түүний орлогчууд, хороодын дарга нар, сайд нар ба бусад шаардлагатай гишүүдээс бүрдэнэ. 18 СНТ-ын дарга БНАСАУ-ын Засгийн Газрыг төлөөлнө. 19 СНТын дарга бусад оронтой гэрээ хэлэлцээр байгуулж, гадаад үйл ажиллагаа явуулна. 20 Төрийн, Зэвсэгт Хүчний сайдаас бусад сайд нарын танхимын (Нэгак) гишүүдийг АДХ-аас томилохоор тусгагджээ. 6. Орон нутгийн ардын хурал Орон нутгийн эрх барих байгууллага нь мужийн (шууд харьяалалтай хот), хотын (районы), хөдөө тосгоны Ардын хурал байна. 21 7. Орон нутгийн ардын хороо Мужийн (шууд харьяалалтай хот), хотын (районы), хөдөө тосгоны Ардын Хороо нь тухайн Ардын хурлын чөлөөт цагт орон нутгийн эрх барих дээд байгууллага ба тухайн орон нутгийн засаг захиргааны гүйцэтгэх байгууллага байна. 22 8. Шүүх Прокурор Прокурорын үүргийг Ерөнхий Прокуратур, Мужийн (шууд харьяалалтай хотууд), хотын (районы), хөдөө тосгоны ба тусгай прокурор гүйцэтгэнэ. 23 Шүүхийг Дээд Шүүх, Мужийн (шууд харьяалалтай хот) шүүх, ардын шүүх ба тусгай шүүх гүйцэтгэнэ. Шүүхийн ялыг БНАСАУ-ын нэрийн өмнөөс оногдуулна 24 Дээрхи заалтуудыг үндэслэн тус улсын Төрийн бүтэцийг дараах байдлаар тодорхойлж болохоор ажээ. 17 ҮХ 117 дугаар зүйл, 1998 18 118 дугаар зүйл, 1998 19 120 дугаар зүйл, 1998 20 119 дүгээр зүйлийн 11, 1998 21 131 дүгээр зүйл, 1998 22 1З9 дүгээр зүйл, 1998 23 147 дугаар зүйл, 1998 24 153 дугаар зүйл, 1998 148 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Бодлого тогтоох засаглал АДХ(Ардын Дээд Хурал) УБХХ(Улсын Батлан Хамгаалах Хороо) АДХ-ын Тэргүүлэгчид / АДХ-ын Байнгын Хороо Гүйцэтгэх засаглал СНТ (Сайд Нарын Танхим) Орон нутгийн Ардын Хурал Орон нутгийн Ардын Хороо Шүүх прокурор Энд УБХХ-г гүйцэтгэх засаглалд ч бас оруулж болох ба ерөнхийдөө бодлого тодорхойлох буюу гүйцэтгэх засаглалын хоёрдмол үүргийг хэрэгжүүлдэг гэж хэлж болохоор ажээ. Үүнийг дор тодруулна. 1998 оны Үндсэн хуулиар өмнөх Ардын Төв Хороо-г АДХ-ын Тэргүүлэгч Байнгын Хороо, Засаг Захиргааны Зөвлөл-ийг СНТ болгон нэрийг нь өөрчилжээ. Мөн 2009 онд шинээр нэмэлт оруулсан Үндсэн хуулиндаа УБХХны дарга гэсэн заалтыг YI бүлгийн 2-р хэсэг болгон оруулж, УБХХны даргын эрх үүргийг даруй АДХ-ын дараа байрлуулж, БНАСАУын УБХХ-ны дарга нь БНАСАУ-ын дээд удирдагч гэж заажээ. 25 Мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн УБХХ-ны дарга дараах эрх үүрэгтэй гэсэн заалтын 1-д: УБХХ-ны дарга Улсын бүх ажлыг удирдана гэжээ. Ингэснээр 2009 оны Үндсэн хуулиар бол УБХХ-ны дарга БНАСАУын албан ёсны удирдагч болохыг тов тодорхой хуульчилсан гэж үзэж болохоор байна. Жич: 2012 оны шинээр нэмэлт оруулсан Үндсэн хуулинд дээрх бүх заалтууд УБХХ-ны нэгдүгээр дарга-д буюу Ким Жон Унд хамаарах болсон байна. БНАСАУ-ын бодлого тодорхойлох процесс Бодлого тодорхойлох процесст оролцогчийн талаарх судалгаа, тухайлбал хэн хэчнээн, ямар нөлөөтэй болохыг тогтоох нь бодлого тодорхойлох агуулгыг ойлгоход маш чухал хүчин зүйл болох ажээ. Ардчилсан орнуудын хувьд бодлого тодорхойлох процесст оролцогч 25 2009 оны Үндсэн хуулийн 100 дугаар зүйлд 2017/ 1 (107) 149
ОЛОН УЛС СУДЛАЛ нь засаг захиргаа, хуулийн засаглал, шүүх зэрэг төрийн оролцогчоос гадна ашгийн байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн, ердийн ард иргэд, улс төрийн нам зэрэг төрийн бус байгууллагуудаас бүрддэг. БНАСАУ-д ч СХН-аас гадна Социал Демократ Нам, Залуучуудын Нам ( Чондогё Чонудан-тэнгэрийн сургаальт залуучуудын нам), мөн олон нийтийн байгууллага болох Солонгосын Нэгдсэн Үйлдвэрчний Эвлэл, ХАА Хөдөлмөрийн Нэгдэл, Ким Ир Сен-ий Социалист Залуучуудын Эвлэл, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо зэрэг олон нийтийн байгууллага байдаг ч эдгээр нь зөвхөн СХН-ын үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжих, уг намын шийдвэрийг олон нийтэд хүргэх, СХН ба ард түмний холбоог хангах, жүчэйгийн үзэл суртлын үндсэн дээр үзэл суртал хүмүүжлийн ажлыг явуулдаг онцлогтой ба харин улсын бодлого тодорхойлох процесст ямар ч үүрэг оролцоогүй байдаг нь социалист орнуудын түгээмэл хэв загвартай нийцнэ. Умард Солонгос шиг социалист, нэг үзэл суртал, нэг удирдлагын төрийн тогтолцооны системд эрх баригчийн чиглэл ба бодлогоос өөр санаатай, эсэргүүцэх сөрөг нам юм уу ашгийн байгууллага, бодлого тодорхойлоход нөлөөтэй төрийн бус байгууллага оршин байх боломжгүй нь ч нэгэнт тодорхой юм. Мөн жирийн хүмүүс, онолчид, мэргэжилтэн, эрдэмтэд төрийн гаднаас бодлого тодорхойлох процесст оролцох юм уу нөлөөлөх систем ч байхгүй аж. Тэгэхлээр Умард Солонгосын бодлого тодорхойлох системд төрийн бус оролцогчид хасагдах нь тодорхой болж байна. Мөн Умард Солонгост үг хэлэх эрх чөлөө, жагсаал цуглаан, лобби зэрэг нийгмийн шаардлагыг бодлого тодорхойлох процесст тусгах, ө.х. доороосоо хэлэлцэх боломжийг бүрэн хаагдуулжээ. Эсрэгээрээ намын удирдлага дор олон төрлийн мэдээлэл цуглуулах сувгаар дамжуулан системээ хамгаалах үүднээс иргэдэд бодлогоо тулгах замаар дээрээсээ хэлэлцэн шийдвэрлэх хүчин зүйлс нь ихээхэн хөгжжээ. Энэ үйл явцад бодит нөхцөл байдлыг тусгасан бодлогын зорилт тодорхойлогдох боломжгүй ба эсрэгээрээ бодлогын зорилт эхлээд тодорхойлогдсоны дараа түүнд таарах нөхцөлийг хүчээр тогтоох гэсэн санаархал системчлэгдсэн гэж хэлж болохоор ажээ. Ийм учраас Умард Солонгосын бодлого тодорхойлох процесст ард түмний биш удирдлагын санаа бодлын хүчин зүйлс гол хөдөлгөгч хүч нь болжээ. 26 26 현성일. 북한의국가전략과파워엘리트. 간부정책을중심으로. 2007. pp.401 150 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Ийнхүү Ким Ир Сен тэргүүтэй СХН Умард Солонгосын гадаад дотоод бүх бодлогыг тодорхойлж байв. Гэхдээ энэ үйл явц Ким Жон Ир-ийн үеэс нэлээд өөрчлөгджээ. Ким Жон Ир эцгийгээ залгамжилж төрийн эрхэнд албан ёсоор гарч ирснийхээ дараа буюу 1994 оноос цэргийг түрүүнд тавих бодлогыг улс төрийн концепц болгон гарган тавьснаар цэрэг бол улс төр, эдийн засаг, үзэл суртлын манлайлагч гэж үзжээ. Ингэснээр Ким Жон Ир-ийн Засаглалын үед УБХХ нь улам бүр хүчгүй болсон Намын УТТ-ны оронд бодлого тодорхойлогч байгууллагын үүргийг гүйцэтгэх болж ирсэн. Энэ нь ч УБХХ-ны бүрэлдэхүүнд дандаа нам төрийн өндөр албан тушаалтан сонгогодож байснаас харагддаг. Хүснэгт 1. УБХХ-ны бүтэц 27 он Дарга 1-р дарга Орлогч дарга Гишүүд 1990 Ким Ир Сен Ким Жон Ир О Жин Ү Чой Гуан Жон Бён Ху, Ким Чол Ман, Ли Ха Ил, Ли Ыл Сол, Жу Ду Ил, Ким Гуан Жин, Ким Бон Рюл 1993 Ким Жон Ир О Жин Ү Чой Гуан Жон Бён Ху, Ким Чол Ман, Ли Ха Ил, Ли Ыл Сол, Жу Ду Ил, Ким Гуан Жин, Ким Бон Рюл 1995 Ким Жон Ир Чой Гуан Жон Бён Ху, Ким Чол Ман, Ли Ха Ил, Ли Ыл Сол, Ким Гуан Жин 1997 Ким Жон Ир Жон Бён Ху, Ким Чол Ман, Ли Ха Ил, Ли Ыл Сол 1998 Ким Жон Ир Жу Мён Луг Ким Ил Чол Ли Ён Му Ким Ён Чүн, Ён Хён Мүг, Ли Ыл Сол, Бэг Хаг Лим, Жон Бён Ху, Ким Чол Ман 27 노동신문, 조선중앙방송, 연합뉴스 pp. 277 2017/ 1 (107) 151
ОЛОН УЛС СУДЛАЛ он Дарга 1-р дарга Орлогч дарга Гишүүд 2003 Ким Жон Ир Жу Мён Луг Ён Хён Мүг Ким Ён Чүн, Ким Ил Чол, Жон Бён Ху, Бэг Сэй Бон 2005 Ким Жон Ир Жу Мён Луг Ли Ён Му Ким Ён Чүн, Ким Ил Чол, Жон Бён Ху, Бэг Сэй Бон 2007 Ким Жон Ир Жу Мён Луг Ким Ён Чүн Ли Ён Му Ким Ён Чол, Жон Бён Ху, Бэг Сэй Бон Мөн УБХХ-г бүрдүүлж буй Хорооны дарга, нэгдүгээр орлогч дарга, орлогч даргын дорхи гишүүдийн ихэнх нь Намын УТТ-ны гишүүд буюу орлогч гишүүдтэй адил өөрсдийн салбарын онцлог үүргийг тус тус хавсардаг байдал нь ч УБХХ цэргийг түрүүнд тавих бодлогын үед Намын УТТ-г орлосон дээд шатны бодлого тодорхойлогч хамтын байгууллага болох тал ругаа улам хэлбийжээ гэж үзэхэд хүргэдэг. Энэ байдлыг дараах хүснэгтээс харж болох юм. Хүснэгт 2. УБХХ-г бүрэлдүүлэгч гишүүдийн ажил хавсарсан байдал (2007 оны 5 дугаар сар) 28 Нэр УБХХ-ны шууд үүрэг Хавсарсан үүрэг Ким Жон Ир Хороооны дарга Намын ТХ-ны ЕНБ дарга, Намын УТТ-ны байнгын гишүүн, Намын ТХ-ны цэргийн Зөвлөлийн дарга, АА-ийн дээд командлагч Жу Мён Лүг Хорооны 1-р орлогч дарга Ардын Армийн УТ-ийн ерөнхий газрын дарга, Намын цэргийн зөвлөлийн гишүүн Ри Ён Мү Хорооны орлогч дарга Ким Ён Чун Хорооны орлогч дарга Ким Ён Чол Хорооны гишүүн Ардын Зэвсэгт Хүчний газрын дарга 28 현성일. 북한의국가전략과파워엘리트. 간부정책을중심으로. 2007. pp.406 152 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Нэр УБХХ-ны шууд үүрэг Хавсарсан үүрэг Жон Бён Ху Хорооны гишүүн Намын УТТ-ны гишүүн, Намын цэргийн үйлдвэр хариуцсан нарийн бичгийн дарга Пак Сэй Бон Хорооны гишүүн Эдийн засгийн хоёрдугаар зөвлөлийн дарга Гэхдээ УБХХ нь Намын УТТ шиг дээд шатны бодлого зөвшилцдөг байгууллага гэж дүгнэж хэлэхэд бас учир дутагдалтай байна. УБХХ-ны гол үүрэг нь Ким Жон Ир-ийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага ба өөрөөр хэлбэл түүний заавар, шийдвэрийг холбогдох шатны байгууллагад дамжуулах юм уу заавартай холбоотой асуудлуудыг зааж сануулах журмаар хэрэгжилтийг хангадаг байгууллага гэж хэлэх үндэстэй. Үүнтэй холбогдуулан УБХХ-оос гаргаж байсан нэг сонирхолтой шийдвэрүүдээс жишээ татахад, 2000 оны 6 дугаар сард Өмнөд Умардын хэлэлцээ явагдах үеэр Ким Жон Ир харилцан гүтгэхээ зогсооё асуудлыг тавьж УБХХ-г хуралдуулж цэргийн боловсон хүчнүүддээ гүтгэн доромжлох нэвтрүүлгээ зогсоох шийдвэр гаргаж байсан байна. 29 Энэ бүхнээс дүгнэхэд УБХХ-ны хурал нь бодлогын зөвшилцөл биш бодлогын гүйцэтгэлийн төлөөх ажлын хурлын онцлогтой байна гэж хэлж болохоор ба мөн түүнчлэн УБХХ нь Ким Жон Ир-ийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага гэвэл илүү тохирно. Гэхдээ УБХХ нь дээр дурьдсанчлан Намын УТТ-той адил бодлого зөвшилцөх ба шийдвэрлэх үүрэгтэй байгууллага биш ч үнэн хэрэгтээ УБХХ-г бүрэлдүүлэгчид нь Ким Жон Ир-ийн ойр дотных нь хүмүүсээр хүрээлэгдсэн гэдэг өнцгөөс нь харвал гадаад, дотоод бодлого, өмнөдийн бодлого, цөмийн зэвсгийн бодлого, цэрэгаюулгүй байдлын асуудал зэрэг бүх асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөтэй байсан гэж үзэж бас болохоор ажээ. 30 29 ( 박형중외, 김정일시대북한의정치체제 : 통치이데올로기, 권력엘리트, 권력구조의지속성과변화 ( 서울 : 텅일연구원, 2004), p.142.) 30 현성일. 북한의국가전략과파워엘리트. 간부정책을중심으로. 2007. pp.408 2017/ 1 (107) 153
ОЛОН УЛС СУДЛАЛ Ким Жон Ир ба түүний төрийн бодлогын онцлог Ким Жон Ир-т эцгийнх нь хувьсгалын үйл хэрэг, харизма дутагдах ч тэрбээр түүнийг тодорхой хэмжээний дарангуйллаар нөхжээ. 31 Ким Жон Ир 1942 оны 2 дугаар сарын 16-нд Оросын Хабаровскийн хязгаарын /тэнгисийн эргийн нутаг болох/ Вятск гэдэг тосгонд партизаны отрядад Ким Ир Сен ба Ким Жон Сүг-ийн 3 дугаар хүү болж төржээ. Түүний Жон Ир гэдэг нэр нь Нарны хувиршгүй тусгал гэсэн утгатай ч бас эхийн Жон дээр эцгийн Ирийг нэмж өгсөн нэр ч гэж үздэг ажээ. Түүний багын орос нэр нь Юра, харин ахынх орос нэрийг Шура гэдэг байв. Ах Шура нь Пхеньян-д ирснийхээ дараа усанд живж нас баржээ. Ким Жон Ир-ийн охин дүү Ким Гён Хи нь Пхеньян-д төрсөн байна. Мөн түүнд эцэг нэгтэй дүү Ким Пён Пил бий ба тэрбээр Польшид суух элчин сайдын яаманд олон жил ажиллаж байна. Ким Жон Ир-ийн ээж Ким Жон Сүг нь түүнийг 8 настай байхад нь буюу 1949 онд төрөхийн хүндрэлээр нас баржээ. Ким Жон Ир багааасаа хүнд бэрхшээл зовлонг туулж өсчээ. Тэрбээр 4 настайдаа 1945 оны 11 дүгээр сарын сүүлээр Оросын Владивосток руу цэргийн усан онгоцонд сууж эхтэйгээ хамт Хам Гён До-оор дамжин Умард Солонгост иржээ. Тэр үед түүнийг нуруундаа үүрч эх орондоо буцаж ирэх хүн Жу Мён Луг (Умард Солонгосын БХХ-ны 1 дүгээр орлогч дарга)-аас өөр байсангүй. Ким Жон Ир-ийг 9 настай байхад Солонгосын дайн дэгдсэн тул тэр бага наснаасаа партизануудын дунд байж, дайны гашуун зовлонг мэдэрчээ. Солонгосын дайны үед Умард Солонгосын ардын армийн ерөнхий командлагч Ким Ир Сен өөрийнхөө төрсөн дүү Ким Ён Жү-д Ким Жон Ир ба охин Ким Гён Хи-г өөрийнхөө өмнө нь Японы эсрэг хөдөлгөөн өрнүүлж байсан Манжуур луу авч явахыг даалгажээ. Ким Жон Ир солонгосын дайн дуусах үе буюу 1952 онд Пхеньян-д буцаж иржээ. Ким Жон Ир Пхеньян хотын 1 дүгээр бага сургуулийг дүүргэж, Нам Сан-ы тусгай дунд сургуулийг 1960 онд төгсчээ. Дунд сургуулиасаа тусгай нэмэлт хичээл үзэж, дунд ангийн 3 дугаар 31 (Patrick McEachem\U.S. Embassy in Tokyo. North Korea s Political System Under Kim Jong Un: Continuity or Change? The World Conference on North Korean Studies 2015. pp. 33. 154 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага курсээсээ эхэлж зүүн Европоор хийсэн эцгийнхээ айлчлалуудад дагалдаж байв. Ким Жон Ир 1960 оны 9 дүгээр сард эцгийнхээ нэрээр нэрлэсэн Ким Ир Сен-ий Нэгдсэн Их Сургуулийн эдийн засгийн сургуулийн улс төр, эдийн засгийн ангид орж суралцаад 1964 онд төгсчээ. Хэдийгээр Ким Жон Ир гадаадад буюу Москвад их дээд сургуульд суралцаагүй ч тэрбээр залуу наснаасаа дэлхийн залуучууд оюутны их наадмуудад оролцож хуучин ЗХУ болон Зүүн Европ-д хөл тавьж, нүд тайлсан байлаа. Тэрбээр Ким Ир Сен-ий нэгдсэн Их сургуулийг төгсөөд СХН-ын зохион байгуулалт удирдлагын хэлтсийн удирдлагын ажилтнаар гараагаа эхэлж 1967 оноос сонгон шалгаруулах суртал ухуулгын хэлтэст тасгийн дарга, орлогч дарга, даргын ажлыг хийж байгаад 32 настайдаа 1974 он гэхэд хэдийнээ залгамжлагчаар тодорчээ. 1974 оны 2 дугаар сард Намын ТХ-ны 5 дугаар бүгд хурлаар намын төв байгууллага болох УТ-ийн Зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 1980 онд УТТ-ны байнгын гишүүн, намын нарийн бичгийн дарга, намын цэргийн төв зөвлөлийн гишүүн, 1990 оны 5 дугаар сард УБХХ-ны нэгдүгээр орлогч дарга, 1993 онд УБХХны дарга, Ким Ир Сен-ий нас барсны дараа буюу 1994-2011 32 он хүртэл СХН-ын ТХ-ны ЕНБД болж, У-ын удирдагч болсон байна. Ким Жон Ир социалист системийн задралын үед Умард Солонгосын дэглэмийг хадгалж үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.тэрбээр цэргийг түрүүнд тавих бодлого, хүчирхэг их улс -ыг байгуулах бодлогыг гарган тавьсан төдийгүй түүний үед Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр улам бүр цэргийн чиглэлтэй болж, тус улс цөмийн зэвсэглэлээр идэвхтэй хөөцөлдөж эхэлсэн ба цөмийн зэвсгийн хэд хэдэн туршилт хийж, дэлхий нийт, ялангуяа ЗХА-ийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байв. Тэрбээр хэдийгээр дарангуйлагч байсан гэдэг ч олон талын мэдлэгтэй, хашир удирдагч байсныг бас цохон тэмдэглэх хэрэгтэй ба үүнийг Ким Жон Ир-тэй шууд уулзсан орон орны тэргүүнүүдийн түүнд өгсөн үнэлэлт дүгнэлтээс харж болохоор байна. БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн: Ким Жон Ир бол маш сайн ой тогтоолттой удирдагч. Шийдэмгий, Өмнөд Умардын асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх хүсэлтэй хүн юм. Харилцан 32 2011 онд Ким Жон Ир-ийг нас барахад түүнийг СХН-ын ТХ-ны ЕНБД-аар мөнхжүүлжээ 2017/ 1 (107) 155
ОЛОН УЛС СУДЛАЛ ярилцаж болох хүн гэж бодуутаа маш их сэтгэл хангалуун байв. 33 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Умард Солонгосын удирдагчийн талаар олон тооны муу зүйл сонсож байсан ч Ким Жон Ир нь нутгаа гэсэн хүн, олон улсын харилцаанд сайн гаршсан, удирдан чиглүүлэгч улс төрч, шог хошин мэдрэмжтэй хүн, бусад хүмүүстэй л адил хөгжим, кинонд дуртай хүн болохыг нь олж мэдсэн. 34 Японы Ерөнхий сайд Коизүми Амарлингуй, хөгжилтэй тоглоом шоглоомтой, толгой сайтай хүн. 35 АНУ-ын ТНБД асан М.Олбрайт Пхеньян-д хоёр өдрийн айлчлал хийж, УБХЗ-ийн дарга Ким-тэй уулзахад Умард Солонгосын төлөөлөгчдөд Мисайл-ийн талаарх асуултын талаар санал солилцож байснаа санахад өнөөдрийг хүртэл тэд хариулт л өгвөл болоо гэж байсан бол Ким дарга шууд суудал дээрээсээ асуултын жагсаалтыг өгч бай гээд ажлын хэсгийнхэнтэйгээ ч санал солилцолгүйгээр шууд хариултыг өгч гарлаа. 36 Мөн Умард Солонгос хэдэн компьютертэй вэ? гэж асуухад Хэдэн арван мянга бий, би ч гурвын зэрэг компьютерээр интернет хэрэглэдэг гээд ТНБД-ын газрын веб сайтын хаягийг асууж, Олбрайтын гайхлыг төрүүлж байжээ. 37 2001 оны 10 дугаар сард АНУ-ын ТНБД Мадлен Олбрайт-тай уулзахдаа Ким Жон Ир Тайланд улс нь хүчирхэг уламжлалт хаант засаглалаа хадгалж үлдээд удаан хугацааны түүхийн нугачаанд тусгаар тогнолоо хадгалж үлдсэн төдийгүй зах зээлийн эдийн засгийн системтэй юм. Би Тайландын хөгжлийн загварыг сонирхож байгаа хэмээн хэлжээ. 38 Энэ ярианаас Ким Жон Ир Тайланд шиг хаант засаглалтай орныг Умард Солонгост байгуулахыг санаархаж байна уу гэсэн таамаг ч гарч байв. 33 (Ким Дэ Жүн ерөнхийлөгч агсны үндсэн илтгэл. 6.15 Өмнөд Умардын хамтарсан мэдэгдлийн 4 жилийн ойн олон улсын хурал, 2004.6.15, 장성민. 전쟁과평화.2009. pp. 32) 34 Ольга Малыцева. Вальс с Ким Чен Иром. 2002. стр. 97 ) 35 문화일보. 2004.8.3) 36 Albright, Madeleine, Madam Secretary (New York: Miramax Books, 2003, p.465) 37 Мөн тэнд, p.466 38 Albright, Madeleine, Madam Secretary (New York: Miramax Books, 2003, p.465 156 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Ким Жон Ир-ийн улсын бодлого тодорхойлох процесс нь хэд хэдэн онцлогтой байв. Үүнд түүний албан ёсны бус бодлого гэдэг ойлголт гарч ирж байгаа ба түүний удирдах арга барил ч гэж ойлгож болох юм. Энэ нь ойр дотныхны бодлого, батлах бодлого зэргэр илэрнэ. А. Ойр дотныхны бодлого гэдэг ойлголтонд Ким Жон Ир дэглэмээ хадгалж үлдэхийн тулд цэргийг түрүүнд тавих бодлогын хүрээнд ойр дотны, өөрийн итгэлтэй, гол төлөв цэргийн эрх мэдэлтнүүдээр өөрийгөө тойрон хүрээлүүлж улсын бүхий л бодлогыг тодорхойлж, гүйцэтгүүлж байсан үйл явцыг хэлнэ. Үүнийг Умард Солонгосоос дүрвэж ирсэн Хён Сон Ил өөрийнхөө докторын ажилд ойр дотныхны бодлого -ыг Ким Жон Ир-ийн системээ хадгалах гол хүчин зүйлийн тоонд оруулжээ. Үнэхээр ч ойр дотныхны бодлого нь Ким Жон Ир-ийн засаглалд гарсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг байсан ба нам, цэрэг, аюулаас хамгаалах зэрэг хүчний гол байгууллагуудад тархсан ойр дотныхон нь Умард Солонгосын систем нуран унахааас сэргийлсэн хамгийн том хана хэрэм болж байсан гэдэгтэй санал нэг байна. Б. Бодлого, шийдвэрийг батлах үйл явц аль ч төрийн тогтолцооны үед байдаг ба аливаа нэг салбарын гаргасан бодлогыг дээд шатны байгууллага юм уу албан тушаалтан баталсны үндсэн дээр хэрэгжүүлэх үйл явц юм. Гэхдээ Умард Солонгосын энэхүү батлах бодлого нь ихээхэн онцлогтой ба хэв шинж нь улсын бүхий л бодлогыг зөвхөн нэг хүн буюу улсын тэргүүн баталдагт оршино. Иймэрхүү шийдвэрлэх арга нь Умард Солонгост Ким Ир Сений үеэс хэрэглэгдэж иржээ. Гэхдээ Ким Жон Ир-ийн засаглалын үеээс нийтээрээ хэлэлцэх арга барил бараг үгүй болж оронд нь илтгэж мэдээлэх арга барил улам бүр баттай байр суурийг эзлэх болсон байна. Ө.х. албан бичиг өргөн барих бодлого, эсвэл батлах бодлого (Ratification) хэмээх бодлого шийдвэрлэх үйл явц нь Ким Жон Ир-ийн засаглалын албан ёсны батлагдсан процесс болж, чингэхдээ гурван шатны хөгжлийн үйл явцыг дамжжээ. Ким Жон Ир-ийн залгамжлалын үе 1970-аад оны үед байгууллага бүр заавал хоёр төлөвлөгөөг тус тусд нь Ким Жон Ир ба Ким Ир 2017/ 1 (107) 157
ОЛОН УЛС СУДЛАЛ Сенд хамтад нь мэдээлэх журамтай байжээ. Мэдээж мэдээллийг шийдвэрлэх эрх мэдээлэл Ким Ир Сен-д байсан хэрэг. Энэ нь Ким Ир Сенд мэдээлдэг бодлогыг түүний залгамжлагч Ким Жон Ир ч бас мэдэж байх учиртай гэсэн үүднээс тэр. Залгамжлагчийн байр суурь бэхжсэн 1980 аад оны эхэн үеэс бүх бичиг баримт Ким Жон Ир-ээр дамжуулагдан Ким Ир Сен-д мэдээлэгддэг болсноос Ким Жон Ир-ийн зөвшөөрөлгүй нэг ч албан бичиг Ким Ир Сенд мэдээлэгдэхээ больжээ. Гэхдээ энэ нь Ким Жон Ир-т эрх мэдэл бүрэн шилжсэн гэсэн үг биш харин Ким Ир Сен-д хүрэх шат дамжлагын шүүлтүүр нэмэгдсэн гэсэн үг. 1980 оны дунд үеэс Ким Жон Ир бодлогын бүх мэдээллийг шийдвэрлэх эрх мэдлийг явуулж эхэлжээ. Ким Ир Сен энэ үеэс улсынхааа ихэнх бодлогыг Ким Жон Ир-т итгэмжилжээ. 1980 оны сүүлээр Ким Жон Ир бие дааж шийдвэрлэхэд төвөгтэй асуудал юм уу гадаад харилцаатай холбоотой асуудал зэрэг Ким Ир Сен шууд оролцох ёстой асуудалд л түүнд дахин мэдээлэх болжээ. Ийнхүү улсын бүхий л бодлогыг гагцхүү Ким Жон Ир-ийн баталснаар хэрэгжүүлэх болсон нь зарим тохиолдолд үл ойлголцол, хүндрэлийг авчирч байсан тохиолдол ч гарч байв. Иймэрхүү явдлын жишээ гэвэл 1980 оны сүүлчээр явагдсан АНУ-тай харилцаатай холбоотой Намын Олон Улсын харилцааны хэлтэс ба ГХЯ-ны хооронд үүссэн үл ойлголцлыг дурдаж болно. 1990 он гарсаар Умард Солонгос АНУ-ын тохиролцоонд Намын Олон Улсын харилцааны НБД байсан Ким Ён Сүн энэ асуудлыг Намын Олон улсын харилцааны хэлтэс хариуцна гэсэн саналыг Ким Жон Ир-ээр батлуулснаар дээрхи хоёр байгууллагын үүрэг давхардаж АНУын талаас аль байгууллагатай нь хэлэлцээ хийх ёстой вэ гэсэн асуудлыг хүртэл тавихад хүргэж байв. Эцэст нь Ким Жон Ир ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Кан Сог Жу-д энэ асуудлыг хариуцуулж, Ким Ён Сүн-ийг Өмнөдийг хариуцах НБД-аар томилж байжээ. 39 В. Ажлын алба Улсын чухал үйл хэрэг, удаан хугацааны турш хэрэгжүүлэх нөхцөл байдлын үед холбогдох салбартай холбоотой байгууллагаас бүрдүүлсэн мэргэжлийн багийг ажлын алба хэмээн байгуулдаг 39 현성일. 북한의국가전략과파워엘리트. 간부정책을중심으로. 2007. p.418 158 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага байдал Умард Солонгост бий. Тухайлбал, 1990-ээд оны эхээр Умард Солонгос Японы дипломат харилцаа тогтох үйл явц өрнөсөн үед ГХЯ-аас Солонгос Японы хэлэлцээний ажлын алба, мөн 1990-ээд онд Умард Солонгос цөмийн нэгдүгээр хямралын үеэр энэ асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан цөмийн ажлын алба зэргийг дурьдаж болохоор байна. Цөмийн ажлын албыг нэгдүгээр орлогч сайд Кан Сог Жу хариуцаж, ГХЯ олон улсын байгууллагын хэлтэс, гэрээ дурмийн хэлтэс, америкийг харуцсан хэлтэс (16 дугаар хэлтэс) зэрэг салбар газрууд, цэргийн зэвсэгт хүчний хэлтэс зэрэг холбогдох газар ба мэргэжлийн байгууллагуудаас бүрдүүлжээ. Энэ байгууллага маш хатуу чанга дэглэмтэйгээр гэр бүлтэйгээ ч уулзахыг хориглосон байдалд 1994 онд Женевийн тохиролцоог байгуулах хүртэл олон жилийн турш цөмийн гадаад харилцаа стратегийг боловсруулж хэрэгжүүлэх үйл хэргийг явуулжээ. Мөн цөмийн зэвсгийн гадаад харилцаанд ГХ-ны төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 6 талт хэлэлцээний ажлын алба байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болсон юм. Энэ мэт мэргэжлийн групп болон байгууллага нь дотроо бодлого боловсруулах болон зөвшилцөх, санал нэгдэх, мэдээлэх, гүйцэтгэх зэрэг үйл явцыг явуулах бүрэн эрхтэй байгууллага буюу биеэ даасан бодлого боловсруулах байгууллагын үүргийг гүйцэтгэж байв. Г. Бодлогын хэрэгжилт Ким Жон Ир-ийн баталсан албан бичиг Намын Нарийн Бичгийн Даргын Газраар дамжуулагдан холбогдох салбар бүрийн албан тушаалтанд заавар, тушаал шийдвэр болж очсоноор гүйцэтгэл хангагдана. Чингэхдээ харин тус заавар, шийдвэрийг өөрийнхөө үгээр юм уу утга санааг нь гажуудуулалгүй заавал эх хуваарь нь дамжуулах үүрэгтэй аж. Үүнийг Намын нэг үзэл санааг бэхжүүлэх 10 зарчим 40 ын 4-р бүлгийн 6-рзүйлд Агуу удирдагч нөхөр Ким Ир Сен-ий заасан нэвтрүүлсэн үйл хэргийг яг таг бүрэн дүүрэн биелүүлж удирдагчийн заавар ба намын бодлогыг дээд зэргээр тодорхой дамжуулж, мөрдүүлэх хэрэгтэй ба буруугаар дамжуулах болон өөрийн үгээр засч дамжуулахыг хориглоно гэж тодорхой заажээ. 40 1968 оны 4 дүгээр сарын 22-нд намын 4 дэх удаагийн 17 дугаар бүгд хурлаас баталсан 2017/ 1 (107) 159
ОЛОН УЛС СУДЛАЛ 2011 оны 12 дугаар сарын 17-нд Ким Жон Ир нас барснаар Умард Солонгосын төрийн эрх түүний бага хүү Ким Жон Ун-ы гарт шилжсэн. Тэрбээр Ким Жон Ир шиг төрийн эрх мэдлийг залгамжлах нь бүр эртнээс тодорхой байсангүй, учир нь түүний нас залуу, төрийн ажлын туршлага бага тул түүний ах Ким Жон Нам юм уу Жан Сон Тэк 41 -ийг залгамжлагч болох магадлалтай гэж үзэж байсан юм. Харин 2010 оны 9 дүгээр сард хуралдсан БНАСАУ-ын намын төлөөлөгчдийн 3-р хурлаар Ким Жон Ун-ыг Намын Төв Хороо-ны гишүүн, Намын Төв Хороо-ны Цэргийн Зөвлөл-ийн орлогч дарга, өмнөх өдөр нь генерал болгосноор залгамжлагч болох нь үндсэндээ тодорхой болжээ. 42 Ким Жон Ун намын төлөөлөгчдийн 4-р хурал, АДХ-аас СХН-ын 1-р НБД, Намын ТХ-ны Цэргийн Зөвлөлийн Дарга, УБХХ-ны нэгдүгээр дарга болжээ. Ким Жон Ун гарч ирснийхээ дараа өөрийн засаглалыг тогтоохын тулд нэлээд олон өөрчлөлтүүдийг хийсэээр ирэв. 2013 оны 6 дугаар сард намын нэг үзэл санааг бэхжүүлэх 10 зарчим -ыг намын нэг удирдлагыг бэхжүүлэх 10 зарчим болгон өөрчилжээ. 2013 онд АДХ-ын чуулганы өмнө Намын ТХ-ны бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан ч 2014 оны АДХ-ын чуулганы өмнө Намын УТТ-ны хурлыг хуралдуулсан бол харин 2015 онд Намын УТТ-ны хурлыг ч хуралдуулаагүйгээс намын бодлого тодорхойлох үүрэг нэмэгдсэн гэж үзэж хараахан болохооргүй байна. Ким Жон Ун-ы үед цэргийг түрүүнд тавих бодлого хэрэгжиж байгаа ч улсын бодлого тодорхойлох институц болох Намын УТТнд цэргийнхний хувь хэмжээ буурчээ. Мөн Ким Жон Ун нам, төрийн удирдлагуудын дунд ихээхэн хэмжээний өөрчлөлт, цэвэрлэгээ хийв. Тухайлбал, 2012 оны 4 дүгээр сард хуралдсан Намын төлөөлөгчдийн 4-р хурлаас Цэргийн Ерөнхий Штабын дарга Ли Ён Хо-гийн эрх мэдлийг хязгаарлаж, харин бүх цэргийн УТТ-ны даргаар Намын УТТ-ны байнгын гишүүн Чой Рён Хэ-г тавьжээ. Хэдхэн сарын дараа 2012 оны 7 дугаар сард Ли Ён Хо-г албан тушаалаас нь буулгаж, мөн 2013 оны 12 дугаар сард Намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Жан Сон Тэк-ийг цэргийн эргэлт гаргахыг оролдсон гэж буруутган цаазалжээ. Харин ах Ким Жон Нам нь 2017 оны 2 дугаар сард 41 Ким Жон Ир-ийн эгчийн нөхөр 42 김정은정권의안정성과취약성 - 약 4 년간을되돌아보면서. Hirai Hisashi. The World Conference on North Korean Studies 2015. 160 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Малайз-д алагдсанаар Умард Солонгосын төрийн эрхэнд Ким Жон Ун өрсөлдөгчгүй болжээ. Ким Жон Ун-ы төрийн тогтолцооны онцлогийг, түүний явуулж байгаа бодлогоос нь харахад Умард Солонгосын засаглалын тогтолцоог хэвээр хадгалах, чингэхдээ Ким Ир Сен, Ким Жон Ир шиг 3 дахь үеийн Ким Жон Ун-ы засаглалыг тогтоохын төлөө засгийн эрхийг өөртөө улам бүр төвлөрүүлж, гартаа бүрэн авах гэсэн үе шат гэж тодорхойлж болохоор байна. Монгол Улс, БНАСАУ-ын Төрийн Тэргүүн нарын айлчлал ба Ким Жон Ир Социализмын үед хоёр орны төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал хоёр ч удаа, тухайлбал, БНМАУ-ын талаас 1956 онд МАХНын ЕНБД Ю.Цэдэнбал, 1986 онд МАХН-ын ЕНБД Ж. Батмөнх, БНАСАУ-ын талаас 1956, 1988 онд БНАСАУ-ын СХН-ын ТХ-ны ЕНБД, Ерөнхийлөгч Ким Ир Сен тус тус харилцан айлчилжээ. 1990 он гарсаар ч хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал үргэлжлэн хийгдсэн. Тухайлбал, Монгол Улсаас 2004 онд Ерөнхийлөгч Н. Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын талаас 2007, 2014 онд АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар харилцан айлчилжээ. Гэхдээ социализмын үед БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен манай оронд айлчилсантай адил 1990 он гарсаар БНАСАУ-ын УБХХ-ны дарга буюу улсын удирдагч Ким Жон Ир айлчлаагүй ба манай төрийн тэргүүнүүдийг ч хүлээн авч уулзаагүй юм. Энэ нь Ким Жон Ир-ийн үеийн Умард Солонгосын төрийн онцлог тогтолцоотой холбоотой байж болох талтай. Дээр дурдсанчлан ерөнхийлөгч Ким Ир Сен нас барахтай хамт улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал түүнтэй хамт мөнхлөгдөж, тус улсын Үндсэн хуулинд төрийн эрх барих дээд байгууллага нь АДХ байна гэж заасан ба тус улс гадна талдаа парламентын засаглалтай улс болсон мэт харагдах болсонтой холбоотой. Гэхдээ Умард Солонгосын 1998 онд нэмэлт оруулсан Үндсэн хуулинд УБХХ-ны дарга, СХН ЕНБД Ким Жон Ир-ийг улсын удирдагч хэмээн заасан явдал, мөн улсынхаа бүх бодлогыг тодорхойлдог зэрэг бодит хүчин зүйлүүд нь түүнийг гадаад дотоодод БНАСАУ-ын төрийн тэргүүн 2017/ 1 (107) 161
ОЛОН УЛС СУДЛАЛ болохыг тодорхой гэрчилнэ. Гэвч Уын засаглалын өвөрмөц байдал, төрийн тогтолцооны сонгодог бус хэв загвар зэрэг нь бусад орны хувьд ойлгомжгүй хэвээр байна. Монголын тал Ким Жон Ир-тэй уулзах саналыг төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр удаа дараа тавьж, түүнийг Монгол Улсад айлчлуулах саналыг хэд хэдэн удаа тавьсаар ирсэн юм. 2004 оны 12 дугаар сарын 20-22-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн айлчлалын үеэр Ким Жон Ир-тэй уулзах асуудлыг шаргуу тавьсан байна. 43 БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид барьсан хүндэтгэлийн зоог дээр БНАСАУ-ын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам СХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын БХХ дарга Ким Жон Ир манай улсын Ерөнхийлөгчийг хүлээж аваагүй шалтгааны талаар дараах тайлбар хийв. Ким Ён Нам: Удирдагч Ким Жөн Ир-тэй уулзах гэсэн н. Ерөнхийлөгч Таны санаа бодлыг бид сайн ойлгож байна. Манай шинэчилсэн Үндсэн Хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Дээд Хурал. Энэ утгаараа АДХ-ын тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүн. Ялангуяа гадаад бодлогын салбарт миний бие төрөө төлөөлж тэргүүлдэг. Засаглалын хуваарийн манай энэ тогтолцоо өрнөдийн орнууд түүний дотор ОХУ-ынхаас ялгаатай. Манай улсын хувьд энэ нь оновчтой хуваарилалт гэж бид үздэг. Миний бие БНХАУ-д төрийн тэргүүний хувьд айлчилсан, хятадын тал ч тийм хэмжээнд хүлээж авсан. Лаос, Камбожи, Ливид мөн ийм статусаар айлчилсан. Гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээж авахдаа ч энэ зарчмаа тайлбарладаг. Нэгэнт хууль тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг төрийн дээд байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд хуулиа зөрчих эрх алга. Олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсын Төрийн тэргүүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзах өөр ямар ч шалтгаан байхгүй. Манай ГХЯ-ныхан байдлыг танай ГХЯ нөхдөд тодорхой тайлбарласан байх. Асуудлыг зөвөөр ойлгохыг хүсье гэжээ. 44 2009 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр СХН Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, БНАСАУ БХХ дарга, Солонгосын Ардын Армийн Ерөнхий дээд командлагч Ким Жон Ир-ийг ЗХА- 43 ГХЯ-ны архив. Хн: 224, Өнөөдөр сонин, Улаанбаатар, 2004.12.20. 44 ГХЯ-ны архив. Хн: 3-1-224, 164 дүгээр тал. 162 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага ийн төр, засгийн тэргүүн нарын түвшинд, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын оролцоотойгоор, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дээд хэмжээний уулзалтыг 2009 оны 8 дугаар сарын 27-нд УБ хотноо зохион байгуулахаар тов гаргаж, уг уулзалтанд оролцохыг урьжээ. 45 2011 оны 11 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өөрийн бие төлөөлөгч Л. Пүрэвсүрэнг БНАСАУ-д илгээж, дараах утгатай захидлыг нөхөр Ким Жон Ир-т өргөн барьж, Монгол Улс ЗХА-ийн орны хувьд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, ЗХА орнуудтай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн, БНАСАУ энэ он гарсаар Солонгос хоорондын яриа, зургаан талт хэлэлцээрийг сэргээх чиглэлээр идэвх санаачилга гаргаж байгааг Монгол Улс дэмжиж байдаг... Бид БНАСАУ-тай ЗХА энх тайван, тогтвортой байдлыг хангаж, бэхжүүлэх зарчмын хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж, өргөжүүлэхийг чин сэтгэлээсээ эрмэлздэг гэдгээ тэмдэглэж, нөхөр Ким Жон Ир-ийг боломжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урьжээ. 46 БНАСАУ-ын БХХ-ны дарга, СХН-ын ЕНБД Ким Жон Ир-тэй уулзах гэсэн Монголын төрийн тэргүүнүүдийн хүчин чармайлт үр дүнд хүрээгүй явдал нь Умард Солонгосын талаас Монгол Улсыг үл хүндэтгэсэн явдал гэж үзэж болохгүй ба тус улсын онцлог, ялангуяа Ким Жон Ир гэдэг хувь хүний онцлогтой холбоотой юм. Ким Жон Ир Хятад, Оросын Төрийн тэргүүнүүдээс өөр бусад улсын Төрийн тэргүүнүүдтэй онцгой тохиолдол биш бол уулздаггүй заншилтай, мөн дээрх хоёр улсаас өөр улсад төрийн айлчлал хийсэн тохиолдол бараг гараагүйг юуны өмнө дурьдах хэрэгтэй. Умард Солонгосын тэргүүний энэхүү өврмөц хандлага тус улсыг улам хааллттай улс болоход хүргэсэн. 45 Мөн тэнд. Хн: 3-1-260, 76/ дугаар тал. 46 Мөн тэнд. Хн: 3-1-269 / 2017/ 1 (107) 163
ОЛОН УЛС СУДЛАЛ Дүгнэлт БНАСАУ нь дорнын гүн ухаан-кунзийн ёс суртахууны өв уламжлал дээр социалист улс төрийн системийн бүтцийг хуулбарлан авсан ба гэхдээ түүн дээр өөртөө эзэн байх гэсэн жүчэйгийн үзэл суртлыг нэмж баяжуулсан социалист, цэргийн дэглэмтэй, нэг хүний засаглалтай, ихээхэн өвөрмөц төрийн байгуулалтай улс юм. Умард Солонгост төрийн бүх институцууд байдаг ч тэдгээрийн үүрэг роль нь бусад орныхоос ихээхэн ялгаатай байдаг. Мөн тус улсын төрийн тэргүүний 3 үеийн залгамжлал, нэг хүний буюу нэг гэр бүлийн хязгааргүй засаглал нь абсолют монарх улс шиг харагдуулж байгаа ч эдгээр нь Умард Солонгосын засаглалын хэлбэрийг бүрэн тодорхойлж чадахгүй нь ойлгомжтой юм. 47 Энэ өгүүлллээр зөвхөн Умард Солонгосын төрийн тогтолцооны ерөнхий бүтэц, онцлогийг харуулахыг зорилго болгосон болно. Умард Солонгосын төрийн тогтолцооны онцлог нь Ким Ир Сен-ийн үед социалист үзэл суртлын дор төрийн бодлогыг СХН буюу ТХ-ны УТТ, харин Ким Жон Ир-ийн үед өөрөө өөртөө эзэн буюу жүчэй-ийн үзэл суртлын дор төрийн бодлогыг цэргийнхэн буюу УБХХ тодорхойлж байсан нь харагдаж байна. Мөн удирдах арга барилын хувьд ч хоёр Ким-ийн хувьд ялгаатай байв. Нэг нь тахин шүтүүлэх буюу харизматай байсан бол нөгөө нь хүчний буюу цэргийн хүчээр барих арга барилтай байсан ажээ. Эндээс дүгнэлт хийхэд үе үеийн Ким-ийн үед тус улсын төрийн тогтолцоо ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөж байсан нь тодорхой байна. Бас төрийн эрх барих албан тушаалыг тэр чигээр нь залгамжлахгүй, тухайн хүнтэй нь үүрд мөнхөлж байсан онцлогийг дурьдахгүй байхын аргагүй. Тухайлбал, Ким Ир Сен-ийг мөнхийн ерөнхийлөгч, Ким Жон Ир-ийг Намын ТХ-ны мөнхийн ЕНБД, УБХХ-ны мөнхийн дарга болгосноор дээрх албан тушаал зөвхөн тухайн хүндээ л хэрэглэгдэхээр болгожээ. Ингэснээр 3 дахь үеийн залгамжлагч Ким Жон Ун-д дээрх албан тушаалууд хэрэглэгдэх боломжгүй болсон ба Ким Жон Ун нь УБХХны нэгдүгээр дарга, СХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу харин цорын ганц мөнхлөгдөөгүй үлдсэн Намын даргын албан тушаалтай болжээ. 47 А.С. Тургаева, А.Е.Хренова, Политология, Москва. 2005, стр.150. 164 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага Мөн 3 дахь үеийн залгамжлагч Ким Жон Ун-ы төрийн тогтолцооны онцлогын талаар судлаачид, Ким Жон Ун өвөөгийнхөө имижийг бүрдүүлж байгаа, мөн төрийн том албан тушаалтнуудын халаа сэлгээ, олон жил хуралдаагүй байсан намын их хурал хуралдсан зэрэгтэй холбогдуулж УБХХ-ны оронд СХН-ын үүрэг роль нэмэгдэх хандлага ажиглагдаж байна гэж бичиж, таамаглаж байгаа 48 ч бодит байдал дээр УБХХ-ны байр сууурь СХН-д шилжсэн гэсэн нотолгоо хараахан үгүй байгаа ба харин шилжих үйл явц явагдаж байхыг үгүйсгэхгүй. Энд түүний эцэг Ким Жон Ир төрийн эрхэнд гараад өөрийнхөө засаглалыг тогтооход багагүй хугацааг зарцуулсныг санах хэрэгтэй. Жич: Ким Ир Сен, Ким Жон Ир, Ким Жон Ун гэсэн нэрний галигын тухайд: Тухайлбал, Ким Ир Сен-ийг англиар Kim Il Sung, оросоор Ким Ир Сен, Ким Жон Ир-ийг англиар Kim Jong Il, оросоор Ким Чен Ир гэж галиглаж бичдэг нь солонгост р, л үсэг нэг байдаг буюу зарим тохиолдолд л-ээр, зарим тохиолдолд р-ээр дууддагтай холбоотой, мөн тухайн орон өөрийн хэлэндээ ойртуулан галигладагаас өөр өөрөөр бичиж байна. Социализмын үед манайд орос галигаар нь Ким Чен Ир гэж бичиж иржээ. Харин сүүлийн үед монголын солонгос судлаачид солонгос дуудлагад нь ойртуулан Ким Жон Ир гэж бичих болсон ба ер нь солонгос үгийг монголоор галиглахад дуудлага нь илүү таардагийг харгалзан үзэх хэрэгтэй гэж үзэв. Ким Жон Ун нэрний хувьд уг нь Ким Жон Ын гэсэн дуудлагатай байгаа ч монгол хэлэнд Ы үсгээр эхэлсэн үг байдаггүй, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким Жон Ун гэж бичиж нэлээд хэвшээд байгааг харгалзан үзэв. 48 Hirai Hisashi. 김정은정의안정성과튀약성-약 4 년간을되올아보면서. p. 33. ( 세계북한학학술대회. 2015.) 2017/ 1 (107) 165
ОЛОН УЛС СУДЛАЛ Ном зүй: 1. БНАСАУ-ын Үндсэн Хууль.1942, 1972, 1992, 1998, 2009, 2010, 2012, 2013 / 북한자료센터, 통일북한정보, 북한법령, unikorea. go.kr) 2. 현성일. 북한의국가전략과파워엘리트. 간부정책을중심으로. 2007 3. 정창현, CEO of DPRK 김정일 : 때를기다려올인하는전략, 그모든것을밝힌다 ( 서울 : 중앙북스, 2007), p.161 4. 장성민. 전쟁과평화. 2009. 5. 박형중외, 김정일시대북한의정치체제 : 통치이데올로기, 권력엘리트, 권력구조의지속성과변화 ( 서울 : 텅일연구원, 2004), 6. 김철우. 김정일장군의섲구정치. 평양 : 평양출판사, 2000 7. 김화, 고봉. 21 세기태양김정일장군. 평양 : 평양출판사, 2000 8. А.С. Тургаева, А.Е.Хренова. Политология. Москва. 2005. 9. С.О.Курбанов. История Кореи: с древгости до начала XXI в. 2009 г. 10. Ланьков. А.Н. Ким Ир Сен: Попытка биографического очерка. // Северная Корея: вчера и сегодня. Восточная литература, 1995 11. Ланьков.А.Н. НЭП от Ким Чен Ына. Рабкор интернет журнал. 2017. rabkor.ru 12. С.О.Курбанов. Формирование новой политической сиитемы КНДР в 2010-2012гг. (ВЕСТНИК ЦЕНТРА КОРЕЙСКОГО ЯЗЫКА И КУЛЬТУРЫ, 14 за 2012 г. С. 138-146). 13. Patrick McEachem\U.S. Embassy in Tokyo. North Korea s Political System Under Kim Jong Un: Continuity or Change? the World Conference on North Korean Studies 2015. 14. Ким Дэ Жүн Ерөнхийлөгч агсны үндсэн илтгэл. 6.15 Өмнөд Умардын хамтарсан мэдэгдлийн 4 жилийн ойн олон улсын хурал, 2004.6.15, Жан Сон Мин. Дайн ба энх. 15. Ольга Малыцева. Вальс с Ким Жон Иром. 2002. 16. Albright, Madeleine, Madam Secretary. New York: Miramax Books, 2003 17. ГХЯ-ны архивын материал. 166 2017/ 1 (107)
Монгол, Японы дипломат харилцаа: Гүнзгийрэл, чиг хандлага 18. Өнөөдөр сонин 2004.12.20 19. 노동신문, 조선중앙방송, 연합뉴스 pp. 277 20. 문화일보. 2004.8.3 21. 송정호, 이상원. Analysis on Power Structure of North Korea by Use of Big Data Method: Kim Jon Il Era vs. Kim Jong Un Era. The World Conference on North Korean Studies 2015, pp. 53) 22. Hirai Hisashi. 김정은정권의안정성과취약성 - 약 4 년간을되돌아보면서 ( 세계북한학학술대회.2015) 23. 박동훈. 김정은체제정당성원천에관한연구. ( 세계북한학학술대회. 2015) 2017/ 1 (107) 167
ОЛОН УЛС СУДЛАЛ STATE STRUCTURE OF DPRK AND KIM JONG IL S.Batsaikhan Though DPRK under the constitution the sovereign, socialist country but the country is with very special government institution. DPRK changed the socialist theory to ideologies of Juche, and the power belongs to one or one family. At first in DPRK state policy was determined by LPK (Labour Party of Korea) or Political Bureau of the Central Committee LPK, in case of the mode Kim Jong-il military or the State Committee of Defense. But the Real power in the country was in Kim Il Sung s hands, Kim Jong-il and now to the grandson Kim Jongun. In case of Kim Jong-il s power it was brightly expressed his unofficial method of management as policy of neighbors and the politician of ratification. Keywords: State structure of North Korea and Kim Il Sung, Kim Jong Il, Kim Jong Un 168 2017/ 1 (107)